Обамаг элэглэсэн БНН-ын хорооны дарга огцорчээ

1467616858_1042381089

Колорадо муж улсын Бүгд найрамдах намын /БНН/ дарга Линда Соренсон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг шимпанзе сармагчинтай зүйрлэж, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай зургийг фэйсбүүк хуудсандаа байрлуулснаас үүдэн суудлаасаа огцорсон байна.

“Юу гээч нь энэ вэ… Рейган Обамаг хооллож байна” гэсэн бичигтэй АНУ-ын Ерөнхийлөгч асан Рональд Рейган шимпанзег хооллож байгааг харуулсан хар цагаан зургийг тэрбээр фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ.

Энэ зургийг түүний фэйсбүүк хуудаснаас устгасан боловч зураг аль хэдийн хэвлэл мэдээллийнхний хараанд өртжээ. Өнгөрсөн пүрэв гарагт Колорадо муж улсын БНН-ын хороо хариуцлага тооцох үүднээс дөрөв дэх удаагаа хуралдаж, Линда Соренсоныг огцруулсан байна.

Эх сурвалж: Tonshuul.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …