ИЗН-д гологдсон МАХН сонгуульд дангаараа оролцохоо мэдэгдлээ

5k9jlfrm9a55o3s3hjb0a17d0_b

Наашаа гэснээс нь илүүг шаардаж, цаашаа гэснийг нь царайчилж “хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог”-ийн балгийг хангалттай мэдэрч буй МАХН-ын дарга Н.Энхбаяр эцэс сүүлд нь ИЗН-д гологдлоо. Тиймээс намаа УИХ-ын сонгуульд дангаар нь оролцуулах болсноо мэдэгдлээ. Дангаараа оролцохоос ч өөр аргагүй болсон. Наашаа гэснийг нь түлхэж, МНН, МАН-ыг түлхсэн МАХН-д цаг хугацаа ч үлдсэнгүй, тоох нам ч үлдсэнгүй.

Түүнчлэн эргээд гуйгаад ч нэмэргүй болжээ. МАХН одоо МАН-ыг хичнээн гуйгаад ч оройтжээ. МАН нэгэнт сонгуульд дангаараа оролцоно гэдэг шийдвэрээ гаргасан. Харин МАН-аас тавьсан их хурлын 76 суудлыг 51:25-аар хувааж нэр дэвшигчдээ өрсөлдүүлэх саналаас 38:38-аар хуваана гэж томорсондоо МАХН харамсаад барахгүй байгаа нь мэдээж. Учир нь, урьдчилсан байдлаар МАХН-ын нэр хүнд маш муу, 38, 25 суудал гэж мөрөөдөх нь битгий хэл ирэх сонгуулиар 5 суудал авахтай үгүйтэй байгаа. Цэцээс намын жагсаалтыг байхгүй болговол МАХН дууслаа л гэсэн үг. Өнгөрөгч сонгуулиар МАХН-аас нийт гишүүн УИХ-д сонгогдсоны 7 нь жагсаалтынх.

Тиймдээ ч өнөөдөр намын жагсаалтыг байхгүй болгохыг З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нарын “оймсонд хавчуулагдагсад” хүчтэй эсэргүүцэж байгаа. Харин өнгөрөгч сонгуулиар тойргоос сонгогдсон ганц гишүүн Л.Цогийгоо алдаж, тойргоос сонгогдох боломжтой Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарыгаа алдахад ойрхон байгаа. МАХН-д эд нараас илүү танигдсан тулхтай улстөрч байхгүй. Нөгөө талаас нөхцөл байдлыг ойлгосон ИЗН МАХН-ыг голж “Авлигалд нэр хүнд нь хутгалдсан нөхөдтэй нийлбэл үнэт зүйлээсээ ухарсан алхам болно. Энэ нь ИЗН-ын нэр хүнд муугаар нөлөөлнө. Тиймээс МАХН-тай нэгдэхгүй” хэмээн МАХН-аас тавьсан эвсэх саналд үгүй гэж хэлэв.

Тэгвэл МАХН-ын хувьд маш сайхан санал байсан МАН ирэх сонгуулиар тун амжилттай оролцох дүр зураг харагдаад байгаа. Түүний араас Г.Уянгын тэргүүлсэн Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам /ТТЭНН/ -аар удирдуулсан олон намын эвсэл бичигдэж байна. МАН, ТТЭНН-ын рейтинг ингэж өсөхөд эрх баригч АН-ын “чөлөөт уналт” болон намын чансаа өсч байсан дотоод хагаралаасаа болоод өөрсдийгөө “үгүй хийсэн” ХҮН-ын байдал нөлөөлсөн юм.

Харин МАХН-ын хувьд урьдчилсан байдлаар маш доогуур бичигдэж, ирэх сонгуульд эвсэл байгуулахаас өөр гарцгүй болоод байсан юм.

Төгс

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …