Б.Баатар: Прокурорын газраас бичиг ирлээ

bbb_500x500baatar_500x500

“Херо” энтертайнментаас бичлэг алдагдсан тухай мэдээлэл цацагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ асуудлаар Б.Баатар найруулагч хуулийн байгууллагад гомдол гаргаад байсан билээ. Тэгвэл өнөөдөр “Херо”-гийн Б.Баатарт нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас албан тоот ирүүлсэн байна. Уг тоотод “… хохирогч Б.Баатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай 3 хоногийн дотор мэдэгдсүгэй” гэжээ. Мөн “Хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай мэдэгдсэн өдрөөс хойш хохирогч Б.Баатар нь дээд шатны буюу Дүүргийн прокурорт 7 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай” гэсэн байна. Тэгвэл дээрх тогтоол дөрөвдүгээр сарын 21-нд гарсан бөгөөд Б.Баатарт дөрөвдүгээр сарын 28-нд очсон байна. Энэ тохиолдолд долоо хоног нь өнгөрсөн эсэхэд Б.Баатар эргэлзэж буйгаа цахим хуудаснаа бичсэн байна. Тиймдээ ч “Одоо 2016 оны 04сарын 28-нд л прокурорын газраас бичиг ирлээ ш дээ. Танилцуулсан өдрөөс байлгvй дээ? Энэ тогтоол гарсан өдөр юм байна” хэмээн жиргэжээ.
Эх сурвалж http://www.info.mn

Санал болгох мэдээ

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлнэ

Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдаж байгаа 300 МВт-ын цахилгаан …