АН-ын залуучууд өвчиндөө шаналж буй эх үрсийн зовлонгоор улс төр хийж эхэлсэн үү

146422406857464944d3b86Ойрын өдрүүдэд “Улаанбурхан УЛААНУУДЫН эсрэг дархлаажуулалтандаа хамрагдцагаая”, “Залуусаа УЛААНУУДЫН эсрэг хамтдаа” гэх уриатай бичлэгийг фэйсбүүк, твиттерээр өдөр шөнөгүй “нүдэж” байна.

Ардчилсан намын Ардчилсан Залуучуудын Холбооноос бэлтгэсэн дээрх PR бичлэгийг өнгөц харахад сүүлийн үед нийгмийг айдаст автуулаад буй улаанбурхан өвчний эсрэг хамтдаа тэмцэхийг уриалж байгаа мэт юм. Харин лавшруулан анзаарвал улаанбурхан өвчний эсрэг хамтдаа тэмцэж буй мэт боловч давхар хавчуулагдаж хэлэгдээд буй “УЛААНУУДЫН ЭСРЭГ” гэдгийнх нь учрыг төвөггүйхэн ойлгоно хэмээн твиттер, фэйсбүүкээр ярилцаж байна. Тэдний тайлбарлаж буйгаар “Улаануудын” гэдэг нь МАН-ынхан юм байна. Үүнийг ямар ч тэнэг хүн харсан, үзсэн ойлгоно гэнэ. Монголчууд бид МАН-ыг “улаан”, АН-ыг “цэнхэр” гэж тодорхойлсоор ирсэн. Намууд ч бэлэг тэмдэгийнхээ өнгийг улаан, цэнхэрээр будаж тодорхойлдог.

Гэтэл АН-ынхан үүнийг ашиглаж өвчнөөр зовж шаналж яваа хүмүүсийн зовлонгоор улс төр хийж эхэллээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр улаанбурхан өвчнөөр 70 гаруй хүүхэд хорвоогийн мөнх бусыг үзүүлээд байгаа. Энэ аймшигт өвчнөөс болж олон арван эцэг эхчүүд амьдын хагцал үзэж, сэтгэл зүрхээрээ шаналж яваа. Гэтэл салбар яамыг нь улс төрийн “тоглоомоос” болоод долоон сарын турш толгойгүй болгочихоод оронд нь томилогдох хүнийг нь томилж чадахгүй явсан атлаа өнөөдөр та бүхэн гэнэт ухаан оров уу. “Үхрийн сүүлэн дээр хутга” гэгчээр олон арван хүүхдийн амь нас үрэгдсэн хойно нь одоо л та нар гэнэт анхаарлаа хандуулж сайдыг томилж, уриалга дэвшүүлэх нь хэр зохимжтой вэ. Тэр тусмаа сонгуулийн өмнө PR бичлэг хийж сошиал сүлжээнд тарааснаар улаанбурхан өвчин эдгэх үү. Үүнийхээ оронд бичлэг хийсэн, бичлэгийг тараахад зарцуулсан бүх мөнгөө цуглуулаад ХӨСҮТ-д хандивлачихвал тэр чинь л монголчуудынхаа төлөө хийсэн хамгийн том алхам болно. Тэгвэл та бүхнийг сонгох талаар дахин нэг удаа бодож магадгүй. Гэхдээ л улс орны “элгээр нь хэвтүүлсэн” та бүхэнд монголчууд одоо дахиж итгэхгүй л болов уу даа.

Арай ч дээ, нөгөө 25 жил ярьсан сайхан ниймэг чинь энэ үү. Одоо бүр өвчин зовлонгоор хар PR хийхдээ тулжээ АН-ынхан. Тав алхахгүй улс төр хийж монголчуудыг доромжилж байхаар баруун солгойгүй цацсан бондын мөнгөнөөсөө хэрэгтэй байгаа аппаратныг нь аваад өгчихгүй яасан юм бэ. Өнөөдөр аппаратны хүрэлцээгүйгээс болж өвчиндөө зовж шаналан хэвтэх бяцхан үрсэд энэ бичлэгээс чинь илүү тэр чинь “хоол” болно. Өнөөдөр ХӨСҮТ-д улаанбурхан өвчнөөр хоёр хүүхэд өнгөрвөл нэг хүүхэд аппаратад орох “эрх” нь

нээгдэж байгаа шүү АН-ынхаан!!!

Г.Сүрэн

Эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

ЗГ:Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл …