Хотын дарга Э.Бат-Үүл мэдээлэл хийв

13563691_1173964699321748_1747682064_n

Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Ардчилсан Намын дарга Э.Бат-Үүл  “Хангарьд” ордонд мэдээлэл хийлээ.

Энэ удаагийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 45 суудлын 34-т нь МАН, 11-т нь АН-ын нэр дэвшигч ялалт байгуулсан билээ. Э.Бат-Үүл энэ тухай мэдэгдээд, ялалт байгуулсан нэр дэвшигчдэд баяр хүргэв.

Цааш нь, “Би юуны өмнө нийслэлийн Сонгуулийн хороонд талархал илэрхийлье. Сонгуулийн хороонд ажилласан төрийн албан хаагчид шударга, сайн ажилласан.

Сонгуулийн технологийн ашиглалт сайн байлаа, иргэдэд итгэл үнэмшил төрүүллээ.Өнгөрсөн хугацаанд бид хичээж ажилласан. Нийслэлийн амьдрал их өөр болсон гэж бодож байна.

Тэрээр МАН-ынханд засаглалаа сайжруулаарай гэж хэлмээр байна.Хамгийн гол нь улстөржиж, намчирхалгүйгээр Улаанбаатар хотод эхэлсэн бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллаасай,үргэлжлүүлээсэй гэж хүсч, захимаар байгаа юм” гэв.

 

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛД СОНГОГДСОН НЭР ДЭВШИГЧИД:

НИЙТ – 45 СУУДАЛ

МАН – 34

АН – 11

ТОЙРГИЙН ДУГААР НЭР ДҮҮРЭГ НАМ
1-р тойрог Л.Нарантуяа Баянгол АН
2-р тойрог Ж.Батсайхан Баянгол МАН
3-р тойрог Ж.Батбаясгалан Баянгол МАН
4-р тойрог Ц.Одонтунгалаг Баянгол АН
5-р тойрог Д.Мөнхжаргал Баянгол МАН
6-р тойрог Ш.Анхмаа Баянгол МАН
7-р тойрог Т.Батцогт Баянзүрх АН
8-р тойрог М.Тулгат Баянзүрх АН
9-р тойрог Ч.Гантулга Баянзүрх МАН
10-р тойрог Н.Баярмөнх Баянзүрх МАН
11-р тойрог Б.Сүхбаатар Баянзүрх МАН
12-р тойрог Д.Амарбаясгалан Баянзүрх МАН
13-р тойрог Т.Цэрэнноров Баянзүрх МАН
14-р тойрог С.Эрдэнэтуул Баянзүрх МАН
15-р тойрог Э.Бат-Амгалан Баянзүрх МАН
16-р тойрог Б.Отгонсүх Сонгинохайрхан МАН
17-р тойрог Ц.Төрхүү Сонгинохайрхан МАН
18-р тойрог Ц.Сандуй Сонгинохайрхан МАН
19-р тойрог Б.Цолмон Сонгинохайрхан МАН
20-р тойрог Б.Бямбадорж Сонгинохайрхан МАН
21-р тойрог Д.Баярсайхан Сонгинохайрхан МАН
22-р тойрог С.Мөнхчулуун Сонгинохайрхан МАН
23-р тойрог М.Халиунбат Сонгинохайрхан МАН
24-р тойрог Р.Дагва Сонгинохайрхан МАН
25-р тойрог Д.Баттулга Сүхбаатар АН
26-р тойрог Х.Хатанбаатар Сүхбаатар МАН
27-р тойрог Д.Бадарсан Сүхбаатар АН
28-р тойрог О.Мөнгөншагай Сүхбаатар МАН
29-р тойрог Г.Төмөрбаатар Сүхбаатар МАН
30-р тойрог П.Баярхүү Сүхбаатар МАН
31-р тойрог Ц.Байгальмаа Хан-Уул МАН
32-р тойрог Ё.Цацралтуяа Хан-Уул АН
33-р тойрог П.Батчимэг Хан-Уул АН
34-р тойрог Б.Түвшин Хан-Уул АН
35-р тойрог Ж.Алдаржавхлан Хан-Уул МАН
36-р тойрог Э.Бат-Үүл Хан-Уул АН
37-р тойрог Б.Мөнхбат Чингэлтэй МАН
38-р тойрог Н.Батсүмбэрэл Чингэлтэй МАН
39-р тойрог Ш.Үнэнбат Чингэлтэй МАН
40-р тойрог Ц.Баатархүү Чингэлтэй АН
41-р тойрог М.Эрдэнэбат Чингэлтэй МАН
42-р тойрог Ж.Эрдэнэбат Чингэлтэй МАН
43-р тойрог Ц.Сандаг-Очир Багануур МАН
44-р тойрог Б.Батнасан Багахангай МАН
45-р тойрог С.Амарсайхан Налайх МАН

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …