“Биелэгдэшгүй төлөвлөгөө” кино үзэгчдийн хүртээл болоход хоёр хоног үлдлээ

ab07eb189b42cd9de788ea05ed53aeeaТэд үзэгч түмэндээ “Биелэгдэшгүй төлөвлөгөө” инээдмийн уран сайхны кино нээлтээ хийхэд хоёр хоног үлдлээ. Тус киног Уужим фильмд бүтээсэн бөгөөд продессороор нь С.Насанжаргал, Ерөнхий найруулагчаар Р.Эрхэмбүрэн, ерөнхий зураглаач Б.Гантулга, найруулагч Н. Батнасан, ерөнхий зураач А.Үүрийнтуяа, хөгжмийн зохиолч Г.Хишигбүрэн, зургийн дарга Г.Алтандуулга, дууны найруулаг О.Цэгмэд, дууны оператор О.Пүрэв, гэрэлтүүлэгч Э.Баярбат, эвлүүлэгч Т.Мөнх-Эрдэнэ, нүүр хувиргагч Э.Сувд-Эрдэнэ нар ажиллажээ. Харин МУГЖ Н.Ариунболд, О.Дөлгөөн, Г.Алтаншагай, Б.Болорчулуун, Г.Эрхэмбаяр, Э.Батхүү, Р.Адъяа нар дүрүүдэд тоглосон байна

9a1494bb670df6a435b57ac91deb8257

Киноны утга агуулгаас цухас дурдвал, Ах дүү гурав асуудал орж их хэмжээний мөнгөний төлбөрт унадаг. Уг мөнгийг төлөх богинохон хугацаа тэдэнд өгдөг бөгөөд мөнгөө олж чадаагүй нь улмаас ах нь шоронд орох болно. Гэтэл …тэд нэг арга сэдэж өрөө төлөхийг хичээнэ. Харин тэд хэрхэн өрнөөсөө гарах бол? энэ асуултын хариултыг та бүхэн кино театруудад очин тухлан сууж үзсэнээр тайлах болно.

Ингээд “Биелэгдэшгүй төлөвлөгөө” инээдмийн уран сайхны киноны талаар товч танилцуулгыг хүргэж байна.


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …