Өнөөдөр Чингэлтэй дүүрэг энхийг сахиулагчидад хүндэтгэл үзүүллээ

Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид “Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах тухай” Монгол улсын хуулийн хүрээнд энхийг дэмжих ажиллагаанд 2002 оноос эхлэн өнөөдрийг хүртэл оролцож байгаа бөгөөд давхардсан тоогоор 18000 цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэсэн байна.

Дашрамд дурдахад Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд биечлэн оролцон, үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй НҮБ-ын энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүлэх, талархал илэрхийлэх, гавьяа зүтгэлийг нь үнэлэх, нийтэд сурталчлах зорилгоор жил бүрийн тавдугаар сарын 29-ны өдрийг НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Ерөнхий Ассамлейн 57-р чуулганаас шийдвэрлэсэн юм.

Өнөөдрийн үйл ажиллагаатай холбоотой албаны хүмүүсээс тодруулга авснаа хүргэж байна.

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын дарга А.Дамцагдорж: Жил болгон энхийг сахиулагчдын өдрийг Монгол улсад тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ арга хэмжээг Чингэлтэй дүүргийн Засаг дарга, ЗДТГ-ын зүгээс тодорхой хөтөлбөрийн дагуу ёслолын арга хэмжээг зохион байгууладаг. Батлан хамгаалах цэргийн бодлогын хүрээнд Чингэлтэй дүүргийн хэмжээнд залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр байгаа.  Цэргийн насны залуучууд маань энэ хөтөлбөрийн мөн хамрагдаж байдаг. Өнөөдөр монгол улс дэлхийд Зэвсэгт хүчний, залуучууд, мөрдөстэй томилгоод бүрэлдэхүүний хувиар үүрэг гүйцэтгэгч түвшинд гарсны нэг илрэл энхийг сахиулах үйл ажиллагааныд Монгол мөрдөстөнүүд оролцож байгаа явдал юм.. Өнөөдөр монгол цэрэг эх ороны цэрэг байсан бол, одоо бөмбөрцгийн цэрэг болж байна. Цаашид энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлж, бодлогын чиглэлд дэмжиж ажиллана.

Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Даваарагчаа: Чингэлтэй дүүргээс энхийг сахиулах үйл ажиллагаанд Цагдаагийн нэг, хоёрдугаар хэсэг, Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагийн хэлтсээс нийт 13 цэргийн албан хаагч Энхийг сахиулах олон улсын үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн. НҮБ, Монгол улсын Засгийн газраас таван сарын 29-ыг Энхийг сахиулагчдын өдөр болгон жил бүр тэмдэглэж байхаар хуульчилж заасан. Энэ арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас үүрэг хүлээсэн цэргийн алба хаагчдын алдар гавъяаг мөнхжүүлэх, алдаршуулах зорилгоор үүрэг сахиулагчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна.

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, Цагдаагийн дэслэгч Б.Батболд: Олон улсын энхийг сахиулах өдрийг тохиолдуулан нийт энхийг сахиулагч, мөрдөс нэгтэнүүддээ баярын мэнд хүргэе. Миний бие 2012-2014 онд Бүгд Найрамдах Өмнөд Саудан улсад Монгол улсын цэргийн багийн гуравдугаар ээлжээр 9 сарын хугацаанд үүргээ амжилттай биелүүлээд ирсэн. Өнөөдөр дүүргийн ЗДТГ-аас энхийг сахиулагч нарыг хүлээн авч, шагнал гардуулж байгаад сэтгэл өндөр байна. Гадны улсад үүрэг гүйцэтгэж явахад Монгол хүн, цэрэг нь дасан зохисох чадвартай, амжилттай үүрэг гүйцэтгэдэг учраас НҮБ-ын Цэргийн командын зүгээс Монгол цэргээр үүрэг гүйцэтгүүлэх итгэл найдвар тавьдаг юм. Монгол цэргээр бахархаж байна.

123

123

123

123

123

123

123

123

123

123

123
arslan.mn

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …