“Долоон бурхан”-ы хамгийн тод од буюу Батсайхан

1464679813_1

Жамсрандоржийн Батсайхан энэ хүний тухай дөч шүргэм насандаа дөрвөн дээд сургууль дүүргэж, хорин хэдэн жил ажилласан гэхээр таньд нэг зүйл бодогдож байгаа байх. Өдөр нь ажиллаж орой нь сураад яасан их зүтгэлтэй залуу вэ? гэж. Энэ хүн бол та бидний хэзээний танил-Баянгол Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Баянгол дүүргийн Монгол Ардын Намын хороон дарга залуу билээ.

Би энэ гэр бүлийн түүхийг хамгийн сайн мэдэх хүний нэг юм. Батсайханы өвөө цэргийн хүн байсан. 1944 онд цэрэгт татагдаж яваад 1945 оны чөлөөлөх дайны шийдвэрлэх тулалдаанд оролцохын өмнө нь окопондоо МАН-д элссэн цоо шинэ батлах гардан аваад урам зоригтойгоор атаканд орж байсан хүний нэг нь Батсайханы өвөө Даваадагва л даа. Дайсныг бут цохиод цаашид аяны замд явж байхад нь нэг золгүй явдал тохиолдсоныг та нар түүх судраас лав уншсан байх.

Дайснууд буцаж зугтахдаа тэр хавийн бүх худагт хор хийсэн юм билээ. Байшинтийн долдугаар дивизийн 200 орчим цэрэг дайчин хортой ус ууж сүйрсэний нэг нь Батсайханы өвөө байсан юм. Хэдхэн хоногийн өмнө окопондоо гардан авч байсан шинэхэн батлахыг нь сүүлд дивизийн удирдлагууд эхнэрт нь авч ирж хүндэтгэлтэйгээр хадгалуулсан гэдэг юм. Тэр батлахыг эмээгээс аавд, ааваас хүүд нь үе дамжин хадгалагдаж байдаг юм билээ. Жамсрандоржийн долоон хүүхдийн, таван хүүгийн хамгийн отгон нь Ж.Батсайхан.

Өнөр өтгөн гэр бүлийн түүх ингэж эхэлдэг.

Батсайханы аав Жамсрандорж, эцгийгээ дайнд явахад өлгийтэй үлдсэн нэгэн. Аавыгаа дайнд явж хүнд бэрх замыг туулан, эргэж ирээгүй бурхан болсоныг зөн совингоороо бүхнийг мэдэрдэг байсан ч байж болох юм.

Эцгийнхээ бараа зүсийг харж амжаагүй Жамсрандорж хүү сайхан өсч өндийсөөн. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумаасаа хотод шилжин ирж, сургууль номын мөр хөөсөөр сайн инженер техникийн ажилтан болсон. Авто талаасаа бол арван хуруунд багтах мэргэжилтэний нэг гэдэг юм билээ. Сургууль номын мөр хөөж явахдаа Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул Даарийжавтай гэр бүл болон долоон бурхан шиг Долоон хүүхдийнхээ зулайг үнэрлэсэн буянтай буурлууд даа. Миний хэлэх дуртай “Жамсрандоржийн долоон бурхан”-ы таван хүүгийн отгон нь буюу миний “Даргаа” гэж хүндлэх дуртай Батсайхан. Жамсрандоржийн долоон хүүхдээс компанийн захирал, Самбо бөхийн дэлхийн аварга, инженер, дээд сургуулийн багш гэх мэт олон төрлийн ажил мэргэжлийн хүмүүс төрөн гарч улс орондоо зүтгэл бүтээлээ зориулж байна.

Тэдний дундаас Ж.Батсайханыг тодруулъя уу гэсэн юм. Нийслэлийн Баянгол Дүүргийн арван жилийн 43-р дунд сургууль (одоогийн Эрдмийн Өргөө цогцолбор сургууль)-ийг төгсөөд ХААИС-д анх тутам нээгдсэн кибернетикийн ангийг эдийн засагч, математикч мэргэжлээр төгссөн. Дараа нь МУИС-ийн ХЗС-ийг эрх зүйч мэргэжлээр, Хүмүүнлэгийн Их Сургуулийг англи хэлний орчуулагч мэргэжилээр, СЭЗДС-ийг бизнесийн удирдлагын магистрийг төгссөн юм.

Сургуулиа төгсөөд “Машин Механизм” ХК-нд ажлын гараагаа эхэлсэн гэх юм билээ. Энэ дипломуудыг үзэж суухдаа би “энэ залуу жинхэнэ улс төрд биеэ бэлтгэж дээ” хэмээн өөрийн эрхгүй бодсон билээ. Энэ их шаргуу хөдөлмөрийн цаана Батсайханд ганцхан зорилго байсан гэдэг юм. Өвөөгийнхөө захиасыг сэтгэлдээ хадгалан, түүний эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалж, хөгжүүлэх хүслийг нь үргэлжлүүлнэ гэдэг бодол байв.

МАН 2012 онд сонгуульд ялагдан, гишүүд, идэвхитэн, удирдлагууд бүгд шоконд орсон байх үед өнөөдрийг биш маргаашийг харж байсан хүний нэг бол яахын аргагүй Жамсрандоржийн Батсайхан.

Олон нүүр буруу харсан үе байсан. Намын ажлаа өгцгөөж амрах нь амарч гадаадад явах нь явцгаалаа, үүр хороодын байр хоосорлоо, үймэж байсан хөл татарлаа. Тахимаа өгөөд явж байгаа бөх шиг тамгаа өгөөд явцгаалаа. Ийм л үед хүний мөс танигддаг юм билээ.

Олон хүн Батсайханд итгэж ирсээн. Энэ хүнд хэцүү үед Ж.Батсайхан тавьсан зорилгоосоо ухралгүй Баянгол Дүүрэгт МАН-аас орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан долоон хүний нэг болсон юм. Намын удирдлага намын хамт олны саналыг хүлээн авч Нийслэлийн Баянгол Дүүргийн Монгол Ардын Намын Хорооны дарга болж билээ.

Энэ бүх саад бэрхшээлийг даван туулахад түүнд нөлөөлсөн гол зүйл бол энэ цаг үед гагцхүү МАН л Монгол Улсын тусгаар тогнолыг хамгаалж хөгжүүлж чадна гэсэн түүний итгэл үнэмшил юм. Ард дөрвөн жил үлджээ…

Миний нутаг хэмээн бахархах дуртай энэ залуу Баянгол дүүргийнхээ төлөө хийж чадах бүхнээ зориулан ажиллаж зүтгэж явна.

Аяны чинь дөрөөг сүүгээр мялаая.

Санал болгох мэдээ

ЗГ:Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл …