Хонг Конгийн хөрөнгийн бирж MMC компанийн бүртгэлийг түдгэлзүүлж болзошгүй

13006527_1744837495760283_6477798068448849743_n“Mongolian Mining Corporation”-д зээл олгосон “BNP Paribas” болон “ICBC” банк зээлийн төлбөрөө нэн даруй төлж барагдуулахыг шаардсан бөгөөд “Mongolian Mining Corporation” зээлдүүлэгчидтэй яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг хичээх болно гэж мэдэгдсэн. Зээл олгогч банкууд зээлийн төлбөрийг гаргуулахаар “FTI Consulting” компанийг зөвлөхөөр томилсон байна. “BNP Paribas” болон “ICBC” банкны төлбөрийн үлдэгдэл нийт 95.4 сая ам.доллар байгаа аж. “Mongolian Mining Corporation” 2014 оны гуравдугаар сард хоёр банкнаас LIBOR нэмэх нь 6 хувийн хүүтэй, 150 сая ам.долларын зээл авсан ба өнгөрсөн сарын сүүлээр зээлийн үлдэгдлийн гуравны нэгийг нь барагдуулах ёстой байсан ч барагдуулж чадалгүй дефолт зарласан юм.

Хонг Конгийн хөрөнгийн биржийн зүгээс Биржийн бүртгэлийн тухай 13.24 журмын дагуу компанийн үйл ажиллагаа хангалттай түвшинд байгаа эсэх, биет болон биет бус хөрөнгийн үнэ цэнийг тогтоох үнэлгээ хийж байгаа аж. Тус үнэлгээ хийгдсэнээр MMC компанийг Хонг Конгийн хөрөнгийн биржийн жагсаалтанд хэвээр үлдээх асуудлыг хэлэлцэх юм.13.24 журмын дагуу хангалтгүй үнэлгээ авбал хөрөнгийн бирж дээрх арилжааг түдгэлзүүлж болзошгүй байна.

эх сурвалж: EguleCap

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …