Хятад баян бүсгүйчүүдийн тансаглал /фото/

Энэ сарын эхээр Хятадын ерөнхийлөгч Си Зиньпин өөрийн орны баячуудын хүүхдүүдийн хэт тансаглалтай “тэмцэхээр” оролджээ. Тэрээр реалити-шоунд баян хүүхдүүдийг оролцуулахыг хориглосон байна.

Гэвч тэр бүр түүний санаснаар болохгүй байгаа нь харамсалтай. Баян хүүхдүүд олон нийтийн сүлжээнд өөрийн тансаглалаа гайхуулсан хэвээр л байна. Тэд хамгийн супер машинуудыг унаж, зөвхөн ганц оройны шоунд гэхэд, хэдэн зуун мянгаар цацах жишээний.

Ингээд, баян бүсгүйчүүдийн Инстаграмдаа нийтэлсэн зургуудаас сонирхуулья.

Вэйми Чо эдлэл хэрэгслүүдээ сонирхуулан, худалдааны төвд шоппинг хийх нь тийм ч авууштай санаа биш гэдгээ хэлэхийг хүссэн бололтой.

Кристина Ли хоёр найзын хамт өөрийн хувийн онгоцоор зугаалж яваа зургаа тавин инстаграмын дагагч нараа атаархуулж байгаа аж.

Кристина Ли болон түүний найзууд хөлөг онгоцон дээр үдэшлэг зохион байгуулж байгаа зургаа тавьжээ. Тэд үйл явдалтайгаа холбогдуулан хувцсаараа хүртэл жигдэрсэн харагдана.

Вэйми Чо Ванкуверын тансаг авто салон дээр.

Сиан бүсгүй өөрийн тансаг амьдралын хэв маягаа олон нийтийн сүлжээнд дэлгэхээс огтхон ч санаа зовдоггүй аж. Тэрээр Макаод зөвхөн шампанскийг 60 мянган доллараар худалдаж авчээ.

Эх сурвалж: ZONE.MN

Санал болгох мэдээ

Фото: Хориотой хотын загварын шоу

Бээжинд ирсэн жуулчдын эхний сонголт Хориотой хот байдаг. Хориотой хот бол Бээжинд байх хааны ордны …