Жүжигчин Б.Хулан хөлөө хугартлаа “тогложээ”

2da679s22peer7ch2gtluphkk6

Жүжигчин Б.Хулан өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Туршилтын хосууд”, “Өртөө”, “Өвлийн тууж” гэсэн гурван киноны гол дүрд зэрэг тоглож, ёстой л кинонуудыг бөөндөх шиг болсон байна.

Харин энэ бүхэн Б.Хулангийн авъяас чадвар, басхүү тэсвэр хатуужлыг нь шалгаад авчээ. Тодруулбал тэрбээр найруулагч Б.Чингүүний найруулсан “Өртөө” УСК-ын Индрагийн дүрийг бүтээж байхдаа хөлөө хугалж, бэртсэн гэнэ. Ингэхдээ давхар “Оюунлаг” продакшны “Туршилтын хосууд” киноны зураг авалттай байсан байна. Гэвч тэрбээр уран бүтээлч нөхдийнхөө цаг хугацаа, хөдөлмөрийг үнэгүйдүүлэхийн тулд тэсвэр хатуужил гэж юу байдгийг харуулж, уран бүтээлээ хугархай хөлтэйгөө дуусгажээ. Зүрх шимширч, сэтгэл өвтгөм түүний хугархай хөл тухайн үедээ ёстой нэг “од” болж бусдын хайрыг татаж байсан гэнэ шүү.

Хөрслөг бор царай, хөөрхөн алаг нүдээрээ имиж хийсэн жүжигчин Б.Хулангийн хугархай хөлтэйгээ тоглосон “Туршилтын хосууд” кино энэ сарын 20-ны өдөр нээлтээ хийнэ. Тэрбээр жүжигчин Р.Адъяатай туршилтаар хосууд болж уг кинонд тоглосон байна. Үзэгч та бүхэн энэхүү киноноос залуусын ариун нандин хайр дурлал тэдэнд тохиолдсон хөгжилтэй явдлуудыг харах болно. Киноны Ерөнхий найруулагч Д.Отгонбаяр ярихдаа “Зохиол найруулгын хувьд шинэлэг өнгө аяс, шийдлийг харуулахаар ажилласан” гэлээ. “Оюунлаг” продакшн нь өмнө нь “Хүүгүй ломбард”, “Хуримын сюрприз” зэрэг кино уран бүтээлүүдийг хийж үзэгчдийг хүртээл болгож байсан юм. Харин энэ удаа инээд бэлэглэж, ухаарал хайрлах “Туршилтын хосууд” киног хүргэх гэж буй нь энэ аж.

6nainufik0bbmm3tkfi3s68l2n

5vpmcm1eu0mfnbccdmc8h80cg8 (1)

9jndsf3omtk1tpcua66s5kvm2

Эх сурвалж: 24 цаг

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …