Бидний мэдэхгүй ТОРЧ халдвар аюул заналхийлж эхлэв

14618876905722a2cac0629

Сүүлийн жилүүдэд үр зулбалт, өсөлтгүй жирэмслэлт, ургийн гаж хөгжил, дутуу төрөлтийн тоо хурдацтайгаар өсч байгаа гэдгийг мэргэжлийн эмч хэлж байна. Түүнээс гадна бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгсөдийн тоо өсөж жаахан хүүхдүүд буюу залуус бэлгийн замын халдвараар өвчлөх нь ихэссэн.

Бид ДОХ, Тэмбүү зэрэг бэлгийн замын халдварт өвчнийг л сайн мэднэ. Тэгвэл бидний дунд тэр бүр мэдэгддэггүй ТОРЧ хэмээх халдвар ирээдүйд, үр хүүхдэд, эрүүл мэндэд аюул заналхийлж эхлэв. Сүүлийн үед ийм халдвартай иргэд ихэсчээ. Энэ ямар өвчин бэ. Яаж халддаг, халдварладаг вэ гэхээр бэлгийн замаар буюу агаар дуслын замаар ч халдварлах аюултай юм байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар гол шалтгаан нь ТОРЧ /TORCH/ халдвар болохыг тогтоожээ. Харин манай оронд эдгээр халдварт өвчнүүдийн талаарх мэдээлэл болон судалгааны материал хомс, саяхныг хүртэл лабораторийн шинжилгээ хийх тоног төхөөрөмж, шинжилгээний арга хараахан нэвтрээгүй байсан. Тиймдээ ч орчин үеийн бүсгүйчүүд бие султай болсон, дээр үед иймэрхүү явдал огт байгаагүй хэмээн ярилцаж эдгээр халдвараас сэргийлэх бус халдвар авсан, хүндэрсэн үед шинжилгээгээр мэдэж эмнэлгийн хаалга татдаг нь үнэн. Хэдхэн хоногийн өмнө нэг найз минь өөрт тохиолдсон зовлонгоо хуваалцав. Тэрбээр сар гаруйн хугацаатай жирэмсэн бөгөөд шинжилгээ өгтөл ТОРЧ хэмээх халдвартай гэсэн хариу сонсч ихэд хямарчээ. Энэ вирус аюултай бөгөөд ургийн хөгжилд шууд нөлөөлдөг гэж сонсчээ. Ураг гэдсэндээ амьгүй болох зулбах, эвсэл эрэмдэг зэрэмдэг эрүүл бус хүүхэд төрдөгөөрөө сөрөг талтай аж. Тиймээс тэрбээр гажиг хүүхэд төрүүлэхийг хүссэнгүй. Тиймээс гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад бага сартай ургаа авахуулсан юм. Ийм аюултай вирусын халдвартай байж эрүүл хүүхэд тээнэ гэсэн итгэл түүнд байгаагүй тул аргагүй эрхэнд авахуулав. Ямар ч хүн ийм вирустай гэдгээ мэдсэн хэрнээ аз туршиж, хүүхэд тээх үү. Хэрвээ гаж хөгжилтэй хүүхэд төрвөл яах уу, тээх явцад ямар нэгэн хүндрэл гарвал яах уу гээд аюултай асуудлууд гарч ирнэ гэдгийг эмч хэлсэн байна. Түүнээс гадна Нэгдүгээр төрөхөд найман сартай жирэмсэн эмэгтэй үзүүлжээ. Хүүхдийн өсөлт хэвийн байсан ч саяхнаас эхлэн хөдлөхөө больсон нь айдас дагуулжээ. Тиймээс тэрбээр дээрх эмнэлэгт үзүүлж, мэргэжлийн лобариторт эсийн нарийн шинжилгээ өгтөл ТОРЧ халдвартайгаа мэдэлгүй хүүхэд тээж ураг нь гэдсэндээ амьгүй болжээ. Ингээд л хэзээ мөдгүй төрөх гэж байсан эх амьгүй болсон хүүхдээ хийсвэрээр авахуулжээ. Харамсалтай гэхэд дэндүү харамсалтай. Гэхдээ энэ халдвар бүрэн эдгэрдэггүй гэсэн ойлголт иргэдийн дунд байдаг ч мэргэжлийн эмч нарын хэлж буйгаар хавсарсан дөрвөн вирус байдаг тэдний идэвхжилтийг бууруулах эмчилгээ хийдэг. Гэхдээ хоёр вирус нь төгс эмчилэгддэг, хоёр нь бол эмчлэгдэхгүй гэж ярьдаг. Харин эмчилгээг сайн хийлгээд вирусын идэвхжлийг нь тодорхой хувиар бууруулсан тохиолдолд хүүхэд тээх боломжтой. Хэрвээ ийм халдвартай бол дархлаагаа сайн дэмжих, дархлаа султай байж болохгүй юм байна шүү.

ТОРЧ халдвар гэж юу вэ?

ТОРЧ гэдэг нь дөрвөн вирусын товчилсон нэр томъёо. Жирэмсэн үед эхийн бие махбодид үүссэн физиологийн өөрчлөлтүүд нь зарим халдварт өвчнүүд үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг ба төрөхөөс өмнө болон төрөх үед эхээс урагт дээрхи халдвар дамждаг. Эдгээр халдварт өвчнүүдийг ТОРЧ хэмээн нэрлэдэг.

• Тoxoplazma gondii (токсоплазм)

• Оther (Салхин цэцэг, тэмбүү, сүрьеэ, коксаки, ДОХ-н вирус, парво вирус)

• Rubella (улаанууд)

• Сytomegalovirus (цитомегаловирус)

• Нerpes (херпес вирус) Эдгээр вирусын халдвар нь урагт микроцефали, гавлын ясны кальцижилт, ураг өсөлтгүй болох, элэг дэлүү томрох, цусны ялтас эс хэт бага болох гэх мэт олон эмгэгийн шалтгаан нь болно. Гэвч зарим тохиолдолд тухайн халдвар нь төрсний дараа ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй, харин хэдэн жилийн дараагаас эмгэг хам шинж илрэх тохиолдол ч байдаг. Мөн халдвар жирэмсний аль үед авснаас хамааран илрэх хор нөлөө нь өөр өөр байдаг гэнэ. Дээрхи халдварын шинжилгээг жирэмсэн болохоор бэлтгэж буй эмэгтэй заавал өгөх хэрэгтэй бөгөөд хэрвээ халдвар илэрвэл вакцинжуулалт болон вирусын эсрэг шаардлагатай эмчилгээг нэн даруй авах хэрэгтэй. Хэрвээ жирэмсний эхний саруудад өвчилсөн вирусын халдвар нь зулбалт, дутуу төрөлт, өсөлтгүй жирэмслэлт, ургийн эндэгдэл болон гаж хөгжилд хүргэх аюултай бөгөөд хүний биеийн дархлааг устгаж мөхөөдөг байна.

ТОРЧ халдварын тохиолдол 1000 амьд төрөлтөнд

• Тoxoplazma gondii 0.1-1%

• Rubella 0.6-2.2%

• Сytomegalovirus 5-20%

• Нerpes simplex 0.1-0.2%

• Parvovirus B19 1000 халдварласан эхээс 103 ураг энддэг

Бусад өндөр хөгжилтэй улс оронд ТОРЧ халдварын талаарх мэдээлэл ард иргэдэд хангалттай хүргэгддэг тул тэд жирэмслэхийн өмнө болон жирэмсний эхний саруудад тогтмол шинжилгээ өгч үр хүүхэд болоод өөрсдийн биедээ анхаарал тавьж чаддаг. Мөн лабораторийн шинжилгээний баталгааг авч сурсанаар өөртөө итгэлтэй амьдарч чаддаг. Хэрэв та ирээдүйд төрөх үр хүүхдийнхээ эрүүл өсөлт бойжилтод анхаарал тавьж байгаа бол, ТОРЧ халдваруудыг илрүүлэх шинжилгээг жирэмслэхээс өмнө болон жирэмсний эхний гурван сартайд заавал өгөх ёстой. Хэрвээ халдвартай бол жирэмсэн болохоосоо өмнө эмчилгээ хийлгэх шаардлагатай. Гэтэл энэ халдварын талаарх мэдээлэл судалгаа манай улсад хомс, иргэд ямар ч мэдээлэлгүй байгаа юм.

Саяхныг хүртэл лабораторийн шинжилгээ хийх тоног төхөөрөмж шинжилгээний арга хараахан нэвтрээгүй байсантай холбоотой. Одоо бол энэ шинжилгээнүүдийг ЭМШУИС, ЭХЭМҮТ дээр төвлөрч судалгаан дээр үндэслэн тоон хэлбэрээр бүрэн оношилдог, мөн мэргэжлийн эмч нар энэ асуудалд илүү ихээр анхаарч эхэлсэн. Эрүүл мэндийн салбар ч анхааралдаа авч байгаа гэнэ. Өндөр хөгжилтэй оронд бол ТОРЧ халдварын шинжилгээг охид бүсгүйчүүд байнга урьдчилан сэргийлэх хэлбэрээр өгдөг болсон байгаа. Ингэснээр өөртөө итгэлтэй эрүүл саруул амьдрах боломж бүрдэж байгаа юм.

Судалгаанаас харахад уг халдвараар өвдсөн болон төрсөн хүүхэд нь өвчилсөн гэр бүлүүд энэ шинжилгээний үр дүнг ихээхэн мэдэрч байгаа нь харагдаж байгаа юм. Иймд хүүхдийнхээ эрүүл мэнд болон гэр бүл төлөвлөлтөндөө анхаарч байгаа бол энэ халдварын урьчилан сэргийлэх үзлэг оношлогоог байнга хийлгэж байх нь зүйтэйг мэргэжлийн эмч зөвлөж байна. Хамгийн гол нь ирээдүйд эрүүл хүүхэд төрүүлэх эсэх нь эмэгтэйчүүд, эрчүүд та бүхнээс шалтгаална шүү. Мөн ирээдүйд ээж болох охидууд эрүүл мэндэдээ сайн анхаарч, бэлгийн замын халдварт өвчнөөс өөрийгөө хамгаалдаг, аюултай харилцаанд орохыг тэвчдэг, шинжилгээ байнга өгч байх, гэр бүл төлөвлөлтөндөө анхаарах, гэр бүлдээ үнэн ч байх зэргийг анхаарч байх нь илүүдэхгүй болов уу.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …