36 хөзрөөр өөрийн ирээдүйг мэргэлээрэй

AceЕdivination-404x227Шинэ хөзөр аваад сайтар хольсны дараа зүүн гараараа тасла. Тэгээд хөзрөө гурав гурваар гаргаж өөрийнхөө хөзрийг хайж ол. Гоонь хүмүүс дөрвөлжингийн хатан, эсвэл ноёныг, гэрлэгсэд бундангийн хатан, эсвэл ноёныг, нас ахимаг хүмүүс цэцгийн хатан, эсвэл ноёныг сонгоно. Сугалсан гурвалууд дундаас өөрийнхөө хөзрийг олмогцоо нөгөө хоёрыг нь анхааралтай ажигла. Үүний дараа өөрийнхөө хөзрийг ширээн дээр тавиад, хөзрөө дахин холихдоо “Юу тохиолдох вэ?” гэж шившээд нэгийг сугалан өөрийнхөө хөзөр дээр буюу зүрхэн тушаагаа тавина. Энэ бол таны зүрх сэтгэлийг илэрхйипэх хамгийн чухал хөзөр юм. Зурган хөзрүүд бүгд л таныг санасан, эсвэл тантай уупзахыг хүссэн хүмүүсийг илэрхийпнэ.

Боолууд — Сэтгэл зовоож байгаа зүйлс.

Гилийн хатан – Гуниг гутрал. Гилийн найм, ес – Өвчим зовлон. Гилийн долоо -таагүй явдал. Гилийн зургаа — Алдагдал, эсвэл эд зүйлээ гээх, хулгайд алдах.

Дундаа ганцхан тэмдэг бүхий цэцэг, гилүүд (долоо, ес, тамга) үзүүр талаараа дээш харсан байвап таагүй нөлөөтэй. Энэ тохиолдолд долоо, ес нь нулимс, цэцгийн тамга – азгүйтэл, гилийн тамга — таагүй явдлууд. Харин тэдгээр нь үзүүрээрээ доошоо харсан байвал жижиг сажиг таагүй явдлыг иптгэнэ.

Зүрхэн тушаа дөрвөлжингийн тамга таарвал захидал, харин бундангийн тамга бол мэдээ, илгээмж. Дөрвөлжингийн ес, арав нь ашиг хонжоо, мөнгө. Бундангийн ес, арав байвал сэтгэл хангалуун байна.

Ийнхүү зүрхний хөзрөө сонгосны дараа та бусад хөзрүүдээ авч, өөрийн хөзрийн толгой хэсэгт дөрөвний нэгийг нь, хөлд нь, мөн зүүн баруун талд нь адил хэмжээгээр хувааж тавь. Үүний дараа толгойд тавьсан хөзрүүдийг авч, хамгийн дээд талын хоёрыг нь дээш харуулан толгойдоо үлдээнэ. Бусдыг нь хажуу тийш нь авна. Хөлд байгаа хэсгээс хамгийн дээд талын хоерыг авч мөн адил тавих ба үлдсэн хэсгийг нь толгойн хэсгээс үлдсэн хөзөртэй нийлүүлнэ. Энэ мэтчилэн баруун зүүн талын хэсгүүдээс ч хоёр хоёр хөзөр нээнэ. Үүний дараа үлдсэн хэсэг хөзрөөс хамгийн дээрээс нь авч зүүн доод өнцөг, зүүн дээд өнцөг, баруун дээд өнцөг, баруун доод өнцөгт байрлуулна. Үлдсэн хөзрөө сайтар хольсны дараа эхний гурвыг нь хажуу тийш нь хурааж, дөрөвдэхийг нь зүрхэн хөзөр дээр тавьж, үлдэгдэл хөзрийг дуустал ийн үйпдэнэ. Хэрвээ та хуваарилалтаа зөв хийсэн бол өөрийн хөзөр дээр тань зүрхний хөзөртэй нийлээд таван хөзөр байх ёстой.

Ингээд хөзрөө тайлна. Нэн тэргүүнд зүрхэн дээрх хөзрүүдээ авч харна. Тэд таны ойрын ирээдүйн талаар ярина. Хэрвээ олон гил байвал таагүй явдлууд хүлээж байна. Бундан олон байвал сайны тэмдэг.

Толгой дээрх хоёр хөзөр, баруун талын гурван хөзөр нь ойрын ирээдүйг илтгэхэд хөл доорх хоёр нь одоо байгаа болон өнгөрснийг заана. Хэрвээ энд таагүй хөзрүүд байрласан бол удахгүй таны амьдралаас явах тул баярлах хэрэгтэй. Харин хөл доор байгаа хөзөр нь таны ойр дотны хүн байвал муу, тэр хүн таны амьдралаас удахгүй явна гэсэн үг. Зүүн дээд өнцөгт байгаа хоёр хөзөр таны одоогийн амьдрал, зүүн талын хоёр хөзөр өнгөрсөн болон одоогийн амьдрал, зүүн доод өнцөгт буй хоёр хөзөр нь таны холын ирээдүй юм.

Хэрвээ бундангийн ес буусан байвал хайр дурлалд аз хийморьтой байна. Дөрвөлжингийн ес бол ихээхэн мөнгөтэй болно. Харин гилийн ес нь бүтэлгүйтэл.

Тамганууд — Ихэнхдээ цаг хугацааг заана. Хэрвээ аль нэг нь таны хөзрийн баруун талд байвал өдрийн цагийг заана. Харин зүүн доод хэсэгт байвал жилийн улирлыг заана. Дөрвөн тамга, дөрвөн ес зэрэг буувал ойрын үед таныг томоохон аз хүлээж байна гэсэн үг. Харин эдгээр дөрвөлийн аль нэг нь буувал хүсэл биелэхийг илтгэж байгаа хэрэг. Дөрвөн ноён нь ажил хэрэг бүтэмжтэй, өөдрөг байгааг илтгэнэ. Дөрвөн хатан болохоор хов жив, хэл ам гарахын тэмдэг. Дөрвөн боол нь зах замбараагүй их ажлыг илтгэнэ. Дөрвөн арав нь хүсэл биелэхийн илрэл, ерөнхийдөө аравтууд бол ажип хэргийн хөзрүүд юм. Аравт олон буух тусам ажип хэрэг бүтэмжтэй байна гэсэн үг. Дөрвөн ес болохоор гайхашрал, эргэлзээ тээнэгэлзлийг илтгэнэ.

Хөзрийн ерөнхий тайлал

Дөрвөлжин

Ноён – Залуу хархүү, янаг амрагийн болзоо, аятай хүнтэй танилцах, гоонь эр. Дөрвөлжингийн аравтай хамт бол шинэ танил буюу сүйт хархүүгээс дэмжлэг ирнэ. Дөрвөлжингүүдтэй бол хүсэл заавал биелнэ. Бундангуудтай бол баяр баясгалан, амьдрал нь өөрчлөгдөх.

Хатан – Залуу бүсгүй, үнэнч бус эмэгтэй, зарц бүсгүй. Дөрвөлжингийн боол болон гилийн аравтай хамт бол таагүй зочин ирнэ. Бундангийн естэй бол эмэгтэй хүн мэргэлүүлж байгаа бол сайн, эрэгтэй хүнд бол хулгайд өртөнө.

Боол – Эрэгтэй хүүхэд, элч, итгэлтэй хүн, сайн мэдээ. Харин дөрвөлжингийн ноёнтой бол тэр хүний бодол санаа. Гилийн долоо болон аль нэг ноёны хамт баян хүн, наймаачин, эсвэл зальжин хуурамч этгээд. Дөрвөлжингийн долоо болон есийн хамт бол дайсагнагч этгээд, хууртаж мэхлэгдэх. Цэцгийн хатантай бол муугийн тэмдэг. Цэцгийн зургаатай бол ямар нэгэн эрэгтэй хүнтэй хамт, яаралтай явна. Мөнгө санхүүгийн асуудалд ашиг олно.

Арав – Мөнгө, бэлэг, болзоо. Дөрвөлжингийн хатан буюу ноёнтой бол таныг хэн нэгэн сонирхож байна гэсэн үг. Гилийн тамга хажууд нь байвал мөнгөнөөс болж хэрүүл шуугиан дэгдэх. Дөрвөлжингийн естэй хамт бол удахгүй мөнгөтэй болно. Дөрвөлжингийн наймтай хамт бол мөнгө авна, гэхдээ удаж байж. Дөрвөлжингийн долоотой бол мөнгө хөөцөлдвөл амжилттайбүтнэ. Дөрвөлжингийн зургаатай бол хүсэл бүрэн биелнэ, мөнгө. Баруун талд нь гилийн найм байвал мөнгөний хойноос хаашаа ч юм явна. Цэцгийн боолтой бол мөнгө санхүүгийн ажил бүтэмжтэй. Цэцгийн аравтай бол заавал мөнгө авна. Цэцгийн долоотой бол хөрөнгө өвлөнө. Цэцгийн естэй бол мөнгөний ажил олдоно.

Ес – Мөнгөний хөзөр. Дөрвөлжингийн хатан буюу ноёнтой хамт байвал хэн нэгэн танд дурлажээ. Баруун талд гилийн зургаа буувал мөнгө олохоор явна. Таагүй явдал азгүйтэл. Цэцгийн боолтой бол таагүй аяллаас зайлсхий. Дөрвөлжингийн аравтай бол удахгүй мөнгө авна. Дөрвөн ноён зэрэгцэн бууваас таатай яриа хөөрөө.

Найм – Мөнгөний тухай яриа хөөрөө, үзэн ядалт, сайхан зүүд, мөрөөдөл. Цэцгийн найм буюу цэцгийн зургаатай бол гал түймрийн талаарх мэдээ. Гилийн хатан буюу ноёнтой зэрэгцсэн байвал дайсны тань зүгээс цохилт өгнө. Бундангийн боолтой бол мөнгөний тухай яриа хөөрөө болно. Дөрвөлжингийн аравтай бол мөнгө олдох боловч мөдгүй. Дөрвөлжингийн долоотой бол эм хүнд мэхлэгдэх, тогтворгүй байдал.

Долоо – Баяр хөөр, үнэнч бус байдал, ажил хэрэг, ажил төрлийн уулзалт, худалдаа арилжаа, мөнгө санхүүгийн хэлцэл, аян зам, алт мөнгөн бэлэг сэлт. Дөрвөлжингийн хатантайбол дөрвөлжингийн хатны бодол санаа. Зурган хөзөртэй бол азтай тохиол. Гилийн аравтай бол гэнэтийн санал. Дөрвөлжингийн аравтай бол мөнгөтэй холбоотоп ажил сайн.

Зургаа – Хамгийн их азтай хөзөр. Гилийн тамгын таагүй нөлөөг хүртэл саармагжуулна. Удахгүй аян замд гарах, баяр хөөртэй азтай байх, хүсэл биелэх, дөрвөлжингийн хатан буюу ноёны зам мөр. Гилийн ес буюу аравтай бол өвчин зовлон, тэр ч бүү хэл үхэл байж болзошгүй. Дөрвөлжингийн аравтай бол баяжих гэсэн таны хүсэл биелнэ. Гилийн естэй хамт бол үхэл. Дөрвөлжингийн долоотой бол гэр оронд таагүй байдал үүсэх.

Тамга – Үд дунд, зун цаг. Захиа, хэл сураг. Зурган хөзөртэй бол захидал харилцаатай ажилладаг хүн. Дөрвөлжингүүдтэй бол удахгүй мөнгөтэй болно. Бундангийн долоо, ес, аравтайЦэцэг буюу гилтэй бол удаан хүлээгдсэн мөч хойшлох, хий хоосон зүтгэл. Цэцгийн зургаатай бол үдшийн болзоо буюу яриа. Гилийн естэйБундангийн аравтай бол хайрын захиа. Гилийн арав зүүн талд нь байвал гунигтай мэдээ бүхий захиа. Дөрвөлжингийн аравтай бол мөнгөтэй холбоотой захидал. бол баяртай мэдээ, эсвэл хайрын захиа. хамт буувал ойр дотны хүмүүс тань хуурч мэхлэнэ, танаас урвана.

Бундан

Ноён – Гэр бүлтэй хүн, гэнэтийн уулзалт, хэн нэгэн зочилж ирэх, баяртай мэдээ. Гил буюу дөрвөлжингийн хамт бол мөнгөтэй болно. Цэцэгтэй бол ажил хэрэг. Бундантай бол амжилтанд хүрнэ.

Хатан – Гэрлэсэн эмэгтэй. Бундангийн зургаа буюу аравтай бол мэргэлүүлж байгаа хүн уйлахын тэмдэг. Бундангийн зургаа, арав, цэцгийн боолтой бол гэнэтийн баяр хөөр. Бундангийн аравтай бол найз нөхөр, бол эрчүүд хайр дурлалдаа амжилт олно.

Боол – Энгийн хүн, таагүй зочин, баяртай мэдээ сэлт, баяр хөөр. Бундангийн ноёнтойбол бундангийн ноёны бодол санаа. Бундагуудтай зэрэгцсэн бол амжилт. Бундангийн тамгатайЦэцгийн естэй бол аян зам. Дөрвөлжингийн естэй бол таагүй ярианаас зайлсхийж чадна. Бундангийн наймтай бол зүрх сэтгэлийн, дотны яриа. Дөрвөлжингийн наймтай бол мөнгөний ашиг сонирхлын талаарх яриа. Гилийн наймтай бол ойр дотны хүний өвчин зовлон, үхлийн талаарх таагүй мэдээ. Цэцгийн наймтай бол таагүй зочин. Хатан буюу ноёнтой бол зочин ирнэ. Цэцгийн долоотой бол удахгүй хүүтэй болно. бол таатай мэдээ, хайр сэтгэлээ илчлэх.

Арав – Хот суурин газар, зүрх сэтгэлд баяртай, хурим, эсвэл далай шиг их хайр. Хатантай зэрэгцсэн бол хайртай бүсгүй тань хайр сэтгэл, үнэнч зан. Ноёнтой бол хайртай хүний үнэнч чанар, хайр дурлал. Дөрвөлжингийн аравтай бол ойрын ирээдүйд мөнгөний ашигтай. Цэцгийн долоотой бол мэргэлүүлж байгаа хүн сонирхолтой байдалд орно. Бундангийн наймтайБундангийн долоотой бол болзоо, зовлон гутралаа мартах. Дөрвөлжингийн зургаатай бол айлд зочлон баярлах. Бундангийн естэй бол бүхнийг умартуулагч хайр, сэтгэл ханамж. Бундангийн ес, аль нэг ноён, хатантай бол хурим найр. Бундангийн зургаатай бол болзож баярлах. Цэцгийн естэй бол хайрт тань бүхнээ зориулна. Цэцгийн аравтай бол хайр дурлалд амжилт олох. Дөрвөлжингийн тамгатай бол хайр дурлалын буюу баяртай мэдээ бүхий захидал. бол хайртай бүсгүйтэйгээ болзоно.

Ес – Хайрын захиа, гэнэтийн явдал. Ноёнтой хословол танд хэн нэгэн дурлажээ. Хатантай зэрэгцсэн бол мөн л танд дурласан байна. Бундангийн аравтай бол аз жаргалтай хайр дурлал. Бундангийн долоо эсвэл наймтай бол болзоо. Аль нэг зургаатай бол гэнэтийн учрал. Гилийн хатантай бол аз жаргал.

Найм – Зугаатай яриа, хангалуун байдал, холын зам. Бундангийн боолтой бол зүрх сэтгэлийн яриа. Бундангийн аравтай бол ганцаардал. Бундангийн естэй бол болзоо. Дөрвөлжингийн аравтай бол мөнгөтэй болно, эсвэл өв залгана. Цэцгийн долоотой бол гэнэтиин аз.

Долоо – Баяр хөөр өөрчлөлт хувьсал, бундангийн хатны бодол санаа. Бундангийн аравтай бол таатай болзоо. Бундангийн естэй бол болзоо. Гилийн аравтай бол гэнэтийн санал. Дөрвөн ноён зэрэгцэн буувал зугаатай яриа.

Зургаа – Аялал ажил, төрөлд саад учрах. Бундангуудтай зэрэгцвэл хэн нэгэн хүндтэй хүнийд очих. Бундангийн аравтай бол аян зам, эсвэл зүрх сэтгэлийн учраа.

Тамга – Бэлэг, илгээмж, өглөө, нэрлэгсдийн гэр орон. Дөрвөлжингийн тамгатай бол баяртай захиа. Дөрвөлжингийн тамга, гилийн аравтай хословол гунигтай мэдээ бүхий захиа. Бундангийн боолтой бол таатай мэдээ. Гилийн естэй бол зугаа цэнгэл хөөх, болзох. Цэцгийн зургаатай бол болзоо, гудамжинд үдэш оройн цагаар хэн нэгэнтэй ярилцах.

Гил

Ноён – Буурьтай эр өөдгүй муу хүн, дайсан, өрсөлдөгч. Гилүүдтэй зэрэгцвэл сайны тэмдэг. Гилийн наймтай зэрэгцсэн бол удаан үргэлжлэх таагүй байдал, гуниг зовлон. Гилийн найм болон дөрвөлжингийн ноёнтой хамт буусан бол өгөөмөр сэтгэлтэн туслана. Цэцгүүдтэй бол замд учрах саад бэрхшээл, хорлол.

Хатан – Эмгэн, өөдгүй хорон эм, гуниг гутрал, хов жив, саад бэрхшээл, хэрүүл маргаан. Зурган хөзрүүдийн дунд байрласан бол тэдний хооронд хэрүүл уруул гарах. Таны өөрийн хөзрийн дэргэд байвал таагүй явдал, зовлон гутрал. Дөрвөлжингүүдтэй бол шунахай, атаач эм хайр дурлал буюу ажил хэрэгт саад болох. Бундангуудтай бол хайр дурлалын асуудалд ивээгч зөвлөх, ажил албанд тус дэм болох. Бундангийн естэй бол аз жаргал. Гилүүдтэй бол сайхан сэтгэлтэй эмгэн. Цэцгүүдтэй бол хорон санаат эм. Таны хөзрийн дэргэд цэцгийн долоо буюу гилийн естэй зэрэгцсэн бол таагүй мэдээ, зовлон гуниг.

Боол – Хэрүүл маргаан, зодоон нүдээн, муу хүн, энгийн иргэн, муу мэдээ, гилийн ноёны бодол санаа. Дөрвөлжингүүдтэй бол хуйвалдагч, хамтрагч, согтуу хүн. Бундангуудтай бол найз нөхөр. Гилүүдтэй бол үнэнч хамтрагч. Гилийн хатантай бол томоохон хэрүүл зодоон. Гилийн наймтай бол дурлалт хосуудын хоорондын томоохон зөрчилдөөн. Цэцгүүдтэй бол худалч, ховч, атаач эр.

Арав – Хар эд зүйл өвчин, биелэшгүй төрөөдөл, азгүйтэл. Хатан буюу ноёнтой хамт буувал залүу хосын ор. Дөрвөлжингийн тамгатай хамт бол гунигтай захидал. Дөрвөлжингийн долоотой бол гэнэтийн санал. Бундангийн аравтай бол ихээхэн мөнгөн ашиг. Гилийн тамгатайГилийн ноён буюу хатантай хамт бол таныг хэн нэгэн сонирхож байна. Гилийн естэй хамт бол азгүй явдал. Гилийн наймтай хамт бол өвчин. Гилийн долоотой бол нөхцөл байдал өөрчлөгдсөн тухай гэнэтийн мэдээ. Цэцгийн аравтай бол гэнэтййн эдгэрэл. Цэцгийн естэй бол мөнгө санхүүгийн бэрхшээлтэй асуудалд орох. бол авна гэж бодоогүй мөнгөө авна.

Ес – Аян замд гарах найз нөхрөө алдах, үзүүр хэсгээрээ дээшээ харсан байвал хэрүүл маргаан нулимс. Дөрвөлжингийн тамгатай бол ойр дотныхон тань хуурч мэхлэнэ. Бундангийн тамгатай бол хэн нэгэнтэй ойртон дотносох, цагийг тааламжтай өнгөрөөх. Гилийн тамгатай бол өвчин. Цэцгийн тамгатай бол ашиг хонжоо, эсвэл алдагдал. Гилийн ноён буюу хатантайдурлал. Гилийн аравтай бол гэнэт мөнгөтэй болох. зэрэгцвэл хайр

Найм – Азгүйтэл, гуниг гутрал, яриа хөөрөө, өвчин зовлон. Бундангийн боолтой хамт бол ойр дотны хүн эсвэл танил талын өвчин буюу үхлийн тухай мэдээ. Хэрвээ долоо гилтэйбуусан бол энэ өдөр мэргэлэх хэрэггүй. Гилийн аравтай хамт бол өвчин. Цэцгийн долоотой бол хайрт тань урвана. Дөрвөн ноёны хамт бол зугаа цэнгэл, архидалт. хамт

Долоо – Гэнэтийн явдал, хууралт, хэрвээ үзүүрт хэсгээрээ дээшээ харсан байвал хэрүүл маргаан, найз нөхрөө алдах, нулимс, таны гэр орон. Дөрвөлжингийн боолтой бол баян хүнийг илтгэнэ. Дөрвөлжингийн зургаатай бол гэр оронд таагүй явдал болох. Гилийн ес болон зурган хөзөртэй хамт бол нөхцөл байдал өөрчлөгдсөн тухай мэдээ. Цэцгийн боолтой хамт бол дайсан тань цохилт өгнө.

Зургаа – Холын зам, оройтсон аялал. Дөрвөлжингийн ес буюу арвын хамт бол мөнгөний хойноос аядлах. Дөрвөлжингийн долоо буюу наймтай хамт бол мөнгөний асуудалд санаа тавих. Бундангуудтай зэрэгцвэл хүндтэй дотны хүмүүстэйгээ учирна, аялна. Гилүүдтэй зэрэгцвэл зугаатай аялал. Цэцгүүдтэй зэрэгцвэл аян зам бүтэлгүй байна.

Тамга – Орой, шөнө, өвөл; алдагдал, гунигт мэдээ бүхий захиа; цохилт, айдас, таагүй явдал, харуусал. Дөрвөлжингийн аравтай зэрэгцсэн бол мөнгөнөөс болж маргалдах. Гилийн аравтай хамт бол гэнэт их мөнгө авна.

Цэцэг

Ноён – Цэргийн хүн, үнэнч нөхөр, яарч яваа найз. Цэцгүүдтэй хамт бол ойр дотны хүн, сүйт хархүү, нууц амраг, хань. Ихэнхдээ муу явдлыг зөгнөдөг. Цэцгийн тамгатай бол санасан хэрэг амжилттай хэрэгжинэ, хүсэл биелнэ. Цэцгийн боолтой хамт бол золгүй явдал.

Хатан – Буурьтай эмэгтэй, найз бүсгүй; хууль бус хүүхэд. Гилийн хатантай зэрэгцсэн бол таагүй нөхцөл байдал, шүүх, гэрлэлтээс үүдэх таагүй явдал.

Боол – Тусгай формтой хүн, найз, хамгаалагч. Дөрвөлжингийн аравтай бол мөнгө санхүүгийн асуудалд амжилт олох. Дөрвөлжингийн тамгатай хамт бол зовлон гутралтай үед туслаж дэмжих.

Арав – Өөрчлөлт. Дөрвөлжингийн аравтай бол зайлшгүй мөнгө авна. Бундангуудтай бол сугалаагаар их мөнгө хожих, аз шовойх. Бундангийн хатан буюу ноёнтой бол таныг хэн нэгэн сонирхож байна. Бундангийн аравтай бол хайр дурлалд амжилт олно. Гилийн аравтай хамт бол бие эрүүл саруул болох. Цэцгийн тамгатай бол юм сайн сайхан тийшээгээ өөрчлөгдөнө. Цэцгийн естэй хамт бол ойр дотныхонтойгоо цэнгэнэ. Цэцгийн ес, найм, долоогийн хамт бол хамгийн азтай хослолд тооцогддог.

Ес – Өв хөрөнгө, эргэлзээ. Дөрвөлжингүүдтэй бол мөнгө авах нь баталгаатай байдаг ба түүнийгээ зугаа цэнгэлд зарцуулж дуусгана. Бундагуудтай хамт бол харилцан дурлалцах. Цэцгийн арав, найм, долоогийн хамт бол азтай хослолуудын нэг юм.

Найм – Нулимс гутрал, ойр дотны хүний үхэл; зэвүүцэл. Бундангийн боолтой зэрэгцсэн бол алдагдлын тухай яриа хөөрөө. Бундангийн тамга болон цэцгийн долоогийн хамт бол азтай гэрлэлт, эсвэл хөрөнгө өвлөн авах. Цэцгийн тамгатай бол амжилт. Цэцгийн аравтай хамт бол удахгуй үл хөдлөх хөрөнгөтэй болох, өмч өвлөх, эд баялаг, аз жаргал. Цэцгийн долоотойзэрэгцсэн бол гэнэтийн аз завшаан.

Долоо – Ойрын аян, амжилтын тухай мэдээ, өв хөрөнгө. Цэцгийн тамгатай хамт болхонжвор, ялалт. Цэцгийн аравтай хамт бол аз жаргал, эд баялаг.

Зургаа – Далайн зам, ашиггүй аялал; болзоо. Дөрвөлжингийн тамгатай хамт бол үд дундын уулзалт. Бундангийн тамгатай зэрэгцсэн байвал өглөөний болзоо. Гилийн тамгатай зэрэгцсэн бол шөнийн болзоо. Цэцгиин тамгатай бол үдшийн болзоо.

Тамга – Орой үдэш; намар цагт; хуурамч мэдээ; албан газар, амжилт. Бундангийн есийн хамт бол энхрий ялдам хайр. Гилийн есийн хамт бол сайны тухай мэдээг хурдан дуулах. Цэцгийн ноёнтой хамт бол санасан хэрэг амжилттай хэрэгжинэ, хүсэл хурдан биелнэ. Зурган хөзрүүдтэй зэрэгцвэл эм хүнээс бэлэг сэлт авах.

 эх сурвалж: arga-bileg.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …