Сайн сайхан бүхнийг дууддаг фэнг шуйн хумс будалт

images

Бүсгүй хүний амьдралд хайр, эрүүл мэнд, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг дууддаг фэнг шуйн хумс будалт, будагны өнгийг хэрхэн сонгох талаар сонирхолтой зөвлөгөөг хүргэж байна.
 images (1)

Тайван амьдрал, хайр, аз жаргал баялгийг хэрхэн өөртөө татах, зөв энергийг бий болгох тухай фэнг шуйн зөвлөгөөг бид бүхэн мэднэ. Энэ нь ямар нэгэн шашин эсвэл мухар сүсэг биш, энэ бол хүн хүрээлэн байгаа орчин, байгаль дэлхийтэйгээ таарамжтай нийлэмжтэйгээр зохицон амьдрах эртний хар ухаан, арга техник юм.

eb16cb4b-9c77-4ccf-8381-e6205c0816c9

Харин та бүхэндээ одоо гэрийн тавилга байршлын тухай бус гоо сайхан тэр дундаа хумсаа хэрхэн зөв будах тухай фэнг шуйгийн зөвлөгөөг хүргэх гэж байна. Доорх зөвлөгөөг уншаад маникюраа өөрт тохирсон өнгөөр сонгоод энергиэ зөв бүрдүүлээрэй. Хоёр өнгийг зөв хослуулан, зөвхөн загварлаг харагдахаас гадна та бас өөртөө өөрчлөлтийг бий болгож илүү ихийг бүтээж чадах ч юм билүү.

5c631945-08f9-4ed4-a780-7ed765bc0295

Хамгийн эхний алхам нь фэнг шуйгийн элемент, гол элементүүдийг өөрийн төрсөн оноор тодорхойлж сонгох хэрэгтэй. Энэ нь маш хялбар. Төрсөн жилийн сүүлийн тоо “0” болон “1” бол Усны элемент, “4” ба “5” бол Модны элемент, “6” ба “7” бол Металл элемент, “2” болон “3” байвал Галын элемент, “8” болон “9” – Дэлхийн элемент.

Металл элемент – Алт, мөнгө, хүрэл, ган, мөн хүрэн өнгө, элсэн болон төрөл бүрийн сүүдэртэй өнгүүд- Фэнг Шуй дээр бол Manicure хийхэд бүх металл өнгийг санал болгодог. Сэтгэл догдлом гял цал буюу тугалган цаас мэт гялалзсан өнгө нь металл элементийн гол төлөөлөл юм.

brown-fingernails-glitter-nail-polish-pretty-Favim.com-441976_large1

Усны элемент – Хөх, ягаан, хөх маргад, ногоон, сүүн цагаан, сувдан цагаан, Ombre эсвэл хүйтэн цэнхэр, хөх суурьтай өнгүү. Ерөнхийдөө сэрүү татуулсан өнгүүд ордог.

Модны элемент – Мод навчны өнгөөр хумсаа будаарай. Энэ нь байгальд илүү ойрхон байх өнгүүд ба бор ногоон, цэнхэр, бал хар гэх мэт өнгөөр суурь хийж дээр нь цэцэгсийн хэлбэр , эрвээхэй хээ,  аалзны шvлс зурж болно.

Галын элемент -Төгс төгөлдөр харагдуулах улаан, улбар шар, шар өнгө нь энэ бүлэгт багтана. Manicure хийхэд хамгийн сайхан зохицох фэнг шуй өнгө нь гялалзсан алмазан, алтлаг өнгүүд байдаг.

Газрын элемент – Шаргал, хүрэн, тоорын өнгөтэй дулаан ягаан, зөөлөн улбар шар төрлийн бүх өнгүүд багтана. Үүнд хагардаг будаг орж болдог.

Та өөрийн өнгөө тодорхолхойлсон бол одоо таньд өөр нэгэн хумс будахтай холбоотой фэнг шуйгийн зөвлөгөөг хүргэе. Энэ нь гарын хумсны аль нэгийнх нь өнгө будгийг тохируулснаар мөн л өөртөө сайн сайхныг дуудах билэгдлийн шинж чанарыг хумсны будгаар дамжуулан идэвхжүүлэх боломжтой. Түүнийг ихэвчлэн баруун гарын хуруундаа хуваарилах нь зөв байдаг ба энэ нь эерэг энергийг татдаг бөгөөд аль нэг хурууг нь л өөр өнгөөр будахад л болно. Хэрэвээ та солгой бол зүүн гарын хумсандаа энэхүү дүрмийг баримтлан будалтаа хийгээрэй.

images (2)

Эрхий хуруу мэргэн ухаан, бие эрүүл, сэтгэл санаа амгалан тайван, тогтвортой, дээд хүчийг олж авсан, дотоод гадаад зохицолтой байгаагийн бэлэгдэл болдог. Хэрвээ тухайн эмэгтэйн амьдралд энэ бүхэн дутуу дулимаг байгаа бол эрхий хуруугаа онцгойлон өөр өнгөөр будах хэрэгтэй.
Долоовор хуруу. Хүний амьдралаа авч явахад чиглүүлдэг хүчийг илэрхийлдэг. Мөн долоовор хуруу амжилттай яваагийн зөв чиг хандлагатайн бэлэг тэмдэг болдог. Амьдралдаа алдаж эндэж, төөрч будилж яваа, зөв замаа олохгүй яваа нэгэнд энэ хумсаа будахыг Василиса Володина зөвлөж байна. Түүнээс гадна энэ хуруугаа онцгойлон будах нь мөнгө, эд баялаг дууддаг ч гэлцдэг.
Дунд хуруу бол өөртөө итгэлтэй, дайчин зоригтойн бэлэгдэл. Хэрвээ эмэгтэй та ямар нэг тэмцээнд ялах, түрүүлэхийг, албан тушаал ахихыг, өөрийгөө хувь хүнийхээ хувьд хөгжүүлж, өсөж дэвжихийг хүсэж байвал дунд хурууныхаа хумсыг онцгойлон ялгаж будаарай.
Ядам хуруу уран бүтээлч, мэдрэмтгий, зөн билэгтэй, хайрлаж дурласныг илэрхийлдэг. Иймд ядам хуруугаа ялгаж будсанаар өөртөө хайр дуудаж, илүү эмэгтэйлэг, эмзэг мэдрэмтгий харагдана.
Чигчий хуруу харилцааны чадвар, дипломат, уран илтгэх урлагтай холбоотой. Иймд онцгойлон будсан чигчий хуруу эмэгтэй хүнийг илүү их сонирхолтой, нийтэч, өөрийнхөө ярианд бусдыг татах чадвартай болгоно. Василиса Володина хумс засалтыг фэн-шуйн дагуу хийх нь ямар ч зорилгодоо хүрэхээр тэмүүлж буй эмэгтэй хүний гэрлэн бүрхүүлийг идэвхжүүлж өгдөг. Зөв зүйтэй хумс засалт ямар ч эмэгтэй хүнд эерэг энергийг өөртөө татан, хэрэгтэй зүгт нь чиглүүлж өгдөг гэжээ.
Green-and-Gold
Ugluu-logo202-12

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …