Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр бяцхан үрсээ “хордуулахааргүй” бэлэг өгье

Жилийн жилд хүүхдийн баяраар “хэрэгтэй, хэрэггүй” төрөл бүрийн юм бэлэглэдэг. Та хүүхэддээ бэлэг авч өгөөд өнгөрөхөөс илүү хамт цагийг зугаатай өнгөрүүлж тэдэнд мартагдашгүй дурсамж үлдээх нь чухал. Тэгвэл хүүхдийгээ баярлуулах гэдэг нь “амттанаар тэтгэхийн” нэр биш аж.

1041

Та хүүхэдтэйгээ хамт нэг өдрийг өнгөрүүлж хамтдаа зураг зурах, хамт бялуу хийх, хамт зугаалж ууланд аялах, хамт дэлгүүр хэсэх, хамт дуулж бүжиглэх, хамт байх бүхий л бололцоог ашиглан тэдэнд мартагдахааргүй дурсамж үлдээгээрэй.

Хүүхэд амттанд дурладаг ч гэсэн чанаргүй, хугацаа нь хэтэрсэн, хадгалалтын горим зөрчсөн бүтээгдэхүүн өгч байхаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж цагаан идээгээ бэлэглэж хэвшвэл хүүхдийн шүд болон эрүүл мэндэд тустай.

Хүүхдийн баярыг манай улс маш өргөн дэлгэр тэмдэглэдэг. Энэ жил Чингисийн тайлбад тэмдэглэнэ. Хүүхдийн парк, талбай, хүүхэлдэйн театрууд өргөн дэлгэр программтай байгаа. Гэхдээ олон хүний газар авч явахдаа гар ариутгагч болон маск зүүвэл тустай. Саяхан дэгдсэн улаанбурханы өвчлөл буурсан ч хүүхдүүд олноороо цуглах газраар болгоомжтой явахад илүүдэхгүй. Хүүхдүүддээ хордлогонд оруулахгүйн тулд удаан хадгалаагүй, наранд халаагүй хүнсийг сонгоорой.

maxresdefault

Мөн өсвөр насны хүүхдүүдийн очих үдэшлэг, задгай талбайн шоу ихээр болох ч  анхаарал болгоомж илүүдэхгүй. Бяцхан үрсдээ өөрсдийнх нь хийхийг хүссэн зүйлийг хамт хийж ээж, аавынхаа үүргийг нэг өдөр ч болов мэдрүүлээрэй.

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тэдний үгийг сонгож өвчлүүлэхээргүй хүнс сонгож эрүүл мэндэд нь анхаарч сайхан баярлуулаарай.  Мөн хүүхдээсээ төөрөхгүйн тулд байнга хажуудаа байлгаж байгаарай.

Б.Саран

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …