Л.Дэндэвийн баримтат киног нээнэ

66qt8isojtcjuuamusjiei3mkc

Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэн, Төв аймгийн Нутгийн залуучуудын холбоо хамтран Монголын төр, нийгэм, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, түүхч, манжич Л.Дэндэвийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэж буй. Ойн хүрээнд Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн бүтээсэн “Их түүхийн мэргэн түшмэл” баримтат киноны нээлтийг хийх аж.

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Богд хааны ордон музейтэй хамтран өнгөрсөн онд түүхч, манжич Л.Дэндэвийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан “Монголын товч түүхийн дээжис, “Монголын нийгэм, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, манж судлаач Лхамсүрэнгийн Дэндэв: Амьдрал, үйл ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Үүний үргэлжлэл болгон тус киног нээх юм байна.

Киноны нээлт энэ сарын 27-нд 14.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын гуравдугаар давхрын хурлын зааланд болно.

Shuu.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …