Хоолны хордлогоос хол байхын тулд

Аюулгүй байдал нь алдагдсан хоол хүнс хэрэглэсний улмаас суулгалт өвчний гол шалтгаанаар жил бүр 550 сая хүн (220 сая нь 5 хүртэлх насны хүүхэд) өвчилж, 230 сая хүн (96 сая нь 5 хүртэлх насны хүүхэд) нас барж байна. Өвчин үүсгэх гол шалтгааныг эмгэг төрөгч нян, вирус, шимэгч болон химийн хороор бохирдсон хоол хүнс эзэлж байна. Тиймээс идэж буй хоол хүнсэндээ онцгой анхаарал хандуулах шаардлага тулгараад буй. Хоолны хордлогод орохгүй байхын тулд юуг анхаарах вэ, та анзаараад үзээрэй.

ТҮЛХҮҮР 1: ЦЭВЭР БАЙХ НЬ БИЧИЛ БИЕТНҮҮД ӨСЧ ҮРЖИН, ТАРХАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ.

Хоол бэлтгэх, идэхийн өмнө, бие зассаны дараа, түүхий хүнсний зүйлд хүрсэний дараа, ер нь бохирдох тохиолдолд бүрт тогтмол гараа савандаж угаах,

Хоол хүнс бэлтгэхэд хэрэглэх сав суулга, багаж хэрэгсэл, хүнстэй харьцах (ширээ, вандах, модон тавиур, таваг, аяга гэм мэт) бүх гадаргууг тогтмол угааж цэвэрлэх, халдваргүйтгэх,

Түүхий хүнсний зүйлийг бэлтгэхэд хэрэглэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь у гааж, цэвэрлэж хэвших,

  Хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн

  дэглэмийг сайтар сахих,

  Шавьж, мэрэгч, гэрийн тэжээвэр болон амьтад хүнсийг бохирдуулахаас хамгаалах.

ТҮЛХҮҮР 2: ТҮҮХИЙ БОЛОН БОЛСОН ХҮНСИЙГ САЙТАР ТУСГААРЛАХ НЬ БИЧИЛ БИЕТНҮҮД ХҮНСЭНДДАМЖИХААС СЭРГИЙЛНЭ.

Хүнс худалдан авахдаа шууд хэрэглэх бэлэн хоол хүнсийг түүхий х үнстэй холихгүй байх,

Түүхий мах, далайн гаралтай хүнсийг чанаж, болгосон хүнсний  зүйлсээс тусад нь хадгалах,

Түүхий мах, ногоо хэрчих тавиур мод болон хутга, жаазуур зэргийг бусад хүнс бэлтгэхэд хэрэглэхгүй байх,

Түүхий өндөгийг чанаж болгосон болох шууд хэрэглэх хүнсний зүйлээс сайтар тусгаарлах,

Тахианы махны шүүсээр бусад хүнсний зүйл бохирдохгүй байхаар сайтар тусгаарлах,

  • Түүхий хүнсний бүтээгдэхүүнийг чанаж болгосон, шууд хэрэглэх хүнстэй  хамт тавихгүй байх, мөн сав суулга, хөргөгчид хамт хийхгүй байх.

ТҮЛХҮҮР 3: ХООЛ ХҮНСИЙГ ГҮЙЦЭД БОЛГОСНООР БИЧИЛ БИЕТНҮҮД УСТНА.

·  Хоол хүнсий зүйлийг зохих хэмд нь гүйцэт, сайтар чанаж болгох,

  • Шөлтэй хоолыг буцалтал нь, малын мах, тахиа, шувууны махны гол хэсгийг  зүсэж үзэхэд ягаан шүүс гарахгүй, жигд борлотол гүйцэд чанаж болгох,
  • ·  Гүний термометр ашиглан хоол хүнсний зүйл гүйцэт болсон эсэхийг тогтмол шалгах байх (чанаж болгосоны дараа гүний хэм 700С-аас багагүй байх),
  • Хоол хүнсээ богино долгионы зууханд халаах бол зориулалтын сав ашиглан үе үе хутган гүйцэд халаах.

ТҮЛХҮҮР 4: ХООЛ ХҮНСИЙГ ЗОХИХ ХЭМД ЗӨВ ХАДГАЛАХ НЬ БИЧИЛ БИЕТЭН ӨСЧ, ҮРЖИХЭЭС СЭРГИЙЛНЭ.

майонез, мөхөөлдөс, дүүпүү, шар буурцаг, далайн гаралтай хүнс зэрэг түргэн муудах хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хөргөгчид  хадгалах,

Түргэн гэмтэх хүнсний зүйлийг худалдаж авсан даруйдаа хөргөгчинд хийнэ,

Хоол хүнсний зүйлийг чанаж болгосноос хойш тасалгааны  хэмд 2 цагаас илүү хугаца агаар хадгалахгүй байх,

  • Хөлдөөсөн хоол хүнсийг тасалгааны хэмд гэсгээж болохгүй, харин богино долгионы зууханд, хөргөгчний хөргүүрийн хэсэгт, эсвэл хүйтэн усанд барьж гэсгээх,

·  Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодис, муудсан зүйлтэй хамт хадгалж болохгүй, болсон, түүхий бүтээгдэхүүнийг  тусад нь хадгалах.

ТҮЛХҮҮР 5: УНДНЫ ЦЭВЭР УС, ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ ТҮҮХИЙ ЭДИЙГ СОНГОХ НЬ БОХИРДЛООС СЭРГИЙЛНЭ.

  • Зөвхөн баталгаатай ундны усны эх үүсвэрийн усыг хэрэглэх,
  • Усыг заавал буцалгаж хэрэглэх,
  • Ус авах, хадгалах савыг тогтмол угааж цэвэр байлгах,

·  Хүнсний бүтээгдэхүүнийг гарал үүслийн бичигтэй, тээвэрлэлт,  хадгалалтын горим баримталдаг, ариун цэврийн нөхцөл сайн дэлгүүрээс сонгох,

·  Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харах,

·  Лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний сав боодол бамбайсан, хонхойсон, ан цав үүссэн, чанар байдал нь алдагдсан бол авахгүй байх,

·  Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас авах,

  • Хүнсний ногоо, жимсийг сайтар угааж хэрэглэх,
  • Зөвхөн хөөрүүлсэн, эсвэл ариутгасан сүү хэрэглэх,
  • Гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалтын горим (температур, чийглэг г.м) алдагдсан, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал нь алдагдсан, хэрэглэх,  хугацаа дуусах зэргээр чанар, аюулгүй байдал нь алдагдсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг сонгох, худалдан авахаас татгалзаж, хэрэглэхгүй байх.
  • Эх сурвалж:shuud.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …