Дугуйн замын бүтээн байгуулалт 6 дугаар сард эхэлнэ

Бүтээн байгуулалтын зөвлөл өнөөдөр /2016.05.17/ хуралдлаа. Хурлаар “Жишиг хороолол 4” хөтөлбөрийн нэг хэсэг болох Авто машингүй Залуусын гудамж, авто замын засвар, 15 дугаар багийн гудамжны гэрэлтүүлэг болон Аюулгүй зам төслийн Хурд сааруулагчийн ажлын зураг, Дугуйн замын төсөл, 15 дугаар багийн Багийн төвийн байрны байршил, тус багийн 7 дугаар хэсэгт сайжруулсан шороон зам тавих зэрэг 2016 онд ОНХС-ийн хөрөнгөөр ойрын хугацаанд хийж гүйцэтгэх ажлуудыг хэлэлцлээ.

13262255 1115767375142021 211694567 o

20.5 км Дугуйн зам, ногоон байгууламж нь долоон хэсэгт хуваагдаж байгаа бөгөөд эхний ээлжинд аймгийн ЗДТГ-аас Алтны уулзвар хүртэлх шинэ хуучин Дарханыг холбосон 3.4 км 1, 4 дүгээр хэсгийн 502 сая төгрөгийн төсөвт өртөгтэй дугуйн зам, 204 сая төгрөгийн төсөвт өртөгтэй гэрэлтүүлгийн ажлыг цогцоор нь төслийн хүрээнд 6 дугаар сард эхлүүлэх юм.

2.5 км Авто машингүй Залуусын гудамж нь Сүрэнгийн гудамжнаас ШУТИС-ийн Дархан салбар хүртэл үргэлжилнэ. Хурлын үеэр аймгийн Засаг дарга А.Энхболд хэлэхдээ: “Энэ ажлын хүрээнд Алтан тариа ХХК-ийн бүтээн байгуулсан Сүрэнгийн гудамжийг  улам хөгжүүлж Үйлчилгээний төв рүү авто замд холбосон ногоон байгууламж, явган хүний зам, авто машины зогсоол, иргэдийн амрах ногоон орчныг бий болгоно” гэлээ.

13234841 1115767481808677 1276136064 o

Мөн Аюулгүй зам төслийн хүрээнд Авто тээврийн төв, Замын цагдаагийн газар зэрэг мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг харгалзан төв замын 10 хэсэгт хурд сааруулагч хийхээр болсон байна. Хурд сааруулагчийн ажлын зурагт Дархан сумын 8 дугаар багт орших МBM зочид буудлын харалдаах авто замд осол их гардаг учраас хурд сааруулагч, явган хүний гарц, аюулгүйн тэмдэг, тэмдэглэгээ автобусны буудал зэргийг хийхээр төлөвлөжээ. Өнөөдрийн хурлаар яригдсан төслүүдийн худалдан авах ажиллагаа ойрын хугацаанд зарлагдах тухай холбогдох албаны хүмүүс энэ үеэр мэдээллээ.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …