“HERO ENTERTAINMENT” студи Ерөнхийлөгчтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ

eebee 100 erhem “HERO ENTERTAINMENT” студи “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийнхээ талаар ”Монгол ньюс”-т өнөөдөр 12:30 цагаас мэдээлэл хийнэ. Монголчуудын үзэх дуртай нэвтрүүлэгийн нэг болоод буй тус бүрэн хэмжээний хөрөг нэвтрүлэгт Мэргэжлийн сумо бөхийн их аварга Д.Дагвадорж, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Баттулга, Хөгжмийн зохиолч , Төрийн шагналт Д.Лувсаншарав, Л.Цогцолмаа, Уртын дууч Ж.Уртнасан зэрэг монголын сор болсон олны хайртай уран бүтээлч, улс төр, урлаг соёлынхон уригдан оролцсон юм.

 Харин сүүлийн дугаарт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсон нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль зөрчсөн хэмээн МАН-ын зүгээс ШӨХТГ, СЕХ-нд хандаад буй юм. Энэ асуудалтай холбоотойгоор  “HERO ENTERTAINMENT” студи тайлбар хийх ажээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

​Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.04/ Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, …