Өөрийн үйлийг хянаагүй байж төрд яаж “гарах вэ” зарим нэр дэвшигчид

Манай нийгэмд нийтийн цахим хуудаснаа олон дагагчтай л бол “Улс төрч” болж болно гэсэн буруу ухагдахуун байгаад байх шиг. Үнэндээ тэгвэл энэ буруу. Улс төрч гэж хэн бэ? гэсэн ойлголт гарч ирнэ. Улс төрч гэж …. хэлнэ гэсэн яг таг тодорхойлолт байхгүй. Манайд бол ард түмний сонголтоор тэдний итгэл найдвар болон улс нийгмийн төдийгүй ард түмний амьдралын элч болон сонгогдсон хүнийг хэлнэ. Илч нар маань шийдвэр гаргах бүхий л эрх мэдлийг атгана.

3775d05af4ee00b7original

Улс төрчид ихэвчлэн гэр бүлийн амьдрал тогтвортой, илтгэх ярих чадвар сайтай, улс орны төлөө гэсэн сэтгэл зүрхтэй, үнэнч шударга зантай, хэлсэндээ хүрдэг үйлдэлтэй, сайн сайхны төлөө цохилох зүрхтэй, эрдэм мэдлэгтэй хүн байх учиртай байх. Үүнийг ч  Монгол улсын иргэд хүсэн хүлээсэн “хүссэн” улс төрч гэх байх. Тэгвэл энэ жилийн сонгуулиар айл гэрийн амьдрал үймүүлдэг хүүхэн, гоо сайхны зөвлөгөө хүргэдэг дуучин, идэж ууснаараа дуудуулан иргэдтэй “тулалддаг хүн”, гэр бүлээсээ салсан, нам фракцаасаа гарч бусдад ам дамжуулан “худалдсан /муулсан/”хэсэг, мөнгөтэй үгүйгээ мартсан этгээд, хов жив хөөцөлдөн суух хүмүүс сонгуульд өрсөлдөж байна.

 “Биеэ засаад төрөө зас” гэсэн Их хааны сургааль бий. Өөрсдийн биеэ мэдэхгүй, хийсэн үйлээ хянаж чадахгүй, үр удамдаа бахархах дардан замыг нь засч өгч чадахгүй байж юун улс төр. Улс төр хэн нэгний “тоглоом” биш байлтай. Иргэдийн сонголт үеэс үед дандаа л “харалган” байсан түүхтэй. Одоо л төр “гоё” болох нь зөв хүнээ сонголоо гэтэл бас л буруу “эргэдэг” байх жишээтэй.

7d78ebb9ac84ddbcbig

Энэ “харалган” занд нь тулгуурлаад төрийн их үйлийг хийж үл мэдэх,  үл чадах нөхөд нэрээ дэвшүүлэн байгааг яах вэ? Төрийн үйл хэрэг гэдэг тийм ч “хүсмээр зүйл” уг нь биш баймаар. Ядмагхан үйлтэй хүнээр яаж төрийн жолоог атгуулах вэ. Мөн гадаад нөхөрөтэй бол та эх орноосоо урвасантай адилгүй гэж үү? Харийн нөхөртэй бол төрөөс хол байсан нь дээр шүү дээ.

hero_9xR2jIF

Сонгогдсон тойргынхоо олон мянган хүний амьдрал ахуйг “нуруундаа үүрч”, төр түмний үйлд оюунаа чилээнэ гэсэн үг. Ийм үйлд зарим хүмүүс бэлэн бишээр барахгүй бэлэн байх түүх ч өөрт нь алга байна. Мэдээж тэднийг Монголчууд болон Монголын төр хүсэхгүй. Иргэд ч сонгохгүй болов уу. Учир нь өөрийн үйлийг хянаагүй байж бусдын үйлийг залж чадахгүй нь тодорхой байх.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Өнөөдрийг хүртэл та ямар будаа идэж байснаа мэдэх үү?

-Цагаан будааг тариалах процесст дэвшилтэд технологийг нэвтрүүлжээ- Манай улсад хүнсний аюулгүй байдал, чанарын асуудал сүүлийн …