Forbes Mongolia сэтгүүл шилдэг “Ирээдүйн төсөл”-өөр Оюуны Ундраа Группийн “Их Зайсан” цогцолборыг шалгарууллаа

1462240407_shine

Түүх соёлын дурсгалыг сэргээн засварлаж, байгууламжийн концепцийг уялдуулсан архитектурын шийдэл, хүрээлэн буй орчинд үзүүлэх эерэг нөлөөлөл, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж буй онцгой давуу талуудаараа Оюуны Ундраа Групп ХХК-ийн бүтээн байгуулж буй Их Зайсан Соёл амралтын цогцолбор нь шилдэг “Ирээдүйн төсөл” –өөр шалгарчээ.

Photo

Их Зайсан цогцолбор нь нийт 10 давхар, 28,600 метр хавтгай дөрвөлжин талбайтай, 8 хэсэг бүхий 250 автомашины зогсоолтой, түүх соёлын хөшөө дурсгалуудтай уялдуулан ногоон байгууламжийг шийдсэн Улаанбаатар хотын шинэ өнгө төрхийг тодорхойлох бүтээн байгуулалт юм. Цогцолбор 2016 онд ашиглалтад орох ба манай орны иргэд болон гадаадын айлчин гийчдэд Монголын үндэсний уламжлал, ёс заншил, бахархалт түүхийн талаар сурталчлан таниулах, өнөөгийн хөгжил дэвшилтэй танилцах, хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх бололцоог олгох зорилгоор кинотеатр, концертийн танхим, далайн аквариум, аж байдлын музей, хурим ёслолын танхим, үндэсний брэнд бүтээгдэхүүний худалдааны төв,мэдээллийн технологийн төв, дээд зэрэглэлийн ресторан, олон үндэстний зоогийн газар, гэх мэт олон төрлийн энтертэймэнт болон бусад үйлчилгээг нэг дор цогцлоосон томоохон бүтээн байгуулалт юм.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …