Сонгуулийн урьдчилсан дүнд Монгол Ардын Нам ялалт байгуулах нь тодорхой боллоо

2016 оны УИХ, аймаг нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчийг сонгох сонгуулийн ажиллагаа дуусч урьдчилсан байдлаар дүнгээ гаргалаа. Учир нь зарим аймаг, сум, баг, хороонд интернэт байдаггүй бөгөөд цаг агаарын болон интернэтийн хомсдлоос болоод мэдээ удаж байгааг тайлбарлаж байлаа. Ингээд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгийн хийсэн мэдээллээс хүргье:

13553320_1173464419371776_226294452_n

Улсын хэмжээнд ирц хуулинд заасан заалтынхаа дагуу 50-с дээш хувьтай болсон тул энэ удаагийн сонгууль хүчин төгөлдөр гэж үзэж байна. Нийслэлд дунджаар 68 хувьтай байгаа учраас сонгуульдаа идэвхитэй оролцлоо гэж дүгнэв. Өмнөх сонгуультай харьцуулахад энэ жилийн сонгуулийн ирц өсөлттэй байгаа нь сайшаалтай. Одоогоор 76 тойргийн дүнгээс 33 нь 100 хувь мэдээгээ ирүүлсэн байдалтай байна. Улсын хэмжээнд нийт 2450 машин санал хурааж байгаа. 50 ширхэг машиныг нөөцийн санд байлгаж ажиллаа. Одоогоор 2220 машины мэдээ ирсэн нь нийт ирэх мэдээ 90 хувьтай байгааг харууллаа.

-Сонгуулийн Ерөнхий Хорооны төв серверт мэдээлэл ирсээр байгаа. Энэ бол 24.00 цагийн байдлаар ирсэн мэдээлэл. Ерөнхийдөө урьд урьдийн мэдээг гүйцэд ирэх хугацаанаас харж байхад үүрийн 04.00 үед дуусч байдаг. Үр дүнгийн мэдээ нь /билл/ тайлантайгаа хавсаргаж ирүүлдэг. Энэ нь манай серверт ирсэнтэй тохирч таарч байгааг тулгадаг. Өмнө нь зөрсөн тохиолдол байхгүй. Аймаг дүүргийн сонгуулийн хороо хуралдана, үүнээсээ баталгаажуулсныгаа сонгуулийн хороонд ирүүлнэ улмаар баталгаатай гэж үзсэн дүнгээ СЕХ тулгаж дүнг нийтэд зарладаг байгаа. 2013 оны урьдчилсан дүнг маргааш өглөөнийх нь 09.00 цагт зарлаж байсан. Одооч мөн адил 9.00 цагт зарлана гэж тооцоолж байна.

1467183377_f4fd7f930ec906823f6fd12d4305e3a95db58d85 (1)

Одоогоор аймаг сум нийслэл дүүргээс гомдол ирээгүй байна. 1998 санал авах байр ажиллаж байгаа. Энэ бүхнийг нэгтгэнэ гэсэн үг. Санал өгөх хуудас дутсан тохиолдол гарсан бид тайлан авч байж энэ асуудлыг эхэлэлцэнэ. Одоогоор энэ мэдээ тойргийн хороодоос ирээгүй байна. Мөн хөдөө гэрт санал авч байгаа тохиолдол байгаа. Тоггүй газар хар машинаараа санал авч байгаа учир нь унших машин маань баттерейгээр ажилладаг. Монгол улс бүх аймаг, сум, баг, хороонд интернэтийн сүлжээнд хамрагдаагүй байгаа болохоор ийм бэрхшээл гарч байна. Энд цаг хугацаа шаардлагатай байгаа юм. Ийнхүү Монгол улсын 2016 оны сонгуулийн арга хэмжээ урьдчилсан байдлаар гарч дуусч байна. Маргааш УИХ сонгуулийн дүнг бүрэн эхээр нь болон аймаг нийслэлийн ИТХ-ын дүнг мөн хүргэх юм байна.

  • Б.Саран
  • Ugluu-logo202

Санал болгох мэдээ

ЗГ:Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл …