УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс асуух арван асуулт

13507188_1758067664461048_624035189226522134_nХ.ТЭМҮҮЖИН ТАНЫГ ЦЕНЗУРГҮЙ ЯРИАНД УРЬЖ БАЙНА

 Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс сэтгүүлч Л.Мөнхбаясгалан дараах 10 асуултыг асууж, “Цензургүй яриа” нэвтрүүлэгтээ урьжээ.

Эрхэм гишүүн Х.Тэмүүжинг нэвтрүүлэгтээ урьж дараах асуултуудыг асууя…бүх асуулт цагаан цаасан дээр хараар эрхзүйн баримттай бөгөөд зарим нь бичлэгээр буй…Урих болсон шалтгаан нь та миний хийсэн нэвтрүүлгүүдийг тэндээс захиалгатай, эндээс захиалгатай гэж олон удаа ярьлаа. Би ч таныг нэвтрүүлэгтээ олон урьлаа. Харин сонгогч түмэн үнэнийг сонсох цаг болсон гэж бодож байна. Ингээд таниас асуух асуултаасаа 10 -ыг энд багцалж байна…

1. Та яагаад Төрийн албан хаагчдын эмнэлгийг Прокурорын газар болгоно гэж өөрчлөхдөө доор подвальд нь шорон байгуулсан юм бэ? Бидний үеийн залуус хуримын цагаан өргөө барьдаггүй юм гэхэд тань шиг залхаан цээрлүүлэх газрын тоог нэмж явсангүй?

2. Та яагаад хүүхдээ гадаадад сургахын тулд хууль бусаар баян хүнд үрчлүүлсэн юм бэ. Энэ талаар шүүхийн шийдвэр нь одоо надад баримттайгаа байна…та хариулах уу ?

3. Та яагаад шүүхийг самарч (тойргийн шүүх болгон хувиарлаж )ард олны давж заадлах эрхэнд халдсан юм бэ ?

4. Та Яагаад цагдаагийн формыг загасчны хувцас шиг юмаар сольсон юм бэ… Үүнээс танд ашиг унасан уу?

3. ЦЕГ ын дарга Билэгт хөрөнгөлөг хурандаа нарыг ажлаас халж шалгаж байхад та өөөрийнхөө найзыг яагаад албан тушаалд томилосон юм бэ?

4. Цагдаад 30 жил ажилласан хүн хурандаа цол арайхийж авдаг бол таны хийсэн шинэчлэлээр даргадаа сайн долигонодог хүн хоёрхон жилийн дотор албан тушаалаараа хурандаа болох боломжийг нээж өгсөн…яагаад?

5. Таны хуулийн шинэчлэл гэдэг нэртэй зүйлийг завхрал боллоо гэж таны багш Монголын урдаа барьдаг хуульчдын нэг академич С.Нарангэрэл тэргүүтэй хуульчид эсэргүүцсэн….Та тэднийг үл тоож элдвээр хараасан…Бүгд хэвлэлийн шарласан хуудаснаа баримт болон үлджэээ…..Яагаад?

6. Танд эрдэм заасан С.Нарангэрэл хуульч таны тухай “ийм шавь төрүүлсэндээ ичиж байна” гэсэн…Хариуд нь та багшаа доромжилсон яагаад?

7. Садар самуун явдалтай хар тамхины хэрэгт орооцолдсон бүлэг охидтой та шалгуулсан. Цагдаагийнхан нууцын зэрэглэлтэй баримтуудыг УИХ-ын Байнгын хороон дээр танилцуулаад нам чинь таныг огцруулах шийдвэр гаргаж байсан…Гэтэл таныг огцруулах өргөдөл өгсөн Баасанхүү гишүүнийг Энхбаяр гэнэт болиулсан.. (Үүнээс болж Баасанхүү гишүүн оймсонд хавчуулагдсан гэдэг нэр хүртэл авсан..)Тохироо нь Энхбаярыг өршөөлийн хуульд хамруулах байсан тийм үү?

9. Таны энэ хууль дээр Ерөнхийлөгч хориг тавьсан шүү дээ?

10. 3,2 тэрбумын үнэтэй MRI аппаратыг эвдсэн. Та өөрөө эвдээгүй ч таны алдаатай шийдвэрээс үүдсэн алдаа болсон. Би нөхдийнхөө хамт ХСҮТ томографи авахуулах гэж 1,5 тэрбумыг 60-80 хүнтэй нийгмийн зүтгэлтнүүдийг уриалан лобби бүлэг байгуулан байж шийдүүлж байсан болохоороо тэр аппарат ард түмэнд ямар их хэрэгцээтэй байсныг сайн мэднэ. Тэр аппаратыг ХСҮТ-д өгсөн бол татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх байсан тийм үү?

Өө тийм нөгөө Сарангэрэл охин шоронгоос гарч ирээд над дээр ирж уучлал гуйж үнэнийг ярьсан нь ч буй…. Мэдээж сонгууль болж байгаа учир таныг хаанаас хэн гүтгэн доромжилж буй талаар чинь ч нээлттэй яриулж, мөрийн хөтөлбөрөөс чинь олон түмэнд сурталчилж өгье…

Таныг нэвтрүүлгийг урилгыг хүлээн авна гэдэгт итгэж байна. ФБ найзуудаа түүнд очтол шейрлээд өгөөрэй. та бүхэн ч гэсэн хариу хүсч байгаа биз дээ

Хүндэтгэсэн Л.Мөнхбаясгалан

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ …