Адель ”Оны шилдэг дуучин” боллоо

Британийн дуучин Адель  Невадад муж улсын Лас-Вегас хотноо зохион байгуулагдсан “Billboard Music Awards”  шагнал гардуулах ёслолоос “Оны шилдэг уран бүтээлч” шагналын эзэн болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Дуучин бүсгүй найман номнацид нэр дэвшиж, гуравт нь ялалт байгуулжээ. Тэрбээр  “Шилдэг дуучин”, “Биллбордын шилдэг 200 дуу” гэсэн төрлүүдэд тэргүүлсэн байна.  Адель аялан тоглолттой байгаа учир уг арга хэмжээнд оролцож чадаагүй аж. Тэрбээр фэнүүддээ “Үнэхээр баяртай байна. Та бүхэндээ баярлалаа” гэж хэлжээ.

Дуучин бүсгүй гурван жилийн дараа урлагтаа эргэн ирсэн юм. Түүний сүүлд гаргасан “Сайн уу” дууг 1.5 тэрбум хүн сонссон бол “25” цомгийг нь 100 сая хувь борлогджээ.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …