Э.Бат-Амгалан: Бид шилдэг залуусаараа багаа бүрдүүлэн Сонгууль угтаж байна

БЗД-ийн МАН-ын дарга Э. Бат-Амгалантай уулзаж гуравхан асуултанд тодруулга авлаа. БЗД-МАН өнгөрсөн дөрвөн жилд хийсэн бүтээснээ тайлагнан шинэ боловсон хүчнээ сонгуульд “сойн” байгаа билээ. Түүнтэй хэсэг хором саатснаа хүргье.

батамгалан

– Та сайн байна уу. Дүүргийн МАН ын даргын хувьд таниас хэдэн зүйл тодруулах гэсэн юм. Танай дүүрэг хэдэн хүн амтай сонгуулийн хичнээн тойрог хэсэг болсон бэ?

Манай дүүрэг нийслэлийн сонгуулийн ес , УИХ-ын сонгуулийн зургаан тойрогт хуваагдсан. Нийт 124,4 мянган га газар нутагт 28 хороотой, 76126 өрх, 294908 гаруй хүн ам оршин суудаг. Одоогоор нийслэлд өрсөлдөх нэр дэвшигч нар тодорч эхлээд байна.

 – Та өөрийнгөө танилцуулаач?

– Миний бие  1977 онд  Улаанбаатар хотод  төрсөн.  Уг гарал маань  Ховд аймгийн Дарви сум. Аав Балдоржийн Энхтайван маань Санхүү эдийн засгийн техникум буюу одоогийн Санхүү эдийн засгийн дээд сургуульд багш,  ээж  Базарсадын Хандсүрэн нь  Дорнод аймгийн гаралтай, банк санхүүгийн  салбарт эдийн засагчаар ажиллаж,  гавьяаныхаа амралтанд гарсан,   ажилч, хичээнгүй улс эх орондоо ихийг бүтээсэн  буурлууд  байдаг.  Багш хүний хүүхэд учир багаасаа хариуцлага  гэдгийг сайн мэдэж хүмүүжилтэй өссөн.  Би Улаанбаатар хотын 10 жилийн 1-р дунд сургууль 1984-1994 онд суралцаж төгссөн. Дараа нь МУИС-ийн ОУХДС, Герман судлал,   дипломатч  мэргэжлээр  1994-1998 онд суралцаж төгссөн.  ХБНГУ, Берлин хотын ТЭЗДС, үйлдвэрлэлийн эдийн засагч мэргэжлээр  1998-2002 он хүртэл суралцаж , МУИС-ийн ХЗДС, эрх зүйч мэргэжлээр 2002-2004 онд суралцаж төгссөн.  Эхнэр хүүхдийн хамт БЗД т амьдардаг.

– Танай намаас ямар хүмүүс сонгуульд нэр дэвшиж байгаа бэ?

УИХ-д нэр дэвших хүмүүс хараахан тодроогүй байна. Нийслэлийн Иргэдийн хуралд нэр  дэвших есөн эрч хүчтэй, эд хийе гэсэн насан дээрээ яваа залуус тодроод  байна. Манай намаас залуучуудаа дэмжье, ахмадуудынхаа залгамж үеийг авч тэднийхээ сургааль, номлолыг сонсож хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор гадаад дотоодод мэргэжил эзэмшсэн хийсэн зүйлтэй залуусыгаа дэмжиж гаргалаа. Хэдийгээр залуу боловч өөр өөрсдийн эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан шилдэг менежер удирдагч  нар билээ. Тэднийг улс орноо зөв зүйтэй залахад нь намын зүгээс бодлогоор дэмжих, сурсан мэдсэнээ улс нийгмийнхээ сайн сайхан үйлд ашиглахад нь дэмжиж байна. Манай БЗД-ийн МАН-ын зүгээс маш сайн боловсон хүчнүүдтэйгээр энэ жилийн сонгуулийг угтаж байна.

– Хэсэгхэн хором ярилцсанд баярлалаа. МАН-ын шилдэг залууст нь амжилт хүсье?

-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. Бид шилдэгийгээ энэ Сонгуулиар нэр дэвшүүлж байна. Нэг үгээр мэдлэг боловсролтой залуусаа дэмжин ажиллаж байна.

Б.Саран

Санал болгох мэдээ

Б.Одонтунгалаг:Санхүүгийн сахилга баттай байхын тулд хамгийн эхэнд санхүүгээ төлөвлөж, орлого, зарлагаа тооцоолох шаардлагатай

Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай  хувь хүн болоод өрхийн санхүүгээ хэрхэн удирдаж …