“Академи авардс 2016″оны шилдэг бүтээлийг шалгаруулах арга хэмжээ ирэх сарын 3 нд болно

5c44013598abb138fcfec741600ca5369394977802016-05-23-13-17[www.urlag.mn]

 “Монголын Үндэсний Кино Урлагийн Академи”-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг монголын кино урлагийн шилдгийг тодруулах “Акедеми Авардс” энэ жил зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн ёслол хүндэтгэлийн ажиллагаа “Их тэнгэр цогцолбор”-т ирэх сарын 3-ны өдөр болох юм. Жил ирэх тусам наадамд өрсөлдөж буй уран бүтээлүүд чанаржиж тооны хувьд өсөж байгаа нь энэ наадмын үр дүнг харуулж буйн хэрэг юм.

Монголын Кино  урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг тус наадам анх 2011 онд зохион байгуулагдаж шилдэг бүтээлээр “Зөрлөг” УСК шалгарч байсан бол 2012 онд “Бодлын хулгайч”, 2013 онд “Аравт” УСК, 2014 онд “Үргээлэг”, 2015 онд “Аав” УСК тус тус “Академи авардс”-ын шилдэг кино бүтээлээр шалгарч байжээ.

   Харин энэ жилийн хувьд ямар кино шилдгээр шалгарах бол гэдэгт их л хүлээлт үүсгэж байна.

Г. Нараа

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …