Хэвлэлийн эрх чөлөөг боомилох нь улс төрчдөд л ашигтай

images (5)

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна. Сэтгүүл зүйн салбарынхан энэ өдрийг зүгээр нэг тэмдэглээд өнгөрүүлэхээс илүүтэй өнөөгийн нийгмийн эрүүл бус хэсгийг эрүүлжүүлэх зорилгоор хэвлэлийнхээ эрх чөлөөг хамгаалах нь чухал гэж үздэг. Энэ өдрөөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байгаа сэтгүүлчдэд мэндчилгээ илгээжээ.

Тэрээр мэндчилгээндээ “Олон оронд хэвлэл мэдээллийн ажилтнуудын ажиллах орчин улам  бүр хумигдаж байгаад миний сэтгэл түгшиж байна. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх явдлыг хязгаарлан боомилох нь хөгжил дэвшлийг чөдөрлөн тушина. Хэвлэлийн эрх чөлөөний өдөр миний бие бүх улс орны Засгийн газар, улстөрчид, бизнесмен, иргэдэд хандан хараат бус эрх чөлөөтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг төлөвшүүлж, хамгаалъя” хэмээн уриалсан байх юм.

Нийгмийг эрүүлжүүлэх гэсэн биш хэвлэлийнхэн ам, хамар, нүд, чихээ “таглуулж”, гараа хүлүүлсэнтэй ижил хэмжээний шийтгэлийг УИХ-ын сонгуулийн өмнө өргөсөн доорх хуулийн төслөөс харж болох юм. Дөрөв дэх засаглал гэгддэг сэтгүүл зүйн салбарынханд зориулж НҮБ-аас мэндчилгээ ирж байхад манай УИХ-ын гишүүд хэвлэлийнхэнд халтай хуулийн төсөл санаачилж, түүнийгээ хэлэлцэхийг дэмжээд байгаа юм.

images

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн санаачилсан Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өнгөрсөн сарын 13-нд Хууль зүйн байнгын хороогоор дэмжсэн. Харин анхны хэлэлцүүлгийг нь түр хойшлуулаад буй. Хуулийн 130.1-д “Сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж, илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэсэн заалтыг нэмж тусгахаар болж байгаа.

Тэгэхээр Бан Ги Мүний хэлсэнчилэн хэвлэлийнхэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх явдлыг дээрх хуулийн заалтаараа уг салбарын үйл ажиллагааг боомилж, сүрдүүлж байгаа эрх баригч нар улсын хөгжлийг чөдөрлөж байна гэдгээ олж харах биз ээ.

.

Хэлэлцүүлгийн шатанд хорих ялыг 5-10 жил болгон нэмэх саналыг гишүүдийн зүгээс гаргажээ.

Ийн улстөрчид өөрсдийгөө хамгаалсан, хэвлэлийн эрх чөлөөг боомилсон хуулийн төслөөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр сэтгүүлчдэд бэлэг барьж байна.

 Х.Баяр-Угтах
Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өссөн байна

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс …