“Никитон”-ы Баачкагийн залуу эхнэр гоё хөл, хөхөөрөө гайхуулна гэв

chukazaluuehnerМУГЖ, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулууны эхнэр болох мисс, загвар өмсөгч Г.Энхтуяа ингэж бардамнажээ. “Mongol Costumes” төвийн загвар өмсөгчөөр ажиллаж байсан 20-иодхон насандаа “Miss Mongolia-2009” наадмын дэд байрт шалгарсан тэрбээр төдийлөн олонд танигдаагүй даруухан охин явжээ.

Харин өөрөөсөө 20 гаруй насаар ах, дуучин эртэй ханилснаар богино хугацаанд олны танил болж яваа модель бүсгүй өдгөө ёстой л “од” мэт аашилдаг гэсэн. Залуухан, царайлаг эхнэрээ хүссэнээр нь амьдруулж чаддаг гэх Баачкад тэрбээр хөөрхөн хүү, охин төрүүлж өгсөн бөгөөд загварын томоохон шоу тоглолтуудад урилгаар оролцдог юм билээ. Рок попын ертөнцөд хүндтэй байр суурь эзэлдэг нөхрийнхөө дэргэд чимэг болон гялалзаж яваа загвар өмсөгч Г.Энхтуяа нууцхан мэс засал хийлгээд урьдынхаасаа улам ч хөөрхөн харагдах болсон гэдгийг тун цөөхөн хүн мэддэг байх.

Тэрбээр энэ удаа загварын тайзан дээр өөрийн ер бусын өвөрмөц дүр төрх, нөхрийнхөө бэлэглэсэн үнэтэй гоёл чимэглэлээс илүүтэй нэгэн асуудлаар олны анхаарлыг татаад авлаа. “За, энэ онгоцны тасалбар борлуулдаг бусад газруудын захиалгаар ийм хачин мэдээлэл цацах хэрэг байгаа юмуу. Шударга өрсөлд л дөө. Энд нэг их хөх, бөгс гаргаад байх юм ерөөсөө алга. Угаасаа гоё хөлтэй, хөхтэй хүмүүс яагаад ер нь өөрийн гоё сайхан зүйлээ гайхуулж болдоггүй юм бэ. Залуу насан дээрээ сайхан зүйлээрээ гайхуулахгүй юм бол хөгширчихөөд ямар хөх, бөгсөө ил гаргаад гүйх юмуу. Яршиг л байна” хэмээн тэрбээр ихэд бухимдсан сурагтай. Учир нь, саяхан олны хүртээл болсон нэгэн сурталчилгаанд загвар өмсөгч С.Төгс, дуучин Нара, трансжендер Солонго нарыг урьж тоглуулсан нэгэн компанийн талаархи шүүмжлэл түүнийг ийнхүү уурлуулсан гэнэ.

13012825_964028300333731_5545479265930986549_n 12669557_922225244514037_2817076479165316985_n 1936316_941266659276562_4317774381097072113_n

С.Цахиур

эх сурвалж: www.zone.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …