“Гайхамшигт ягаан” 31.5 сая ам.долларын үнэд хүрчээ

 

        “Гайхамшигт ягаан” нэрээр алдаршсан дэлхийд хосгүй ягаан алмазыг Женевийн дуудлага худалдаагаар худалджээ. Дуудлага худалдааны “Sotheby’s” компанийн зохион бай гуул сан худалдаагаар 15.38 каратын уг үнэт чулуу 31.5 сая ам.долларын үнэ хүрчээ. “Франс пресс” агентлагийн мэдээлс нээр, энэ сарын 17-нд Женевт зохион байгуулсан дуудлага худалдаагаар “Гайхамшигт ягаан” алмаз худалдааны түүхэнд байгаагүй рекорд тогтоож, 31.5 сая ам.доллар хүрлээ гэсэн байна. Эх сурвалжид дурдсанаар “Гайхамшигт ягаан” алмазыг Азиас ирсэн оролцогч худалдан авчээ. Энэхүү ягаан алмазыг Өмнөд Африкаас олборлосон бөгөөд Нью-Йоркийн үнэт эдлэлийн “Cora International” компани засч янзалсан байна.

unen.mn

Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …