2016 оны УИХ-ын сонгуулийн дүн эцсийн байдлаар гарлаа

13565412_1714968148771265_1576865141_n

Энэ удаагийн сонгуульд нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 72,1 хувь нь саналаа өгсөн тул Хуулийн хүрээнд хүчин төгөлдөр болсныг СЕХ мэдээллээ. Өмнөх буюу 2012 оны сонгуулийн ирц 65,2 хувьтай байсан бөгөөд энэ удаагийн сонгууль өмнөх жилүүдээс ирц сайтай байгааг онцоллоо. Нийт аймгуудыг хамарсан сонгогчдын ирц 75,5 хувь байсан бол нийслэлд 68 хувьтай байлаа.

Сонгуулийн тухай хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлдэг.

Өнөөдөр СЕХ урьдчилсан дүнг хэлэлцэх бөгөөд сонгогдсон гишүүдийг танилцуулах, сонгогдсон гишүүдэд түр үнэмлэх олгох асуудлыг хуралдаж, шийдэх юм байна.

2016 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛИЙН ДҮН: /Урьдчилсан мэдээ/

ТОЙРОГ АЙМАГ, ДҮҮРЭГ ЯЛСАН НАМ
1-р тойрог Архангай Г.ТЭМҮҮЛЭН МАН
2-р тойрог Архангай Ё.БААТАРБИЛЭГ МАН
3-р тойрог Архангай Ж.МӨНХБАТ МАН
4-р тойрог Баян-Өлгий Г.СОЛТАН МАН
5-р тойрог Баян-Өлгий А.БАДЕЛХАН МАН
6-р тойрог Баян-Өлгий Д.МУРАТ АН
7-р тойрог Баянхонгор Г.ЗАНДАНШАТАР МАН
8-р тойрог Баянхонгор М.БИЛЭГТ МАН
9-р тойрог Баянхонгор Л.ЭЛДЭВ-ОЧИР МАН
10-р тойрог Булган Ж.БАТ-ЭРДЭНЭ МАН
11-р тойрог Говь-Алтай Ш.РАДНААСЭД МАН
12-р тойрог Дорноговь, Говьсүмбэр Г.МӨНХЦЭЦЭГ МАН
13-р тойрог Дорноговь Б.ДЭЛГЭРСАЙХАН МАН
14-р тойрог Дорнод Х.БОЛОРЧУЛУУН МАН
15-р тойрог Дорнод Н.НОМТОЙБАЯР МАН
16-р тойрог Дундговь Б.НАРАНХҮҮ АН
17-р тойрог Завхан Я.САНЖМЯТАВ АН
18-р тойрог Завхан З.НАРАНТУЯА АН
19-р тойрог Өвөрхангай Я.СОДБААТАР МАН
20-р тойрог Өвөрхангай Д.ТОГТОХСҮРЭН МАН
21-р тойрог Өвөрхангай С.ЧИНЗОРИГ МАН
22-р тойрог Өмнөговь Н.АМАРЗАЯА МАН
23-р тойрог Өмнөговь Л.ЭНХБОЛД МАН
24-р тойрог Сүхбаатар Ч.УЛААН МАН
25-р тойрог Сэлэнгэ Н.ОЮУНДАРЬ МАН
26-р тойрог Сэлэнгэ Ж.ЭРДЭНЭБАТ МАН
27-р тойрог Сэлэнгэ Д.ЭРДЭНЭБАТ АН
28-р тойрог Төв М.ЭНХБОЛД МАН
29-р тойрог Төв А.СҮХБАТ МАН
30-р тойрог Төв Н.ЭНХБОЛД МАН
31-р тойрог Увс Д.ЧОЙЖИЛСҮРЭН МАН
32-р тойрог Увс Н.ЦЭРЭНБАТ МАН
33-р тойрог Увс Ч.ХҮРЭЛБААТАР МАН
34-р тойрог Ховд Б.ПҮРЭВДОРЖ АН
35-р тойрог Ховд С.БЯМБАЦОГТ МАН
36-р тойрог Ховд О.БАТНАСАН МАН
37-р тойрог Хөвсгөл Л.МӨНХБААТАР МАН
38-р тойрог Хөвсгөл Ц.ДАВААСҮРЭН МАН
39-р тойрог Хөвсгөл Л.ЭНХ-АМГАЛАН МАН
40-р тойрог Хэнтий Б.БАТ-ЭРДЭНЭ МАН
41-р тойрог Хэнтий Л.ОЮУН-ЭРДЭНЭ МАН
42-р тойрог Хэнтий Т.ГАНТУЛГА МАН
43-р тойрог Дархан-Уул Б.БАТТӨМӨР МАН
44-р тойрог Дархан-Уул Н.ЖАВХЛАН МАН
45-р тойрог Дархан-Уул Д.ХАЯНХЯРВАА МАН
46-р тойрог Орхон О.СОДБИЛЭГ МАН
47-р тойрог Орхон О.БААСАНХҮҮ МАХН
48-р тойрог Орхон Д.ДАМБА-ОЧИР МАН
49-р тойрог Баянзүрх дүүрэг Д.ОЮУНХОРОЛ МАН
50-р тойрог Баянзүрх дүүрэг Ж.ЭНХБАЯР МАН
51-р тойрог Баянзүрх дүүрэг Б.САРАНЧИМЭГ МАН
52-р тойрог Баянзүрх дүүрэг Б.БАТЗОРИГ МАН
53-р тойрог Баянзүрх дүүрэг Ж.БАТЗАНДАН АН
54-р тойрог Баянзүрх дүүрэг С.ЖАВХЛАН Бие даагч
55-р тойрог Хан-Уул  дүүрэг Д.САРАНГЭРЭЛ МАН
56-р тойрог Хан-Уул дүүрэг Ц.НЯМДОРЖ МАН
57-р тойрог Хан-Уул  дүүрэг Л.БОЛД АН
58-р тойрог Хан-Уул  дүүрэг Б.ЭНХ-АМГАЛАН МАН
59-р тойрог Сүхбаатар дүүрэг Д.ЦОГТБААТАР МАН
60-р тойрог Сүхбаатар дүүрэг Ц.МӨНХ-ОРГИЛ МАН
61-р тойрог Сүхбаатар дүүрэг СҮ.БАТБОЛД МАН
62-р тойрог Сүхбаатар дүүрэг Ц.ЦОГЗОЛМАА МАН
63-р тойрог Чингэлтэй дүүрэг Т.АЮУРСАЙХАН МАН
64-р тойрог Чингэлтэй  дүүрэг М.ОЮУНЧИМЭГ МАН
65-р тойрог Чингэлтэй дүүрэг Ө.ЭНХТҮВШИН МАН
66-р тойрог Чингэлтэй дүүрэг Д.ГАНБОЛД МАН
67-р тойрог Баянгол дүүрэг А.УНДРАА МАН
68-р тойрог Баянгол дүүрэг Ж.ГАНБААТАР МАН
69-р тойрог Баянгол дүүрэг С.ЭРДЭНЭ АН
70-р тойрог Баянгол дүүрэг Д.ЛҮНДЭЭЖАНЦАН МАН
71-р тойрог Сонгинохайрхан Ц.ГАРАМЖАВ МАН
72-р тойрог Сонгинохайрхан Н.УЧРАЛ МАН
73-р тойрог Сонгинохайрхан Д.СУМЪЯАБАЗАР МАН
74-р тойрог Сонгинохайрхан Д.ТЭРБИШДАГВА МАН
75-р тойрог Сонгинохайрхан Б.УНДАРМАА МАН
76-р тойрог Сонгинохайрхан Х.НЯМБААТАР МАН

Х.Баяраа

Ugluu-logo202

 

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …