Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт боллоо

Эрдэнэт хот байгуулагдсаны 40 жилийн ойн хүрээнд бүтээн байгуулсан Хөх Монгол цогцолбор нь 21 аймгийн бүтэц онцлог, газар зүйн байршил, Монгол түмний аж амьдрал, ёс заншлыг харуулсан, өнгөрсөн болон өнөө цагийн түүхийг багтаасан танилцуулгууд, тухайн аймгийн байгалийн гайхамшгийг төлөөлүүлэн нэг тогтцыг уран баримлын хэлбэрээр бүтээсэн үзмэрээс бүрдсэн үндэсний томоохон цэцэрлэгт хүрээлэн юм.
Тус Цэцэрлэгт хүрээлэн нь үндэсний хэмжээний бүтээн байгуулалт учраас Монгол гэсэн нэрийг оруулах нь зүйтээ хэмээн үзэж Хөх монгол цогцолбор гэсэн нэртэйгээр Улсын төсөвт үйлдвэрийн газар болж цаашдын үйл ажиллагаа явагдах юм байна.
Жилд 60 мянга орчим дотоодын жуулчин, гадаадын  5 мянга орчим жуулчин Хөвсгөл аймгийг зорьдог гэсэн судалгаа байна. Иймээс Хөх Монгол цэцэрлэгт хүрээлэн дотоодын болон гадаадын аялал жуулчлалын томоохон төв болох учраас аялал жуулчлалд оруулж байгаа хөрөнгө оруулалт болж байгаа гэдгийг албаны хүмүүс онцолж байлаа.

13482982_1053260644761555_4313745408215384351_o

13522705_1053260704761549_6220618998722701563_o

13502691_1053260664761553_7426405180377663197_o

13490769_1053260674761552_2128879977601668350_o

 

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …