Монголын Сайтын Холбооны Ерөнхийлөгчийн Мэндчилгээ

11111121-р зууны мэдээллийн өнгө төрхийг тодорхойлон, өдөр тутам олон арван уншигч, хэрэглэгчээр хүрээгээ тэлж буй  цахим мэдээллийн хэрэгслийн уншигчид, вэб сайтын эзэд, цахим сэтгүүлчдэдээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе.

Энэ өдрийг “ Мэдээлэлтэй байх, мэдээлэл авах эрх бол Таны үндсэн эрх ” уриан дор таван тивийн 100 гаруй оронд сэтгүүлчид тэмдэглэж байна. Харамсалтай нь өнөөдөр Монголын сэтгүүл зүй, тэр дундаа цахим сэтгүүл зүйн орчин иргэдийнхээ үндсэн эрх болсон мэдээлэл авах эрх чөлөөг бүрэн дүүрэн хангаж чадахгүй, хууль эрх зүйн орчингүй, хагас хаалттай, хэн нэгэн өндөр дээд албан тушаалтан үнэний эрэлд яваа сэтгүүлчийг ч, үзэл бодлоо илэрхийлсэн уншигчийг ч мөрдөж, мөшгиж, сайтыг нь хааж, үгээ хэлсэн иргэдийг хорьж цагддаг нийгэмд бид ажиллаж байна.

Үндсэн хуулиндаа хэвлэн нийтлэх үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хуульчлан зааж өгсөн ардчилсан Монгол улсад өнөөдрийг хүртэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод  сэтгүүлчийн үйл ажиллагааг хамгаалсан бодлого, тэдний төлөө гэсэн үйл ажиллагаа төр засгийн зүгээс хомс байна. Цахим сэтгүүлчид дарамт шахалтад орж, сайтууд Үндсэн хуулиасаа ч давсан эрх мэдэлтэй Харилцаа Холбооны Зохицуулах Хороо гэдэг ганцхан байгууллагын шийдвэрээр хаагдаж байгаа нь нууц биш.

Тиймээс сэтгүүлчид бидний өмнө илүү хариуцлагатай, эв нэгдэлтэй, мэргэжлийн ур чадвар, ёс зүйг дээдлэн ажиллах шаардлага тулгарч байна. Монголын сайтын холбоо байгуулагдсан цагаасаа эхлэн сайтад ажиллаж буй сэтгүүлчид, ажилтнуудын нийтлэг эрх ашгийг илэрхийлэх, шинэ тутам хөгжиж байгаа цахим сэтгүүл зүйг хөгжүүлэх, гишүүн сайтуудынхаа бизнесийг дэмжих бодлогыг баримтлан ажиллаж ирлээ. Бид эгнээндээ 200 орчим гишүүн сайтуудыг нэгтгэж, өнгөрсөн жил Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний энэ өдрийг тохиолдуулан Төрийн ордонд Цахим сэтгүүл зүйн анхдугаар форумыг  төрийн болон төрийн бус 16 байгууллага, сэтгүүлзүйн салбарт ажиллаж байгаа мэргэжил нэгт 800 хүний төлөөллийг оролцуулан амжилттай зохион байгуулж, Цахим салбарын өмнө тулгамдсан асуудлуудаа хэлэлцэн, салбарын хувьд нийтээрээ даган мөрдөх бодлогын баримт бичгээ “Улаанбаатарын цахим тунхаг”  нэртэйгээр батлан гаргасан билээ. “Улаанбаатарын цахим тунхаг” бол цахим сэтгүүл зүйн салбарт хэрэгжиж буй анхны өөрийн зохицуулалтын баримт бичиг мөн билээ.

Түүнчлэн  цахим сэтгүүл зүйн мэргэжлийн сэтгүүлч бэлтгэх зорилгоор Отгонтэнгэр Их сургуультай хамтран Цахим сэтгүүл зүйн анхны ангийг нээж, Орон нутгийн сайтуудын анхдугаар чуулганыг зохион байгуулж, Цахим салбарын шилдгүүдээ тодруулдаг “Web awards 2015” оны тэргүүн наадмаа утга төгөлдөр зохион байгууллаа.

Монголын сайтын холбоо2016 онд Оюуны өмчийн зөрчилгүй хамт олон болох, Гадаад харилцаагаа өргөжүүлэх хоёр гол зорилго дэвшүүлэн ажиллаж байна. Мэргэжил нэгт сэтгүүлч нөхдийнхөө хөдөлмөрийг үнэлэх, шударга ёсыг дээдлэх, Оюуны өмч болон бусад холбогдох хууль тогтоомжийг хэлбэрэлтгүй дагах, уншигчаа хүндлэх, цахим сэтгүүл зүйн салбараа хөгжүүлэх уриалга гарган, тодорхой ажлуудыг зохион байгуулснаар бодитой үр дүнд хүрч эхлээд байна.

Гадаад харилцааны тухайд ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн байгууллагатай шинэ мэдээллийн хэрэгсэл буюу цахим сэтгүүл зүйн салбарын хүрээнд тодорхой асуудлаар хамтран ажиллахаар боллоо.

Бидэнд хамтдаа хийж амжуулсан ажил их бий. Гэхдээ хийх ажил түүнээс их байна. Цахим сэтгүүлчид та биднийг энэ 2016 онд  УИХ-ын болон Орон нутгийн ээлжит  сонгууль, АСЕМ-ийн дээд хэмжээний чуулган гээд олон томоохон үйл явдлууд хүлээж байна. Энэ бүхэнд шударга зарчим, сэтгүүлчийн ёс зүйг баримтлахын зэрэгцээ улс орныхоо язгуур эрх ашгийг дээдлэн ажиллахыг уриалж байна.

Ингээд, Хэвлэл эрх чөлөөний өдрийг тохиолдуулан уншигчдынхаа эрх ашгийг дээдэлж, эх орныхоо нэр төрийг эрхэмлэж, шударга ёсыг сахин хамгаалж, эв нэгдлээ бататгаж, иргэд олон нийтийнхээ дуу хоолой болж ажиллахыг Монголын Сайтын Холбооны Ерөнхийлөгчийн хувиар сайтын нийт сэтгүүлчид, уран бүтээлчид, ажилтнууд та бүхэндээ уламжлах байна.

Монголын сайтын холбооны зүгээс Мэдээлэлтэй байх, мэдээлэл олж авах  Таны үндсэн эрхийг хамгаалахын төлөө,  ёс зүйтэй цахим сэтгүүл зүйн салбарыг хөгжүүлэхийн төлөө Монгол улсын сэтгүүлзүйн салбарын ууган байгууллага Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл болон бусад төрийн бус байгуудллагуудтай хамтын ажиллагаагаа  өргөжүүлэх  эрмэлзлэл дүүрэн байгааг  илэрхийлье.

Хэвлэлийн эрх чөлөө бол дан ганц  сэтгүүлчийн эрх чөлөө биш, мэдээлэл олж авах үндсэн эрхээ эдлэх учиртай  ард түмний эрх чөлөө юм гэдгийг мөн цохон тэмдэглэхийг хүсч байна.

Монголын цахим сэтгүүл зүйн  хөгжил дүрэлзэн бадрах болтугай!

Монголын Сайтын Холбооны Ерөнхийлөгч Хархүүгийн Мандахбаяр

11199005_870388273027364_954269855_n831875961201504272350buje forum1-600x389
885687_871871716212353_1718146747627692356_o 11119107_871871646212360_8060603813749568495_o1438839379__dsc0470 11807175_707679816043608_3648309288683563187_o-600x337 11845080_707679886043601_1592705720606722760_o-1-600x33711988408_1002297193147375_4277071800425076997_n-600x338 12243742_978950322167789_1539682900_n-600x450
cc33f14a3d1535a7original12390922_979671218765735_5953099812957104537_n-600x372 12395198_1015127221864372_1443039124_n-600x450945486_431023213763799_410042677752351764_n (1)1000663_1014533245260410_2343566366633871498_n12493820_1048548508499623_1668250102342263574_o
C0M2796-600x400

12435650_1008649072506721_1728984003_n-600x40012592688_762153940583293_3037326064884662149_n 12961494_1078586298855104_6209600328272845260_n 1461807001572167996ccfbМонголын Сайтын Холбоо 

Санал болгох мэдээ

Өнөөдрийг хүртэл та ямар будаа идэж байснаа мэдэх үү?

-Цагаан будааг тариалах процесст дэвшилтэд технологийг нэвтрүүлжээ- Манай улсад хүнсний аюулгүй байдал, чанарын асуудал сүүлийн …