Гайхамшигт шинэ амьтад

Манай гариг дээр болсон олон удаагийн хувьсал, хөгжлийн дүнд эрин галавууд солигдон, амьд биетний олон зүйл мөхөхийн зэрэгцээ өөр шинэ зүйлүүд үүссээр өнөөг хүрчээ. Өдгөө 3 сая орчим зүйлийн амьд биет манай дэлхийд оршин амьдарч буй гэсэн эрдэмтдийн тоо бий ч цаашдын судалгаагаар өдөр бүр биш гэхнээ 7 хоногтоо нэг шинэ төрөл, зүйлийн амьтныг олж нээсээр байгаа юм. Тропикийн ой, далай тэнгисийн гүн зэрэг хамгийн бага судлагдсан нутаг, газрууд дэлхийн өнцөг булан бүрт бий бөгөөд энэ газруудын шавж, бичил биетний зүйлийн бүрэлдэхүүн бага судлагдсан байдаг. Амьтан, ургамал, бичил биетний олон зүйл анги нэмэгдсээр. Өнгөрсөн жил л гэхэд маш олон төрөл зүйлийн амьтдыг эрдэмтэд нээжээ. Тэдэн дундаас хамгийн сонирхолтойг нь түүвэрлэн хүргэе.

“Тамаас ирсэн тахиа”

Энэхүү содон нэрний эзэн нь үлэг гүрвэл юм. Энэ бол үнэндээ аварга том биетэй, тахиа шиг толгойтой, өдөөр бүрхэгдсэн урд мөч, сүүлтэй үлэг гүрвэл гэхээс шувуутай төстэй нэгэн зүйл байжээ. АНУ-ын Юта мужийн Их сургуулийн эрдэмтэн Эмма Шашнерийн өөрийн нээлтэндээ нэмж : “10 фут өндөр тахиа өмнө чинь зогсож байна гэж төсөөлөөд үз дээ. Ингэж төсөөлөхөд л түүний хэр аймшигтай, аюултайг мэдэх боломжтой. Түүний нэр ч ийм төсөөллөөс үүдэлтэй” гэлээ.

Дэлхий дээр судлагдаагүй асар их нууцыг, олон зүйлийн тайлал болох зүйлсийг хадгалж буй шим мандал өнөө хэр дархан хэвээр гэхэд хилсдэхгүй. Чухам энд л хамгийн онцгой содон амьтдын төрөл зүйлийн яс үс, өндөг хадгалагдан үлдсэн байдаг. Тэдний нэг “Тамаас ирсэн Тахиа” байлаа.

Ер бусын шүрэн булцуу 

Филиппины Минганы эрэг орчмоос далайн шүр шиг харагддаг ч хуурай газар ургадаг шинэ төрлийн, ер бусын паразит ургамлын төрлийг нээжээ. Шинжлэх ухааны нэршил нь Balanophora coralliformis нь фотосинтез чадваргүй паразит ургамал аж. Товчоор тайлбарлавал гэрлийн нийгэлжлээр бус эргэн тойрныхоо бусад ургамлын шим тэжээлийг сорж ургадаг гэсэн үг.

Бүдүүлэг бутэцтэй булцуунууд нь нэгнээсээ дахин дахин салбарлах замаар ургаж, холоос яг л далайн шүрэн арал шиг харагдах нь содон аж. Ердөө өнгөрсөн оны эхээр олж нээсэн хэдий ч хэдийнээ ховордоод эхэлсэн уг ургамлын анхны төрлийг 1950-иад онд Матайн өндөрлөгөөс илрүүлсэн байдаг.

Дугуйт тэрэгтэй аалз 

Cebrennus rechenbergi гэх шинжлэх ухааны нэршил авсан шинэ төрлийн аалз нь яг л дугуйт тэрэгтэй мэт алхалдаг онцлогтой. Мароккогийн цөлд нутагладаг уг аалзны төрөл орчны буюу элсний хэт халуунаас амиа хоохойлохын тулд ийм онцгой явдалтай болж хөгжсөн байх магадлал өндөр юм.

Мөөгөн Ликже 

Мөөг шиг харагдах энэ амьтны ам нь иш шиг харагдах хэсэгтээ байрладаг. Dendrogramma enigmatica-г Викториагийн Хиксийн далайн 3200 футийн гүнд байдгийг илрүүлжээ. Жилийн өмнөх энэ нээлт сая сая жилийн тэртээ амьдарч асан амьд биетүүдийн үлдэгдэл хэмээн тайлбарлах аж.

Ясан байшинт шоргоолж

 

Санаанд оромгүй байдлаар нээгдсэн шоргоолжны шинэ төрлийг Германы Фрайбург Их сургуулийн багийн соно судлаач Майкл Стааб илрүүлжээ. Стаабын багийнхан ялзарч муудсан үнэр ханхлан буй хэсэгт бужигнах шоргоолжнуудад туслахаар оролдох явцдаа Соно-ын хаягдсан үүрнээс зайлс хийх бус харин ч хорогдож буй тэдний байдлыг эхэндээ анзаараагүй гэдэг. Хэнд ч таатай санагдахааргүй үнэрт татагдах энэ төрлийн шоргоолжнууд төрөл дундаа ийм гаж гэмээр зангаараа онцгойрох нь дамжиггүй.

Алхагч саваа 

Насанд хүрсэн эрийн гарын шуунаас богиногүй энэ саваа хэлбэрт амьтанд эрдэмтэд Phryganistria tamdaoensis шавжны гэр бүлийн гишүүн юм. Урт нь 9 инч энэ амьд, алхдаг саваа Вьетнамын Там Дао хотын ойролцооноос олдсон. Энгийн хүний нүдэнд алхаж байхдаа ч үл анзаарагдам энэ шавжийг нээж олох нь тун гярхай хүний хөдөлмөр биз.

Тэнгисийн Үзэсгэлэн гоо

 

Хараа булаам олон өнгийн гайхалтай зохицол энгийн нялцгай биетэнг Үзэсгэлэн гоо хэмээх алдрыг авчирчээ. Үзэсгэлэн гоо-гийн хооллох дэглэмийг харин сайхан гэхээргүй. Далайн замгаар хооллогч энэ зүйл залгисан замгаа гэдсэндээ шинээр нь тусгаарлан, хэсэг хэсгээр үргэлжлүүлэн боловсруулж хооллох аж. Ийм дэглэмээр гоо үзэсгэлэнгээ тэтгэдэг гэхгүй ч өсөлт, амьдралаа яалт ч үгүй залгуулдаг онцлогтой.

Нялуун загас

 

Зурган дээрх хазалт бол уур хилэн, өрсөлдөөний бус эр загасны хайрын хөнгөн хазалт буюу хүнийхээр бол озож үнсэхтэй дүйцэхүйц их хүслийн илэрхийлэл ажээ. Амами –Ошима арлын эргээс олдсон энэхүү нялуун загасны эрчүүд нь эсрэг хүйстнүүдийнхээ анхаарлыг татаад зогсохгүй, тэднийг хэрхэн хайрлахаа ч мэддэг амьтад.  Гэр бүл болсон бол далайн ёроолд геометрийн тойрог загвараар 6 диаметрийн тойрог бүхий түрсээ шахах хэсгийг бэлдэж өгдөг. 2015 оны гайхалтай 10 амьтны нэгээр Kinky Pufferfish-ийг нэрлэхгүй байхын аргагүй.

time.mn

Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …