Гоо сайхны мэс заслын дараа олны дургүйцлийг хүргэсэн 4 хүн /фото/

Гоо сайхны мэс заслын дараа олны дургүйцлийг хүргэсэн 4 хүн

Хэдхэн сарын өмнө гоо сайхны хагалгаанд орсон 15 настай Lee Hee Danae гэх нэртэй охин хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гарсан даруйдаа олон хүний анхаарлын төвд оров. Lee Hee Danae – н хувьд Эрүүндээ мэс засал хийлгэн V хэлбэртэй болгосноос гадна нүдний давхараа оюулсан байна. Өөрийнхөө шинэ өнгө төрхийг нийгмийн сүлжээ сайтуудад байршуулсны дараа Нутаг нэгтэнгүүд нь гоё болсон байна сайхан байна хэмээн хүлээн авсан боловч бусад улс орны хүмүүсийн хувьд яг л сүнс шиг харагдаж байна хэмээн нилээдгүй шүүмжлэлд өртсөн аж.

Гоо сайхны мэс заслын дараа олны дургүйцлийг хүргэсэн 4 хүн
Гоо сайхны мэс заслын дараа олны дургүйцлийг хүргэсэн 4 хүн

2. Snake Spirit Boy хэмээх хочтой Лю Зичен

Гоо сайхны мэс заслын дараа олны дургүйцлийг хүргэсэн 4 хүн

Сүүлийн үед интернэт ертөнцөд Snake Spirit Boy хэмээх хочтой нэгэн залуу хүмүүсийн дунд гаж селфигээрэй одоог хүртэл алдаршиж байна. Тэрээр хятадуудын өргөнөөр хэрэглэдэг “Weibo” цахим хаягт 320 мянган дагагчтай гэнэ. Залуугийн жинхэнэ нэрийг Лю Зичен гэдэг бөгөөд Бээжинд моделиор ажилладаг байна. Лю Зичений нүд, нүүрний хэлбэр, зураг авахуулсан поз зэрэг нь олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэлд өртсөн байна. Зарим онлайн хэрэглэгчид түүний царайг бүхэлдээ мэс заслаар бий болсон хэмээн бичих болсон гэнэ. Лю Зичен “Weibo”-гийн цахим хаягтаа зөвхөн хамраа өөрчлөхийн тулд пластик мэс засалд орсон хэмээгээд олон нийтээс шүүмжлэхгүй байхыг хүссэн пост үлдээсэн гэнэ. Мөн өөрийгөө еврази гаралтай, англи нэрээ Крис хэмээн танилцуулсан аж. Гэвч түүнийг шүүмжлэгчид таван жилийн өмнөх иргэний үнэмлэхнийх нь зургийг олж олон нийтийн сүлжээнд тавьсан байна. Сүүлийн жилүүдэд хятадын өсвөр насны залуус пластик мэс засал хийлгэж, гадаад төрхөө өөрчлөх сонирхолтой болоод байгаа аж.

Гоо сайхны мэс заслын дараа олны дургүйцлийг хүргэсэн 4 хүн
Гоо сайхны мэс заслын дараа олны дургүйцлийг хүргэсэн 4 хүн

3. Ким Кардашьяны хойд эцэг Брюс Женнер

Гоо сайхны мэс заслын дараа олны дургүйцлийг хүргэсэн 4 хүн

Хөнгөн атлетикийн тамирчин асан, Олимпийн аварга, реалити шоуны од Ким Кардашьяны хойд эцэг Брюс Женнер эмэгтэй хүн болж шуугиан дэгдээж байсан мөч саяхан. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр өдгөө 65 настай, зургаан хүүхдийн эцэг тэрбээр хүйсээ солиулах хагалгаанд орсон тухайгаа мэдэгдэж байсан юм. Үүний дараа 6-р сарын 6-нд “Vanity Fair” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэлтээс гарах үед Брюс Женнерийн дэлгэрэнгүй ярилцлага, фото зургуудын хамтаар уншигчдад хүрсэн ажээ. Эрхэмсэг, эмэгтэйлэг байдлаар поз авсан 65 настай Женнер “хатагтай”-н зургийг нэрт гэрэл зурагчин Энн Лейбовиц авчээ. Харин ярилцлагадаа тэрээр хүйсээ солиулах шийдвэр нь олны анхаарлыг өөр дээрээ татах гэсэн арга биш харин дотоод сэтгэлийн дуудлага байсан тухайгаа өгүүлсэн байна. Энэ үйл явдлын дараа Брюс Женнер цахим орчинд багагүй хэмжээний шүүмжлэлд өртсөн юм.

Гоо сайхны мэс заслын дараа олны дургүйцлийг хүргэсэн 4 хүн
Гоо сайхны мэс заслын дараа олны дургүйцлийг хүргэсэн 4 хүн

4. Валерия Лукьянова

Гоо сайхны мэс заслын дараа олны дургүйцлийг хүргэсэн 4 хүн

Валериягийн гадаад төрх нь яг л Барби мэт. Барбитай илүү ойролцоо болохын тулд тэрээр линз зүүж, тусгай будалтыг хийдэг. Тэрээр хөхөө 2 размераар томруулах хагалгаанд орсон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч, цахим ертөнцөд зургаа байрлуулахдаа огтхон ч фотошоп ашигладаггүй гэжээ. Валерия өөрийн амьдралын талаар бичлэг хийснээр дэлхий даяар алдартай юм. Амьд барбигийн цуврал ганц энэ хүнээр дуусахгүй бараг улс орон болгон өөр өөрсдийн гэсэн барбитай болоод байгаа аж. Валерия Лукьяноваг магтаж гоё байна гэж хэлэх нэгэн байхад бас шүүмжлэх нэгэн байна. Хамгийн анх өөрийн зургаа цахим ертөнцөд байршуулмагц хэсэг хугацаанд шүүмжилж байсан юм.

Гоо сайхны мэс заслын дараа олны дургүйцлийг хүргэсэн 4 хүн
Гоо сайхны мэс заслын дараа олны дургүйцлийг хүргэсэн 4 хүн

етор.mn

Санал болгох мэдээ

Наоми Кэмпбелл “CFDA Icon” шагнал хүртэнэ

Хар ирвэс хочит Английн загвар өмсөгч, супермодель, 48 настай Наоми Кэмпбелл загварын түүхэнд хувьсал хийсэн …