Ё.Лхагвасүрэн: Л.Мөнхбаясгаланг 88.4 сая төгрөгийн залилангийн хэрэгт сэжигтнээр татсан

14642475925746a528a169c

“Цензургүй яриа”, “Цензургүй сурвалжлага” зэрэг нэвтрүүлэг бэлтгэн гаргадаг сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд эрүүгийн хэрэг үүсгэж, хилээр гарахыг нь хориглоод байгаа билээ. Тодруулбал, тэрбээр Монголын оффшор дансны асуудлыг эрэн сурвалжлахаар АНУ-ыын Вашингтон хотыг зорих гэж байсан ч өчигдөр түүнийг ЭЦГ-аас дуудаж, хил гарах эрхийг нь хааж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. Түүнийг оффшор дансны асуудлаар бус залилангийн хэргээр шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа бөгөөд харин өөрөө энэ мэдээллийг үгүйсгэж, Монголоос дүрвэж, зугтаах шаардлага байхгүй. Би улсаас болон хувь хүнээс нэг ч төгрөг залилалж мэхэлж хуурч аваагүй гэдгээ тэрбээр хэвлэлийн хурал хийж мэдэгдлээ.

Харин албаны эх сурвалж буюу Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн “МИАТ ТӨХК нь 2013 оны тавдугаар сарын 03-ны өдөр “Эм Эн Пи Ар” ХХК-тай Зөвлөх, Ажил үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулж 40 сая төгрөгийг “Мэдээллийн менежмент эрхлэгч төв” ТББ-тай Ажил үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулж 48 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус олгосон байна.

“МИАТ” ТӨХК-ны эрх бүхий албан тушаалтнууд нь “Эм Эн Пи Ар” ХХК, “Мэдээллийн менежмент эрхлэгч төв” ТББ-ын албан тушаалтнуудтай үгсэн тохиролцож Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийг зөрчиж, гэрээгээр халхавчлан 88.4 сая төгрөгийн залилан авч улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс энэхүү хэрэгт энэ тавдугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148.4-т заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн Л.Мөнхбаясгаланг сэжигтнээр тооцон шалгаж байгаа” гэлээ.

Эх сурвалж:Zaluu.com

Санал болгох мэдээ

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга …