Авто машины техникийн хяналт үзлэгийн “Үсрэнгүй” тариф

Монгол улсад нийт авто техникийн хяналт үзлэгт хамрагдсан 482049 /2015 он/ тээврийн хэрэгсэл байдаг байна. Тээврийн хэрэгсэл бүр өөрийн байгаа байдал техникийн үзүүлэлтээрээ хяналт үзлэгт тэнцдэггүй нь “тодорхой”.

download (2)

Учир нь манай улс сүүлийн хэдхэн жил л “хөрөнгөтэй” нэг нь шинэ машин худалдаж авч байгаа болохоос 90-ээс дээш хувь нь хоёрдогч буюу урьд ашиглагдаж байсан тээврийн хэрэгслүүд зам тээврийн хөдөлгөөнд оролцож байна. Техникийн бүрэн бус байдлаас болон зам тээврийн осол гарч байгаа эсэхийг хэн ч тогтоогоогүй байна. Монголчлох сэтгэлгээ сайтай, гүйлгээ ухаантай Монголчууд машиныг танигдахааргүй болтол нь “зүсийг нь, эд эрхтэнг нь” өөрчилсөн байх нь бий.

4095_200

Харин олон жилийн насжилттай, угаас техникийн шаардлага хангахгүй тээврийн хэрэгслүүд автын хяналт үзлэг оношлогоонд хэрхэн яаж ороод зам дээр явах зөвшөөрлөө аваад байгаа нь “сонирхолтой”. Энд нэг их сонирхоод байх зүйл байхгүй л дээ. Хүн бүр шахуу мэдэх болсон нэгэн зүйл бол техникийн хяналтын үзлэгт ороход “нэмэлт тарифаар” үйлчлүүлэх явдал юм. Хүн бүр шинэ тээврийн хэрэгсэл унаад, техникийн үзлэгт нүүр бардам орох “тэнхэл” тэр бүр байхгүй байгаа энэ үед таны хуучны машиныг “өөд” татаж үзлэгт нь тэнцүүлэх ганцхан гарц байдаг. Энэ бол “мөнгө” юм.

a7b332a49bc7ec4cbig

Нэг үгээр техникийн хяналтийн төвд танилтай хүн “моодонд” орж, хяналтын үндсэн үнээс дээгүүр “төлж” байж авто машинуудыг зам дээр “өнхөрөх” зөвшөөрлийг авдаг болсон. Үүнийг мэдэхгүй, сонсоогүй хэдхэн хүн байдаг байх. Мэдээж энэ нь тус улсын харъяаны төвийн захирлууд, авто тээврийн газрын удирдлагууд, мөн шинэ машин унадаг “баячууд”. Бусад Монгол улсад идэхитэй тээврийн хэрэгсэл барьдаг хүмүүс бүгд үүнийг мэдэх учиртай болтлоо “оршин тогтнож”.

images

 90 жилийнхээ ойн баяраа саяхан хийсэн тус төвийнхөн цалингаас гадуурх орлоготой болсон нь илт. Шүүгчдийн цалинг өндөр байлгадаг шигээ авто тээврийн хяналтын газрын инженерүүдийн цалинг “өндөрсгөвөл” зам дээр “эвдэрхий” тээврийн хэрэгсэл явахгүй мөн  хил гаалиар хуучин тээврийн хэрэгсэл орж ирэхгүй юм бишүү. Эсвэл “олж чадсанаа л ав” гэдэг зах зээлийн журмаар “зөнд” нь хаях нь зөв үү. За ямартай ч та хуучин тээврийн хэрэгсэлтэй бол юмыг яаж мэдэх билээ шинийг авч “хүчрэхгүй” байгаа бол, мөн хэн нэгэн танилгүй бол “илүү мөнгөтэй” байгаарай.

7_001

Нийгэм даяараа эдийн засгийн хямралтай энэ үед хэн хэндээ, байгаа байгаагаараа туслаад, дэмжээд боломжоороо амьдарцгааж байгаа нь “гайхалтай”. Тус төвүүдийг камержуулж инженерүүдийг хянадаг тогтолцоо байхгүй байна. Тэртэй тэргүй хуучин машины цуглуулга болсон манай улс ийм хяналтын хэрэг байх ч үгүй бололтой. Харин үүнийгээ тус төвийн дарга нар мэддэг болохоор “нүдэн балай чихэн дүлий” өнгөрөх нь Монголчуудаа машинтай байлгах гарц нь байдаг бололтой юм.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …