Евро 2016: Унгарын фанатууд үймээн дэгдээжээ

Францын Марсель хотын “Velodrome” цэнгэлдэхэд өчигдөр Унгар болон Исландын хөлбөмбөгийн шигшээ багийн тоглолт боллоо. Уг тоглолт 1:1 харьцаатай өндөрлөсөн юм. Хоёр багийн хөгжөөн дэмжигчид хоорондоо мөргөлдөж, эмх замбараагүй байдал үүсгэсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

6i2ti9ath82m56eee3an5dh4of

Гэрчүүд “Унгарын хөгжөөн дэмжигчид эхэлж Исландын хөгжөөн дэмжигчдийг хэл амаар доромжилсон” гэж ярьжээ.

Унгарын хөгжөөн дэмжигчид мөн тоглолт зохион байгуулагдаж байсан талбай руу салют зэргийг шидэж танхайрсан байна. Мөргөлдөөнд Унгарын 100 гаруй хөгжөөн дэмжигч оролцсон аж.

Цагдаагийнхан уг мөргөлдөөнийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ. Европын хөлбөмбөгийн холбоо “Унгарын хөгжөөн дэмжигчид дахин олныг хамарсан үймээн зохион байгуулвал Унгарын хөлбөмбөгийн шигшээ багийг тэмцээнээс хасах болно” хэмээн мэдэгджээ. Исландын хөгжөөн дэмжигчдэд мөн сануулга өгсөн байна.

shuud.mn

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …