ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын шалгалтын тов гарлаа

28910gco12rmt9a8f484b8iu2tЕрөнхий боловсролын сургуулийн тав, ес, 12 дугаар ангийн сурагчдын шалгалтын хуваарь гарчээ.

Тав, есдүгээр ангийн сурагчид суурь боловсролын  түвшингөө шалгуулах бол 12 дугаар ангийн сурагчид бүрэн дунд боловсрол хэрхэн эзэмшсэнээ шалгуулах юм.

Бага ангийн сурагчдаас математик, Монгол хэл, Байгаль шинжлэлийн хичээлээр шалгалт авах аж. Харин есдүгээр анги төгсөгчид нийгмийн ухаан, математик, монгол хэлний мэдлэгээ шалгуулах юм байна. Мөн төгсөх ангийн сурагчид математик, монгол хэл, гадаад хэлний хичээлээр шалгалт өгөх бөгөөд сонгон судалсан нэг хичээлээр мөн шалгалт өгнө.

Шалгалтыг улс орон даяар нэгэн зэрэг эхлэх бөгөөд энэ сарын 26-наас зургадугаар сарын 4-ны өдөр үргэлжлэх юм байна.

324lcpfn7ovfeeegpsuo11h5ku

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …