Medical University graduates throw up mortarboards during the celebration of their graduation in Minsk...Medical University graduates throw up mortarboards during the celebration of their graduation in Minsk, June 27, 2014. More than one thousand doctors left the university this year. REUTERS/Vasily Fedosenko (BELARUS - Tags: EDUCATION SOCIETY HEALTH)

Их, дээд сургуулиудын босго оноо хэд байна вэ

Medical University graduates throw up mortarboards during the celebration of their graduation in Minsk...Medical University graduates throw up mortarboards during the celebration of their graduation in Minsk, June 27, 2014. More than one thousand doctors left the university this year.   REUTERS/Vasily Fedosenko (BELARUS - Tags: EDUCATION SOCIETY HEALTH)

-МУИС-ИЙН БОСГО ОНОО 400-ГААС ЭХЭЛНЭ- 

МУИС-ийн бүртгэл зургадугаар сарын 30-ны өдөр дуусах байсныг долдугаар сарын 2-ны өдрийн 18.00 цаг болгож хойшлуулсан байна. Бүртгэлийг мөн  http://burtgel.num.edu.mnгэсэн цахим хаягаар явуулна. Тус сургууль нь 2016-2017 оны хичээлийн жилд

-Шинжлэх ухааны сургууль

-Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль

-Бизнесийн сургууль

-Хууль зүйн сургууль

-Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль

-Завхан сургууль

-Орхон сургууль гэсэн долоон бүрэлдэхүүн сургуульдаа элсэлт авч байна.

Тус суурь шалгалт нь 750-аас дээш оноотой ШУС-БУС, ХШУИС-ийн эхний 50 элсэгч /сургууль тус бүрт 25/ болон улсын олимпиадад эхний байр эзэлсэн элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлж өгөх бөгөөд үндэсний болон МУИС-ийн олон улсын байгууллага, гадаад дотоод, засгийн газрын оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжийг нээж өгчээ.

85341

-АШУҮИС БОСГО ОНООГОО 160-ААР БУУЛГАЖЭЭ-

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн босго оноо өнгөрсөн жил 560-аас дээш байхаар зааж байсан. Тэгвэл энэ жил хэмжээст оноо хөтөлбөр тус бүрд 400 байхаар заажээ. Элсэгчдээ  мөн цахимаар бүртгэж байна. АШУҮИС  нийт 17 мэргэжлээр 1667 оюутан элсүүлэх юм байна. Үүнээс Улаанбаатар хотод 558 оюутан элсүүлэхээр заажээ. Анагаахын сургуульд  хүний их эмч, шүдний их эмч, уламжлалт анагаахын эмч, эм зүйч, нийгмийн эрүүл мэнд судлалч, био анагаах судлалч, монгол анагаах ухааны засалч, хөдөлгөөн засалч, ахуй засалч, сувилахуй, эх барихуй гэсэн мэргэжлээр эл¬сэгчдийг хими, биологийн оноогоор жагсаана. Харин эрүүл мэндийн мэдээлэл зүйч мэргэжлээр элсэхэд ЭЕШ-ын математик болон физикийн оноогоор, эрүүл мэндийн нийгмийн ажилтан мэргэжлээр элсэхэд биологи болон нийгмийн тухай мэдлэг хичээлийн оноогоор жагсаана гэж журамдаа заажээ.

-ШУТИС-ИЙН БОСГО ОНОО ХАМГИЙН БАГАДАА 400 БАЙНА- 

ШУТИС-ийн бүртгэл зургадугаар сарын27-ноос долдугаар сарын 5-ны өдөр хүртэл цахимаар үргэлжилж байна. Энэ сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилд элсэн суралцах оюутнууд цахим хаягаар дамжуулан бүх бүлэгт зэрэг бүртгүүлэх боломжтой тул дараалал үүсгэж зогсох шаардлагагүй болжээ. ШУТИС-д бүртгүүлэхийн тулд 2014, 2015, 2016 оны аль нэг батламжийн дугаар, регистерийн дугаарыг заавал оруулна. Элсэлтийн талаарх мэдээллийгwww.elselt.edu.mn, www.must.edu.mn хаягаар нэвтрэн орж авах боломжтой. Тус сургууль шинэ хичээлийн жилд доорх найман бүлэгт онлайнаар бүртгэл явуулна. Элсэгчдийн босго оноо мэргэжил тус бүрээс шалтгаалаад харилцан адилгүй, хамгийн багадаа 400 байна.

100310

-БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН БОСГО ОНОО 500-ААС ДООШГҮЙ БАЙНА-

Батлан хамгаалахын их сургуулийн элсэлтийн бүртгэл долдугаар сарын 3-ны 15:00 цагт өндөрлөх юм байна. БХИС-ийн бакалаврын хөтөлбөр нь иргэний болон цэрэг, батлан хамгаалахын гэсэн үндсэн хоёр чиглэлээр оюутан элсүүлнэ. Иргэний чиглэл нь байгаль, нийгмийн ухаанд суурилсан нийтийн удирдлага, аюулгүй байдал, эрх зүй, эдийн засаг, холбоо, электроник, автоинженер, барилга, зам гүүрийн зэрэг чиглэлээр бакалаврын боловсрол олгох аж. Харин цэрэг, батлан хамгаалах чиглэл нь Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагын офицерийн албанд ажиллах хүсэл, эрмэлзэлтэй, БХИС-ийн Аюулгүй байдлын сургуулиар 2.5 жилийн хугацаанд байгаль, нийгмийн ухааны ерөнхий суурь, мэргэжлийн суурь хөтөлбөрийг бүрэн судалж, сурлага, төлөвшил, бие бялдрын тусгай шаардлагыг хангасан оюутныг Цэргийн нэгдсэн сургуульд шилжүүлэн цэргийн ухааны бакалаврын боловсрол олгоно гэж байв. Бакалаврын хөтөлбөрт бүртгүүлэгч ЭЕШ-д 500-аас доошгүй, мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрт бүртгүүлэгч нь 480-аас доошгүй хэмжээст оноо авсан байх шаардлагатай гэжээ.

-СУИС-Д 400-ГААС ДЭЭШ ОНОО АВСАН БОЛ УР ЧАДВАРЫН
ШАЛГАЛТАД ОРОХ ЭРХ ҮҮСНЭ- 

Монгол улсын Соёл урлагийн их сургууль бакалаврын сургалтын 25 хөтөлбөрт элсэлт авах бөгөөд тэдгээрийн 19 хөтөлбөрт элсэхэд ур чадвар зайлшгүй шаардлагатай байдаг. Эдгээр хөтөлбөрт элсэхийн хүсэгчид ЭЕШ-ын аль нэг хичээлээр 400, түүнээс дээш оноо авсан бол ур чадварын шалгалтанд онлайнаар бүртгүүлж, шалгалт өгөх боломжтой юм. Ур чадварын шалгалтыг зөвхөн Улаанбаатар хотод авдаг тул хөдөө, орон нутгаас элсэхийг хүсэгчид бүртгэлийн хугацаанд онлайнаар бүртгүүлээд, ур чадварын шалгалтын өдөр Улаанбаатар хотод ирээд шалгалтаа өгөх юм.

Харин ур чадвар шаардахгүй, зөвхөн ЭЕШ-ын оноогоор элсэх 6 хөтөлбөрт ЭЕШ-ын тухайлсан 2 хичээлийн аль нэгээр 400, түүнээс дээш оноо авсан бол онлайн бүртгэл хийгээрэй. СУИС-ийн онлайн бүртгэлийн хаяг:

Онлайн бүртгэл ур чадвартай хөтөлбөрийн хувьд 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 18.00 цагт, ур чадваргүй хөтөлбөрийн хувьд 7 дугаар сарын 7-ны өдрийн 12.00 цагт хаагдаж, ур чадварын шалгалт 2016 оны 7 дугаар сарын 5-наас 7-ны өдрүүдэд дараах хуваарийн дагуу явагдана.

СУИС-д тэнцсэн эсэх эцсийн шийдвэрийг 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 18.00 цагт нийтэд мэдээлж, сурах гэрээ байгуулах эрхийн бичгийг 7 дугаар сарын 8-ны өдрийн 9.00 цагаас 10-ны өдрийн 12.00 цаг хүртэл олгох юм байна.

100311

-ХААИС-ИЙН БОСГО ОНОО 400-ГААС 500-ГИЙН ХООРОНД БАЙНА-

Хөдөө аж ахуйн их сургуулийн босго оноо 400-500 хооронд байна. Харин Бизнес удирдлага эдийн засгийн чиглэлийн хөтөлбөрийн босго оноо 600. Бүртгэлийг elselt.muls.edu.mn хаягаар болон ХААИС-ын төв хичээлийн байранд хийж байна. Энэ жил нийт 25 чиглэлээр оюутан элсүүлнэ гэсэн мэдээ байна.

Эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …