Шинээр 15 шүүх байгуулагдахаар болов

УИХ-ын чуулганаар 2016.05.13-нд Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,” Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын  төслийг баталсан. Үүндтэй холбогдуулан шүүхийн ерөнхий зөвлөл Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэрэгжүүлэхээр Шүүхийн Ерөнхий зөвлөл бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

b71de476763c4363big

Энэхүү хуулийн хүрээнд шүүгчийн орон тоог нэмэгдүүлэхгүйгээр шинээр байгуулагдах шүүхийн орон тоог шийдвэрлэх бөгөөд дээрх тогтоолын төсөлд тусгасанаар аймаг, нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 25 шүүхэд 25 ерөнхий шүүгч, 118 шүүгч, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэг ерөнхий шүүгч 15 шүүгч, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 8 шүхэд 8 ерөнхий шүүгч, 88 шүүгч, дүүргийн анхан шатны 22 шүүхэд 22 ерөнхий шүүгч, 82 шүүгч, сум дундын Иргэний анхан шатны 21 шүүхэд 21 ерөнхий шүүгч, 72 шүүгч, сум дундын 8 шүүхэд 8 ерөнхий шүүгч 31 шүүгч байх буюу улсын хэмжээнд нийт 693 шүүгчийн орон тоо хэвээр байна.

shuuh000630

Шүүхийг нэмж байгуулж байгаа ч шүүгчийн тоог нэмэгдүүлэхгүй ба энэ нь санхүүжилттэй холбоотой гэнэ.

Ингэснээр дагнан мэргэшсэн шүүх, шүүгчээр хэрэг маргаанаа  шийдвэрлүүлэхийг зорьсон шүүхийн шинэтгэлээс ухрахгүйгээр Үндсэн хууль зөрчсөн зөрчлийг арилгах юм. Одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа давж заалдах шатны 19 шүүх нь 26 болж, дүүргийн 8 шүүх нь 16 болж нийтдээ 15 шүүх шинээр байгуулагдан анхан болон давж заалдах шатны 99 шүүх 115 болж нэмэгдэнэ. Шүүгчийн тоог нэмэгдүүлэхгүйгээр 13 аймагт байгуулагдах давж заалдах шатны шүүхэд 38 шүүгч буюу орон нутгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн 55.8 хувьийг нүүлгэн шилжүүлнэ. Уг хуулийг хэрэгжүүлэхэд нийдээ 2533,2 сая төгрөг шаардагдах аж.

Б.Саран

Ugluu-logo-7

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. 2024 …