Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр 18.00 цагт дуусна

124955343-20032015-1426816244-1270911749-elseltiin_shalgaltЭлсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр 18.00 цагт дуусна. Энэ жилийн хувьд шалгалт бүрд 5800 төгрөгийн хураамж, батламж хуудас 700 төгрөгийн үнэтэй.

Шалгуулагчид шалгалт өгөх байр, анги танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан тавдугаар сарын 15-наас хойш www.eec.mn цахим хуудаснаас хэвлэн аваарай гэв. Энэ онд төгссөн шалгуулагчид төгсөж буй сургуулийнхаа харьяалагдах байранд шалгалт өгнө. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон аймаг, хотын ЭЕШ-ын байранд шалгалт өгнө гэв.

Энэ жил ЕБС-ийг 36.207 сурагч төгсөж буй. Мөн өнгөрсөн жилийн төгсөгчидтэй нийлээд 40 мянга гаруй сурагч ЭЕШ өгөх юм. Харин шалгалтууд зургаадугаар сарын 15-наас эхлэн 19-нийг хүртэл үргэлжлэх аж.

Сар/өдөр Цаг Шалгалт
06 дугаар сарын 15 12:00 – 13:40 Монгол хэл бичиг
06 дугаар сарын 16 10:00-11:20 Монгол улсын түүх
13:00-14:40 Хими
16:00-17:20 Англи хэл
06 дугаар сарын 18 08:30-09:50 Газар зүй
11:30-13:10 Математик
14:30-15:50 Биологи
17:00-18:20 Монгол хэл
06 дугаар сарын 19 08:00-09:40 Физик
11:30-12:50 Нийгмийн тухай мэдлэг
14:20-15:40 Орос хэл

Эх сурвалж: news.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …