Монгол эрчүүдийн “хүүхэнжих” хандлага газар авсаар байна

linear-vs-holistic-thinking

Монгол хүний үнэлэмж орчноо даган өөрчлөгджээ. Залуус үсчин, тогооч, сувилагч, маникюр, худалдагч, гоо сайханч хийж байхад эмэгтэйчүүд машин барьж, бараа зөөж, хүнд даацын механиктай ажиллаж, цэргийн тусгайд бэлтгэгдэж, автобусны жолооч хийж байх юм. Эмэгтэй хүн амьдралд нухлагдахаараа дийлдэхгүй их “тэнхээтэй”, “хаттай” болдог гэдэг нь харагдаад байх шиг.

07SurveyNEW

Нийгэм чанга байхад эрэгтэй, эмэгтэй хүний хийх ажлын ялгаа байдаг байсан. Хүйсийнхээ ялгаанаас болоод эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ой тогтоолт, самбаачлах хурд, зориг, тэвчээр, хатуужил, бие бялдарын хүчний зөрүү гээд яах аргагүй өөр өөр. Биеэс нь ялгарч байгаа даавар нь хүртэл тэднийг зохицуулж чадахааргүй орчинд орсон гэсэн үг. Халхын сайхан эрчүүд Солонгосжоод байна гэж иргэд харсан, үзсэнээ шүүмжилдэг ч  үүний эсрэг арга хэмжээ аваад байгаа зүйл гэж алга. Манай улсад эр хүн гэж ийм байх ёстой гэсэн суртал ухуулага хийгдэж байгаа нэг ч зүйл байхгүй байна.

 

men-vs

Хүүхнүүд эрчүүдийн ажлыг хийж харин эрчүүд эмэгтэйчүүдийн хийвэл зохих ажлыг амжуулж байх юм.

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийг судалж хийж болох ажил, боломж зэргийг заасан байдаг. Үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийгдсэн олон улсын судалгаанууд харуулдаг.

Жишээ нь эмэгтэй хүн: Маш их зүйлийг деталчлан бодож зэрэг амжуулдаг байхад эрэгтэй хүн шууд үр дүнг нь хүлээн тоймлон авч ажилладаг байх юм.

two workers wearing protective helmet

Дэлхий нийтэд ихэнх удирдах албан тушаалын ажлыг эрчүүд хийдэгийн гол шалтгаан нь тэдний асуудлыг хурдан бөгөөд анхаарлаас гадуур шийдэрлэдэгт оршидог гэнэ. Энэ мэт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хийж болох ажил, оролцоо, үр дүн зэргийг харуулсан олон судалгаа бий. Сүүлийн жилүүдэд манайд Солонгос кино соёлын “довтолгооноос” үүдэлтэйгээр залуус “хүүхэнжих” хандлага газар аваад байгаа. Монгол эр хүний бие бялдар сайхан нөмөр нөөлөг алдагдаж ямар ч салбарт эмэгтэйчүүдтэй барьцах хандлага ажиглагдаж байгаа.

images

Орчин үед эрчүүд тогоо шанаганы хэрүүл хийж, хоорондоо муудалцаж, гудамжинд эрчүүд л “нүнжиггүй” зан гаргаж байгаа нь түгээмэл болж. Энэ бүх хүйсийн ялгааг гаргаж ажиллаж амьдрахгүй байх нь нийгэмд хор уршигтай юу. Одооноос эрчимтэй “хүүхэнжсэн” эрчүүд, хат сууж амьдралд нухлуулан ямар ч эрээс дордохгүй болсон эзэгтэй нарын хүүхдүүд ямар болох бол. Нийгэм даяараа ийм зүйлээс айхгүй мөртлөө долларын ханшны хэлбэлзэлээс “үхтлээ” айх юм. Хүйсийн ялгаатайгаар улс нийгмээ хөгжүүлэх хөтөлбөр төрийн үйлчилгээ, төрийн үйлнээ бодлого болон буумаар юм.

Б.Цацралт

13515320_1181445265239459_1046976385_n

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …