Ховдын тойрогт ”цэнхэр бүс”-ээс өрсөлдөх нэр дэвшигчид тодорчээ

4154e1bc52434700a8221188393b3d77

УИХ-ын сонгуулийн Ховд аймгийн 34-р тойрогт тус аймгийн АН-ын дарга асан, ҮЗХ, ГЗ-ийн гишүүн асан Бөхчулууны Пүрэвдорж, 35-р тойрогт УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга Догсомын Батцогт, 36-р тойрогт АН-ын ҮЗХ-ны гишүүн Ширнэнбандийн Адьшаа нарыг Ховд аймгийн Ардчилсан намын хорооны хурлаас нэр дэвшүүсэн байна.

Аймгийн намын хорооноос гарсан саналыг Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороонд уламжилжээ. Юутай ч Ховдын тойргоос өнгөрсөн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшээд бүдэрч байсан, Ерөнхийлөгчийн нутгийн хүү, ГИХАЭГ-ын даргаар ажиллаж байхдаа авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдож байсан Б.Пүрэвдорж, МҮАН-ын Шударга ёс эвслээс УИХ-д сонгогдоод намын үнэмлэхээ Ардчилсан намын үнэмлэхээр сольсон Д.Батцогт, гаалиас төрсөн тэрбумтан гэгддэг, өнгөрсөн сонгуульд МАН нь нэрийг нь дэвшүүлээгүйд шаралхсандаа Ховдын тойрогт бие дааж дэвшээд бүдэрснийхээ дараа Ардчилсан намд орсон Ш.Адьшаа нар “цэнхэр бүс”-ээс өрсөлдөх дамжиггүй боллоо.

Ховд аймгийн Ардчилсан намын хороо өчигдөр хуралдаж УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан байна.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх …