Л.Цандэлэг мэтийн “шантаачлагчид” байсан, байгаагүй тариагаа тариад “идчихтэйгээ” байна

“Би тарина, чи өг” гэдэг төрийн нүүр харсан тариаланчид эвэртэй мэт хоорондоо сөргөлдөн сууцгаах юм. Бодлого боловсруулагч салбар яамандаа бурууг өгч өөрсдөө хийж бүтээе гэхээр яам л “хааж боогоод байгаа” мэтээр мэдээлэл түгээх юм. Үнэндээ төрийн үйлчилгээг тодорхой хугацаанд, шат дараалалтай хийх ёстой болохоос хэн нэгний байгуулсан хэсэгхэн хүний холбоо мэтээр ажилладаггүй гэдгийг ойлгосонгүй. Зарим хэсэг хүмүүс тариа тариад улс орноо тэжээж байгаа мэтээр “ялархах” юм.

tsandeleg1

Бид чинь түүхэндээ тариалангаа ”алдалгүй” хийсээр ирсэн. Хэнбугай ч байсан хэнийг ч орлоод тариад явах боломжтой. Хэсэгхэн хүмүүс л тариа тарьдаг Монгол улс үүнийг нь идэж, уугаад байгаа мэтээр аяглах аж. Үнэндээ энэ их олон хүн дотроос тэдний дайтай тариад явах хүн олон бий. Мөнгө өгөхгүй бол тарихгүй, бидний үрээр тарина, зээлд хамруулж өг гэгчлэнгээр төрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагаа, бодлого боловсруулагч яамаа “шантаачлах” өнгө аястай тариа тариад ч яадаг юм. Тарисан тариа нь хоол биш “хор” болох биз. Ядахдаа бидний Монголчууд хэрүүл “уруулгүйгээр” хоолоо боловсруулаад идчихмээр байна.

Л.Цандэлэг нь “Газар тариалан холбоо”-ны ерөнхийлөгч гэж өөрийгөө цоллоод бүх тариаланчид манай холбоонд бий. Би монголын бүх тариаланчдын төлөөлөл учир газар тариалангийн салбарын төлөө нойр хоолгүй зүтгэж явна гэдэг. Гэхдээ тэдний холбоо нь төрөөс мөнгө салгах гэсэн, өөрийн бизнесээ өргөжүүлэх гэсэн нэр бүхий цөөн хэдэн гишүүнтэй. Тухайлбал Камертоны Эба, Гацууртын Чинбат зэрэг төрөөс зээл аваад төлж дуусаагүй олон зуун сая төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлтэй хүмүүс байгаа юм. Энэ хүмүүст яг үнэндээ хаврын тариалалт сонин биш, тариа тарина гэсэн нэрийдлээр төрөөс бэлэн мөнгө авч өр зээлээ дарах сонирхолтой байгаа юм. Тиймээс тариаланчдыг төрийн эсрэг турхирч, “тариаланчид” гэсэн нэрийг барин салбар яамны сайд нарыг шантаажилж мөнгө нэхэж байгаа юм.

1

Үүний нэг жишээ нь хэдийн “Монгол тариалан корпораци” ТӨУҮГазраар дамжуулан олгохоор шийдвэр нь гарсан 50 тэрбум төгрөгийн зээлийг  олгохгүй байна, салбар яам, Р.Бурмаа сайд ажлаа хийсэнгүй гэж яамны гадаа эсэргүүцэл зарлаж, төрийн тусгай обьектэд халдах оролдлого хийсэн.

Мөн импортоор оруулж ирж буй үрийн буудайг чанарын шаардлага хангаагүй гэж Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтаас хуурамч дүгнэлт гаргуулан, олон нийтэд мэдээлсэн. Энэ нь үрийн буудайгаа авах гэсэн тариаланчдын сэтгэл зүй болоод хэдийн буудайгаа тариаланчдад олгох байсан ажлыг 10 гаруй хоногоор хойш татсан. Энэ нь тариалалтыг хойшлуулж, яамны ажлыг үгүйсгэх гэсэн санаархал байсан. Энэхүү дүгнэлтийг гаргахдаа импортлогч аж ахуй нгэж зэргийг байлцуулалгүйгээр хууль бусаар дүгнэлт гаргасан байгаа юм.

Энэ асуудлыг МХЕГ-ын Улсын байцаагчийн дүгнэлтээр  буудай нь ямар нэгэн асуудалгүй болохыг нотолсон. Тиймээс тариаланчид үрийн буудайгаа авч эхлээд байгаа.

2

 Төр төмөр нүүртэй гэдэг. “Атар”-ын аянууд өрнүүлж байх цаг үед магнат болон гарч ирсэн тариаланчид “даварсаар даварсаар Давгийн оронд” гэдэг шиг болж. Газар тариалан эрхлэхэд улсаас хараагүй биш харсан дэмжээгүй биш дэмжсэн. Заавал мөнгө зээл ярьж байж тарьж ургуулдаг болчихсон “тарианы бизнес”-т мэнцэхгүй, ёс зүйгүй, таарахгүй нэгэнд нь төр нүүрээ “буруулмаар” юм. Бидний гурван сая Монгол хүн дотроос тариагаа “тариад идчих” хүн олдоно цаашаа.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль орчинд 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 08-наас 12-ны өдрүүдэд 241 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн …