Одоо хүртэл учир нь тайлагдаагүй нууцлаг зургууд /аймшигтай ч юм шиг/

Хүн бүр л сонин содон, нууц нь тайлагдашгүй, учир битүүлэг зүйлсэд дуртай байдаг. Тиймдээ ч бид та бүхэндээ өнгөрсөн зууны учир нь тайлагдаагүй хачирхалтай гэрэл зургуудыг танилцуулж байна. Харин та тэдний талаар юу гэж хэлэх вэ? Миний хувьд лав хэлэх үг ч олдохгүй юм…

Одоо хүртэл учир нь тайлагдаагүй нууцлаг зургууд

1Хесдалений гэрэл

Норвегийн Хесдалений хөндийд асах энэхүү гэрэл хүмүүст маш их эргэлзээ, гайхшралыг төрүүлээд байгаа юм. Энэ нь тэнгэрт яг л салют адил гэрэлтэж, цацарч байсан гэгддэг. Тус гэрэл нь 15 жилд нэг удаа ийнхүү үзэгдэх бөгөөд хүмүүс үүний учрыг өнөө хэр нь тайлаагүй л байна. Зарим шинжээчид үүнийг цахилгаан гэрэлтэй холбон тайлбарлаж байгаа ч энэ мөн л баттай биш. Иймэрхүү үзэгдэл дэлхийн Хесдалений хөндийд л болдог аж.

Хесдалений гэрэл

2Нууцлаг эрхий хуруу

Энэхүү зургийг эхлээд харахад хүний анхаарлыг тийм ч их татахгүй. Харин сайн анзаарвал хар футболктой хүүгийн толгойн харалдаа эрхий хуруугаа гозойлгосон илүү гар харагдана. Зурагчны хэлж байгаагаар тухайн зургийг авахад ердөө 4 жаал байсан бөгөөд илүү гар орсон учрыг тайлбарлаж чадаагүй, хэлэх тайлбар ч олдоогүй гайхшруулсан байна. Магадгүй тэдний хөгжилтэй агшинг хэн нэгэн хуваалцахаар ирсэн ч юм бил үү?

Нууцлаг эрхий хуруу

3Пеониксийн гэрэл

Тус гэрэл нь 1990-ээд оны сүүлчээр, 3-р сарын 13-ны өдөр Арозона мужид гурвалжин хэлбэрээр нэгэнтээ үзэгдээд, хормын дотор сарнисан юм. Эрдэмтэд үүнийг нэгэн төрлийн сансрын хөлөг байж магадгүй хэмээн таамагласан байна. Магадгүй харь гарагийнхан ч байж болох магадлалтай. Маш тодоор гэрэлтэх эдгээр гэрлийг яг юу байсныг баттай тайлбарлах хүн өнөөг хүртэл гарч ирээгүй билээ.

Пеониксийн гэрэл

4Гар утасны зураг

Таны харж байгаа тус зургийг 1928 онд Чарли Чаплин (Charlie Chaplin) киноны үеэр авсан байдаг. Нарийвчлан харвал, гудамжаар алхаж байгаа бүсгүй чихэндээ ямар нэгэн зүйлийг барьсан байх аж. Түүний ийнхүү гартаа барьсан байх зүйлийг гар утас, эсвэл хуучны сонсох төхөөрөмж байж болзошгүй талаар хүмүүс хэлсэн юм. Хэрвээ энэ үнэхээр гар утас мөн бол зурган дээрх хүн цаг хугацаагаар аялагч юм болов уу. 1928 онд гар утас үйлдвэрлэгдээгүй байсан шүү дээ.

Гар утасны зураг

5Стефан Микалак (Stefan Michalak)

Стефан Микалак хэмээх эр соронзон туяанаас хордож, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түүний хэрхэн гэмтсэнийг эмч нар тодорхойлж чадаагүй байна. Тэрээр хэсэг эмнэлэгт хэвтсэн бөгөөд түүний шарх нь маш хачирхалтай байсан юм. Таны харж байгаачлан залуугийн гэдсэн дээр нэгэн жигд хэмжээтэй, хэвлэсэн мэт харагдах бөөрөнхий түлэнхийнүүд байх бөгөөд эрдэмтэд түүнийг харь гарагийнхний үлдээсэн ул мөр хэмээж байгаа юм. Үнэхээр хачирхалтай байгаа биз…

Стефан Микалак (Stefan Michalak)

6Сансрын хөлөг

Тэнгэрт түгэх хурц тод гэрэл бүхий энэхүү зургийг 1942 онд Фрэнк Варрен (Frank Warren) хэмээх эр авсан бөгөөд үүнийгээ сансрын хөлөг хэмээсэн аж. Тэрээр хэлэхдээ “Тэнгэрт хурц туяа бүхий 2 сансрын хөлөг байсны нэгийнх нь л зургийг авсан” гэжээ. Тухайн үед түүнд итгэх хүн байгаагүй ч, энэ нь өнөөг хүртэл хүмүүсийн анхаарлыг татсаар байна.

Сансрын хөлөг

7Цаг хугацаагаар аялагч

Тус зургийг 1941 онд авсан бөгөөд хуран цугларсан бөөн хүмүүс дунд орчин үеийн нүдний шил, хувцас өмссөн залуу эр буужээ. Үүний хариулт өнөөг хэр нь нууцлаг байсаар байгаа юм. Магадгүй тэрээр цаг хугацаагаар аялагч байгаад ийнхүү зургийн хальсанд буусан юм болов уу?

Цаг хугацаагаар аялагч

8Хамгийн үзэсгэлэнтэй амиа хорлолт

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй амиа хорлосон эмэгтэйг Эвилин Макхейл (Evelyn McHale) гэдэг бөгөөд тэрээр бүтэлгүй гэрлэлтээс болж 23-хан насандаа амиа егүүтгэсэн юм. 1947 онд Нью”Йорк хотын “Empire State” барилгын 83 давхраас үсэрч, НҮБ-ын албаны машин дээр унажээ. Тэрээр тухайн мөчид яг л нойрсож буй үзэсгэлэнт бүсгүй мэт харагдах боловч, аль хэдийн ахин сэрэхгүйгээр унтсан аж. Үүнээс хойш тэрээр хамгийн үзэсгэлэнтэй амиа хорлосон бүсгүйгээр алдаршсан билээ.

Хамгийн үзэсгэлэнтэй амиа хорлолт

9Нагагийн галт бөмбөг

Тус зургийг Тайландын Меконг голын орчим авчээ. Мөн л учир нь үл тайлагдах галт бөмбөгийг дүрсжүүлсэн тус зургийг тайлбарлах хүн олдоогүй юм. Зөвхөн харь гарагынхан, шатаж байгаа зүйл гэхчлэн таамагласаар байсан ч одоо хүртэл ямар баттай тайлбар байдаггүй нь хүмүүсийн эргэлзээ, гайхшралыг төрүүлсээр байдаг аж.

Нагагийн галт бөмбөг

10Дүүжлээстэй эр

Энэхүү зургийг, 1950-аад оны үед АНУ-ын Техас мужид даржээ. Куперын гэр бүл нэгэн хуучин байшинд нүүж орсныхоо баярыг тэмдэглэж, ийнхүү зургаа даруулсан бөгөөд тэдэн дээр нэгэн урилгагүй зочин ирсэн нь таазнаас дүүжлэгдсэн эрийн нүд хальтрам бие байлаа. Хожим 2009 онд эл зургийг шинжлэн үзэхэд байшингийн хуучин эзэд учир битүүлгээр алга болсон гэгдэж байжээ. Магадгүй тэд харамсалтайгаар дүүжлэгдэж, хорвоог цаг бусаар орхисондоо сүнс нь өнөөг хүртэл хуучин гэртээ хоргодсон байж болох шүү дээ.

Дүүжлээстэй эр

Санал болгох мэдээ

Манай дэлхийн хамгийн их энергитэй хийгээд амар тайван зарим газар

Пирамид, Египет  Сахлын хутгыг ирлэх шаардлагагүйгээр өөрөө ир ордог тийм их энергитэй газар гэж Египетийн …