Б.Номинчимэд: Бид Чингис хааны зарчмуудын эсрэг явж байна

00297166a2bc98e9910792936f75a5ab

Зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэдтэй ярилцлаа.

-Мэргэжил нэгтэнтэйгээ ярилцах болсондоо баяртай байна. Таны улс төр нийгмийг шүүмжилсэн аливааг гэгээрүүлэх гэсэн нийтлэлүүд хүмүүст их хүрдэг. Энэ салбарт хэзээнээс зүтгэж, ямар өнгө аясаар мөр гаргаж явна вэ?

-Би 1995 оноос хойш сэтгүүл зүйн салбарт ажиллаж байна. Энэ салбарт гүн орсон маань тухайн үед МСНЭ-ийн дарга байсан Цэрэндорж гэдэг хүнтэй холбоотой. Ахынхаа нөмөр нөөлөг дор “Өдтэй бичиг” гэдэг сонинд ажиллаж эхэлсэн. Мэдээ, нийтлэл гэдэг зүйлтэй тэнд л анх танилцсан даа.

Дараа нь “Үнэн” сонинд ажиллаж байгаад 2000 оноос “Монцамэ” агентлагийн орлогч дарга, “Даяар Монголчууд” сонины эрхлэгч зэрэг ажил хийж байсан.

Ер нь сэтгүүлчийнхээ хувьд ямар хүн бэ, аль төрөл надад зохих вэ гэж их бодож өөрийгөө хэсэг хугацаанд хайж явсан. Тэгээд ярилцлага, сурвалжлага хийгээд байхад надад зохихгүй, нийтлэл бичих хүн юм гэдгээ олсон. Ялангуяа улс төр нийгмийн талын асуудлыг бичих их сонирхолтой.

-Та үйл явдал хөөж өдөр тутамд гүйгээд байхгүй атлаа нийтлэлээ голыг нь олоод эх сурвалжтай бичдэг. Ер нь их ажигладаг хүн үү. Таны онцлог юу юм бэ?

-Сэтгүүлчид маань ямар ч эх сурвалжаас мэдээллээ авах чадвартай байх ёстой. Эдийн засгийн амьдралыг гэхэд энгийн таксинд явж байхдаа, захын нэг дэлгүүрээр орохдоо ч ямар хэмжээнд байна вэ гэдгийг мэдрэх хэрэгтэй. Би их ажигладаг, анзаардаг хүн. Мөн миний нэгэн давуу тал нь байнга уншдаг.

Өдөр тутмын сониноос бол салдаггүй. Ер нь оюутнуудад ч хэлдэг уншихгүйгээр, ялангуяа өдөр тутмын сонинтой нөхөрлөхгүйгээр сэтгүүлч болж чадахгүй гэдэг.

Энэ нь миний мэргэжилдээ ханддаг хандлага юм. Мөн сэтгүүлчдийг би ямар нэгэн сэдвээр мэргэших хэрэгтэй гэж боддог. Супер амьтан ховор шүү дээ. Улс төр, спорт, эдийн засаг гээд бүгдийг нь нэгэн зэрэг авч явна гэж бараг байхгүй дээ. Тиймээс ямар нэгэн төрөлд гарших л хэрэгтэй.

-Та хэр гаршиж байна вэ. Өөрийгөө хэрхэн үнэлдэг вэ?

-Их л бичих юм даа. Чухам өөрийгөө үнэлж мэдэхгүй байна. Сэтгүүлч уран бүтээлчийн хувьд нийгмээ хараад эмзэглэх юм. “Яагаад ийм байна. Гарах гарц нь юу вэ” гэж өөрийн эрхгүй бодогддог.

Өчигдөр, өнөөдөр, ирээдүйн холбоосыг харж чадахгүй бол сэтгүүлч байгаад хэрэггүй.Тухайн асуудлынхаа гаргалгааг гаргаж чадахгүй бол тэр сэдвийг хөндөөд хэрэггүй. Мөн сэтгүүлч хүн зөвхөн үйл явдлын үзэгдэлтэй зууралдаад байх шаардлагагүй л гэж боддог доо.

-Та олон асуудалд эмзэглэж, нийтлэлээрээ хөнддөг. Яг одоо таныг эмзэглүүлж байгаа сэдвийн тухай ярихгүй юу?

-Монголын нийгэмд эмзэглэх асуудал олон байна. Эдийн засаг хүндэрсэн гэдгийг хүн бүхэн мэднэ. Ойрын таван жилийн хугацаанд бид нэлээд хүнд замыг туулах нь тодорхой боллоо. Мөн манай нийгэм хэзээ хэзээгүй задран унахад бэлэн хэд хэдэн том ангалд хуваагджээ. Хүн амын 20 гаруй хувь нь үгээгүй ядуу, 40 орчим хувь нь цалингаас цалингийн хооронд арай гэж амьдарч байна.

Үлдсэн хэсэг нь дэлхийн, баячуудын хэмжээнд г хүржээ. Тэгээд энэ гурван  хэсгийн хуваагдал бие  биенийгээ үзэн ядаж байна. Баячууд нь үр хүүхдээ асар өндөр төлбөртэй сургуульд явуулдаг. Жирийн сургуульд явбал доромжлол мэтээр хүлээн авдаг болж. Иймэрхүү зөрчилт давхрууд бий болжээ.

Энэ нь нийгмийн хөгжлийн эрүүл бус үзэгдэл юм. Мөн оюун санааны хүрээнд маш олон хагарал бий болжээ. Намаараа талцаж байна. Энэ талцал нь утгаа алдаж бараг солиотой гэмээр болж байна. Тэд үзэл бодлоороо биш эрх ашгаараа талцаж байгаа нь хамгийн харамсалтай.

Үргэлжлэлийг Энд дарж уншаарай

Санал болгох мэдээ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа. Үндэсний аюулгүй …