Нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчдэд хийсэн “дүгнэлт”

БЗД нь 124.4 мянган га нутаг дэвсгэртэй 28 хороотой, 76126 өрх, 294908 гаруй хүн амтай. Тус дүүрэг нийслэлийн томоохон дүүргийн нэг бөгөөд зах худалдааны төвүүд олонтой, хүн амын шилжилт хөдөлгөөн ихтэй дүүрэг юм. Тус дүүрэгт нэр дэвшигчдийг танилцуулж байна.

4567aea5-35e7-4a36-b12d-80c4eaba291b

 БЗД-ийн нэр дэвшиж байгаа иргэдийг та бүхэндээ танилцуулж байна.

 15-р тойрог, 13,14,26-р хороонд нэр дэвшигчид

  1. БЗД-ийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан
  2. АН-аас нэр дэвшигч ДИТХ-ийн төлөөлөгч А.Лхагвадорж
  3. МАХН-аас Өмгөөлөгч Ч.Чинбаяр
  4. ХҮН-аас н.Зоригтбаатар /үйлдвэрчний эвлэл/

14-р тойрог, 11,20,23,28-р хороонд нэр дэвшигчид

  1. МАН-аас Нийслэлийн намын хороон гишүүн С.Эрдэнэтуул
  2. АН-аас НИТХ дахь АН бүлгийн дарга Б.Отгонбаяр
  3. МАХН-аас Хувиараа хөдөлмөр эрхлэгч Пүрэвжаргал
  4. ХҮН-аас БЗД-ийн ХҮН-ын хороон дарга Н.Алтансүх

13-р тойрог, 8,10,12-р хороонд нэр дэвшигчид

  1. МАН-аас ДИТХ –ийн төлөөлөгч 29-р үүрийн дарга Т.Цэрэнноров
  2. АН-аас БЗД-ийн засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Баясах
  3. МАХН-аас Дуу бичлэгийн студийн захирал н.Дугарсүрэн
  4. ХҮН-аас н.Төмөрхуяг

12-р тойрог, 9, 17,24-р хороонд нэр дэвгшигчид

  1. МАН-аас НИТХ-ийн төлөөлөгч,НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан
  2. АН-аас Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж
  3. МАХН-аас Хувиараа хөдөлмөр эрхлэгч Б.Дэмбэрэлдодов
  4. ХҮН-аас н. Гэрэлтуяа

11-р тойрог, 16,19-р хороонд нэр дэвшигчид

  1. МАН-аас ДИТХ-ын төлөөлөгч, БЗД-ийн МАН-ын хорооны тэргүүлэгч Б.Сүхбаатар
  2. АН-аас Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа
  3. МАХН-аас Хувиараа хөдөлмөр эрхлэгч н.Нарангэрэл
  4. ХҮН-аас н.Энхжаргал /Харвард/

10-р тойрог, 5,22-р хороонд нэр дэвшигчид

  1. МАН-аас ДИТХ-ын төлөөлөгч, БЗД-ийн МАН-ын хорооны тэргүүлэгч Н.Баярмөнх
  2. АН-аас Нийслэлийн засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл
  3. МАХН-аас БЗД-ийн МАХН-ын хорооны дэд дарга Ц.Мөнхнасан
  4. ХҮН-аас н.Ням

9-р тойрог, 6,15,18,25-р хороонд нэр дэвшигчид

  1. МАН-аасБЗД-ийн МАН-ын хорооны тэргүүлэгч Ч.Гантулга
  2. АН-аас НИТХ-ын төлөөлөгч, УСУГ-ын дарга С.Үнэн
  3. МАХН-аас МТЗ ҮЭХолбооны дарга С.Дэлгэрмаа
  4. ХҮН-аас СБД-ийн ЗД орлогч асан Отгонзул

8-р тойрог, 1,3,4,7-р хороонд нэр дэвшигчид

  1. МАН-аас БЗД-ийн МАН-ын дэд дарга Г.Атармаа
  2. АН-аас ДИТХ-ын төлөөлөгч, хурлын дэд дарга, тэргүүлэгч М.Тулгат
  3. МАХН-аас НИТХ-ын төлөөлөгч С.Ононбаяр
  4. ХҮН-аас н.Үнэнхүү

7-р тойрог, 2,21,27-р хороонд нэр дэвшигчид

  1. МАН-аас ДИТХ-ын төлөөлөгч, БЗД-ийн МАН-ын НАМЗХ-ын дарга Ж.Тогтохбаяр
  2. АН-аас БЗД-ийн Засаг даргын дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан орлогч Т.Батцогт
  3. МАХН-аас Зар мэдээ сонины эрхлэгч Д.Баясгалан
  4. ХҮН-аас н.Мөнхтөр

0f2bb32e43aacc04big

Нар тус тус нэр дэвшиж байгаа аж. Эдгээр хүмүүстэй БЗД-ийн иргэд танилцаж, үг үзэл бодлыг нь сонсох нь зүйтэй. Ерөнхийдөө нэр дэвшүүлсэн байдлаас харахад ХҮН-аас нэр дэвшиж байгаа хүмүүсийн түүх намтар багатай, төрийн албанд ажиллаж байгаагүй “баг”-тай байна. Учир нь энэ нам шинэ тутам байгуулагдсан болохоор тэр биз. МАХН-аас нэр дэвшигчдийг харахад зарим нэг хийсэн бүтээсэн зүйлтэй хүнийг эс тооцвол мөн л олноо үйл бүтээлээрээ танигдаагүй “хувиараа бизнес” эрхлэгчид ихээхэн байна.

Харин АН-аас нэр дэвшигчидийг харахад “хуучин бууны хугархай” болсон иргэд байгаа ч зарим тохиолдолд улс төрд тийм ч олон жил ажилласан ч “гарт баригдах” зүйл хийгээгүй хүмүүсээр багаа бүрдүүлжээ. Гэтэл МАН-аас нэр дэвшигчдийг харахад тухайн дүүрэгтээ олон жил ажилласан, улс төрийн бага ч болов албан тушаал хашиж байгаа хүмүүсээр багаа бүрдүүлсэн байна. Улс төрийн албанд даргын алба хашиж байсан таван хүнийг онцлон дэвшүүлсэн байна. Үүнээс дүгнэхэд МАН-аас нэр дэвшүүлж байгаа эрхэмүүд төрийн түшээд байж болох дүр зураг харагдаж байна.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …