Vхэшгvй мєнхийн 10 баатар

13227228_1035251993188645_1479974235337860465_nХvмvvн төрөлхтний хамгийн их айж, vеийн vед зугтааж ирсэн зvйл бол хөгшрөлт, vхэл билээ.Харамсалтай нь орчин vеийн шинжлэх ухаан мөнхийн амьдралын тvлхvvрийг олоогvй л явна.Харин байгаль эхийн оюунлаг бvтээл бид vхлийн дараах амьдрал, мөнхийн рашааны талаар мөрөөдсөөр төсөөлсөөр өвгөдөө тvшин одсоор байна.Дэлхий даяар алдаршиж, олон хvний сэтгэлд хоногшсон, хамгийн алдартай арван vхэшгvй мөнх баатруудын тухай сонирхолтой мэдээллийг хvлээн авна уу.

10.Питер Пен
Өрөөсөн гаргvй далайн дээрэмчинтэй тулалдаж, зугаацдаг дvрсгvй жаалд таалал төгсөх нь битгий хэл нас нэмэхийн ч нягуур vгvй ээ.Ид шидийн арлын хөгжилтэй бяцхан жаал хvн бvхний зvрх сэтгэлд нууцхан гуниг, далдхан атаархал төрvvлдэг нь нууц биш юм.

9.Дракула
Vнэхээр мөнх наслах хязгааргvй хvсэл таныг эрээ цээргvй эзэмдэн, шөнийн нойрноос тань хумслаад байвал айдсын хаан Дракулагийн vр удмыг олж уулзах хэрэгтэй.Гагцхvv нарны дулаан илчийг vvрд умартан, сармис, библи хоёроос холхон явах хэрэгтэй болно.Оршдог эс оршдог нь тодорхойгvй ч энэхvv айдсын хаан, шөнийн эзний цонхигор төрх хэний ч ойд тодхон биз ээ

8.Лазарь Лонг
Нэрт зохиолч Роберт Хайнлайны зохиолын баатар Лазарь Лонг нь евгенийн программын ачаар бараг л vхэшгvй мөнх настан болж хувирсан нэгэн юм.Лазарь Лонг нь 2000 орчим сансраар аялан амьдрахдаа, хvний хийж чадах бvхий л ажлыг гvйцэтгэж vзсэн байдаг.Зохиолыг бvрэн уншсан хvний дотны найз, эрэлхэг мөнх настан бол Лазарь Лонг гарцаагvй мөн билээ.

7.Николя Фламен
“Харри Поттер ба философийн чулуу” киноны Хогварт Дамблдорын хамгийн сайн найз Николя Фламен бол бас нэгэн vхэшгvй мөнх настай дvр юм.Харин энэ нь 15-р зууны vед амьдарч байсан нэгэн францийн алхимичийн бодит дvрээр сэдэвлэсэн зохиолын баатар ажээ.Цагтаа тэр хvнийг философийн чулуу бvтээж, vхэшгvй мөнхийн хутгийг олсон гэж цуурч байжээ.

6.Тифон
Тифон хэмээх залуу хархvvд ухаангvй дурласан Эос бурхан хайртдаа Зевсийн мөнхийн уснаас дуслыг амсуулж, vхэшгvй болсгосон ч, гундашгvй залуу насыг хайрлахаа мартсан хэмээн Грекийн эртний домогт өгvvлдэг.Харин vхэх тавилангvй ч хөгшрөх хараалтай залуу Тифон өтөлж, жижгэрсээр царцаа болон хувирсан гэдэг.

5.Дориан Грей
Оскар Уйальдын “Дориан Грейгийн хөрөг” зохиолын баатар Дориан бол мөнхийн залуу насны бэлэгдэл хийгээд, жигшим vйлийн vлгэр билээ.Тvvний vйлдсэн гэм нvгэлийнх нь сvvдэр, он жилvvдийн зураас хөргөн дээр нь тодорсоор vзээрийн мангас болгох авч, махан бие нь залуу насны гал цогоор гялалзсаар байдаг.

4.Уулын хvн
Коннор Мак Лаудыг Дэлхийн тайзнаа алдаршуулсан кино бол 1986 оны “Уулын хvн” юм.Гол дvрийн баатар нь гагцхvv толгойгоо авахуулсан цагт л таалал төгсдөг хараалтай ажээ.Уулын хvн ганцаархнаа биш агаад, өөртэйгээ ижил заяат мөнх настангуудтайгаа vхэлдэн тулалддаг.Тулаанд амьд vлдсэн цорын ганц хvн л жирийн хvн шиг амьдраад, байгалийн жамаараа vхэх хувийг эдэлнэ.

3.Алтан хундаганы хамгаалагч
Загалмайтны анхны аян дайнд оролцож асан баатар эр, дотроос нь ус уусан хэн ч мөнхийн хутгийг олдог шидэт хундагыг хамгаалах зарлиг авч, хаа нэгтээ орших агуйн гvнд мөнх амьдарсаар байдаг тухай домог бий.Тэгвэл “Индиана Жонс болон Загалмайтны анхны аян дайн” кинонд энэ хундага, мөнхийн харуул хоёрыг дvрслэн харуулдаг.Гэвч кинонд vзvvлсэн мөнх амьдрал нь хундага агуйгаас холдохгvй байх гэсэн цорын ганц нөхцөлтэй.

2.Мафусаил
Библид гардаг хар санаатан Мафусаил нь 969 жил амьдарч, Галав Юvлэхэд л амь vрэгдсэн гэдэг.Библи хэрвээ vнэхээр бодит тvvх мөн бол, Мафусаил нь дэлхийн хамгийн урт насалсан хvн болох юм.

1.Арвен
“Бөгжний эзэн” киноны Арвен хэмээх хагас эльф, хагас хvн төрөлхтөн нь аугаа их хайр дурлалынхаа төлөө бурхны бэлэглэсэн мөнхийн амьдралаасаа татгалзан, дурлалт залуугийнхаа дараахан таалал төгсдөг.Гэвч Арвен амь vрэгдэх vедээ 2901 насыг зооглосон байдаг билээ.

эх сурвалж:  Айдас ба аймшиг хуудас

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …