CEO College™ захирлуудын сургалт 2016.05.19-нд эхэлнэ

posterКомпанийн гүйцэтгэх захирлуудад зориулан 2009 оноос эхлэн 28 дахь удаагаа зохион байгуулж байгаа 15 хоногийн EMBA эрчимжүүлсэн цогц хөтөлбөр 2016 оны 5 сарын 19 ны өдрөөс ажлын бус цагаар зохион байгуулагдах гэж байна.

Сургалтын хөтөлбөрийг Олон улсын стандартын дагуу боловсруулсан бөгөөд стратегийн удирдлагын 3 түвшинд буюу Үйл ажиллагаа, Бизнес, Байгууллагын түвшинд тус тус хуваагдсан 15 модуль бүхий 70 гаруй сэдвийг хамарсан нийт 45 цагийн сертификаттай цогц сургалт юм. Сургалтын модулиудыг СЕО College™ багийн багш нар болох бизнесийн байгууллагын Захирал, Гүйцэтгэх захирал, Энтрепренерүүд удирдан явуулах юм.

Уламжлал ёсоор хөтөлбөрийн дагуу сургалтын хугацаанд бизнесийн байгууллагуудад зочлон үйл ажиллагаатай нь танилцах Бизнес аялалд оролцох, мөн сургалтын Зочин багшийн цагаар бизнесийн салбарт амжилттай ажиллаж байгаа Гүйцэтгэх захирлуудтай уулзаж гаргасан амжилт, туршлагатай танилцах боломжтой.

Өдгөө 7 дахь жилдээ зохион байгуулж байгаа тус сургалтанд хамрагдсанаар 900 гаруй гүйцэтгэх захирлуудыг эгнээндээ нэгтгэдэг СЕО Ассоциацийн гишүүнд элсэн орох, бизнесийн харилцаа холбоогоо өргөжүүлэх, хамтрагч түншээ олох, бизнес төслүүддээ зөвлөгөө авах бүрэн боломжтой.

Хэрвээ Та тус сургалтанд хамрагдахыг хүсвэл дараах товчийг дарж бүртгүүлнэ үү.

Эх сурвалж: mlctraining.mn

Санал болгох мэдээ

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалт энэ сарын 29-нд болно

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалтыг энэ сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна. Сургалт нь …