Генийн өөрчлөлт гайхамшгийг бүтээжээ

1Эмэгтэй хүн бүр хөгшрөх вий гэсэн айдастай байдаг. Хүн бүрт хөгшрүүлэхийн эсрэг ямар нэг бүтээгдэхүүн хэрэгтэй байгаагаас харахад гоо сайхны зах зээл хэр их эрэлттэй байгааг мэдэж болно. Гэвч пластик мэс засал, үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, арьс засал зэрэг нь залуугаараа үлдэх цорын ганц арга биш.

44 настай Америк эмэгтэй Элизабет Пэрриш өөр аргаар генээ өөрчилж залуужжээ. Элизабет дэлхий дээрх хамгийн анхны генээ өөрчлөхийг зөвшөөрсөн эмэгтэй болж байгаа юм. Түүнийг хэдэн арван насаар залуу харагдана гэдгийг хэн ч тааж чадахааргүй байсан юм.

Liz-Parrish-YouTube

“BioViva”болон Олон улсын урт наслалтын Alliance төвийн эрдэмтэд: “Лизийн цусан дахь лейкоцит нь залуужсан харин хөгшрөлтийг хариуцдаг теломер нь 20 насаар ихэссэн” гэжээ.

Энэхүү үр дүн нь зөвхөн мэдэгдэхүйц өөрчлөлт орсон Лизээс гадна эрдэмтдийг ч маш ихээр баярлуулж байгаа юм. Тэдний ярьж байгаагаар энэхүү үйл явц хүний наслалтыг уртасгахаас гадна, одоо эмчлэгдэхгүй байгаа хэд хэдэн өвчний эмчилгээнд үр дүнтэй ажээ. Гэвч генийн санг өөрчилсний дараа яг ямар үр дүн хүлээж байгаа бол доо.

Орчуулсан: Энхбаяр.Х

Эх сурвалж: Breakingnews.mn

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …